Дахюн оройн сургуулиа тарчихаад харанхуй гудамжаар ганцаараа алхана. Хүрэмнийхээ халаасанд гараа хийж, хоёр тийшээ найгах мэт, уйдсан, хошуугаа унжуулсан тэр охин холоос харах нэгний нүдэнд хэтэрхий хөөрхөн харагдах аж.
Сэүн инээмсэглэсээр Дахюны зүг алхаж очоод өмнө нь зогссон ч охин түүнийг анзааралгүй хажуугаар нь зөрөх гэх юм. Сэүн түүний замыг хаан хөндөлсөхнээ сая толгой өргөх охин уг нь инээмсэглээд мэнд мэдэх байх гэсэн горьдлогийн хариуд найзыгаа мангасдаж урдаасаа холдуулаад цааш үргэлжлүүлэн алхах бөгөөд Сэүн түүнд мангасдулсан нүүрээ гараараа илсээр
- Хөөе, Ким Дахюн, чи зогсож бай даа! гэж чангаар орилоод дараа нь тэгсэндээ даруй харамсав.
Дахюн түүнрүү аймшигтай муухай, ууртай харц шидлэн эргэж харах бөгөөд
- Яасан? Үхмээр байна уу? Шалиг амьтан минь!
- Б-би яасан юм?
Дахюн түүнрүү хэд хэдэн удаа ууртайхан дэвсэлж өмнө нь ирээд зангианаас нь татан нүдрүү нь ширтэнэ. Уг нь сүрдүүлэн харж буй охин өмнөө зогсох өндөр хүгийн нүднээ бол утга учиргүй их хөөрхөн харагдахыг яалтай.
Сэүн шүлсээ залгиж, Дахюн түүнрүү нүдээ онийлгосоор
- Би өчигдөр нэг зүйл сонслоо. Чи Им Наёонтой хамт заалны ард байсан гэж. Бас дараа нь хамтдаа сургуулиас гарч явсан гэж.
Сэүн шүлсээ залгин байснаа уртаар амьсгал аваад
- Тэр байна аа-
- Өөр охид өчнөөн байхад яагаад заавал Чанёолын найз охин гэж? Тэр тийм хөөрхөн байна уу? Яагаад? Чамд өөр зөндөө охид олдоно шүү дээ. Яагаад заавал тэр гэж? Чанёол одоо ахиад хаягдвал яах юм? Хүний үерхэлийг яагаад ингэ-
Дахюн ууртайгаар түүнрүү орилж байсан боловч, Сэүн түүний яриаг сонсож дуусгалгүй нэг гараараа охины амыг таглаж, нөгөө гараараа билхүүснээс нь татаад, хананд шахах нь тэр.
Дахюн гайхаж, нүдээ бүлтэлзүүлэх зуурт Сэүн түүний нүүрэнд тулах шахам ойртоод шивнэнэ.
- Чи өөрөө тэнэг юм уу? Эсвэл сохор юм уу? Бүр үгүй бол мэдсэн ч мэдээгүй царайлдаг юм уу? Миний мэдэх Дахюн хэзээ ч өөртөө эргэлздэггүй, ухаантай, шулуухан, шудрага охин. Гэхдээ чи- чи бол зүгээр л нэг тэнэг.
Сэүн анх удаа ширүүн харц, хүчирхэг гар, баргил хоолойгоо Дахюны эсрэг ашиглаж, тэр бүхнийг нь анх харсан Дахюн балмагдаж гүйцсэн ч бууж өгөхийг хүссэнгүй. Түүний гараас мултрах гэж оролдох нь яг л зугатаахыг хүсэх мэт. Сэүн өөрийнх нь гараас мултрах гэж хичээх Дахюныг улам бүр хананд шахаж, харин Дахюн түүнрүү муухай харж байснаа гэнэт ойлгосон мэт нүд нь томроод ирэв.
- Чи арай- байж боломжгүй юм?
- Юу? Юу гэж? Хэл л дээ.
- Чи Чанёолд сайн юм уу? Бурхан минь гэж - уур амьсгалыг тоглоом болгон өнгөрөөх гэсэн Дахюны оролдлого байлаа. Хүчээр барахгүй, хэлэхийг хүссэн үгсийг нь сонсох ч хүсэлгүй болоод л тэр. Зугатаах ...
Гэхдээ өнөөдөр Сэүн түүнийг зугатаалгахгүйгээр шийджээ
Тэрээр тоглоом хийж инээд алдах Дахюны уруул дээрээс үнсэж орхив. Эхлээд нэг удаа зөөлхөн үнсэж, дараа нь ахин нэг үнсэв. Тэр бүрт Дахюн түүнрүү бүлтийн ширтэнэ. Харц нь бага багаар хувирч, гурав дахиа үнсэхээр дөхөхөд нь өөр юу ч хэлэхээ болиод түүнээс зугатаах мэт толгойгоо эргүүлэх Дахюны төрх Сэүнийг айлгаж байлаа.
Сэүн багахан инээмсэглэж, Дахюнаас холдов.
- Чи мэддэг байж ээ.
- Мэдээд яах юм?
Дахюн түүнийг цааш нь түлхээд толгойгоо гудайлгасаар уруулаа ханцуйгаараа шудрана.
- Би өрөвдөлтэй биш байна уу?
Сэүн түүний дэргэд хана налан зогсоод багахан санаа алдахад Дахюн түүнрүү муухай харсаар
- Үгүй. Харин ч чи тэнэг. Би биш. Яагаад ингээд байгаа юм? Чанёолын найз охиныг зүгээр орхиж болохгүй юм уу? Намайг бас яагаад? Чи ийм хүүүхэд биш биз дээ? Гэж шулагнаж, тэрнийх нь хариуд Сэүн түүний зүг ахиад л инээмсэглэв.
- Чи яагаад гэдгийг нь мэднэ шүү дээ. Чанёол хүнтэй үерхэх бүрт чи гунигладаг... тэгээд л тэр.
Дахюн түүний үгийн хариуд толгой сэгсэрсээр
- Чи зүгээр л төсөөлж байна. Тэнэг амьтан гэвэл Сэүн түүнрүү ахиад л инээмсэглэнэ.
- Чи л тэнэг. Энэ хагас сайнд сагсан бөмбөгийн тэмцээнтэй. Энэ удаад, ердөө яг ганцхан удаа Чанёолыг биш, намайг дэмжихээр ирж болох уу?
- Нэг багт тоглодог биз дээ? Дахюн йн хэлээд түрүүн газарт унагаж орхисон цүнхээ авахаар тонгойход Сэүн ч бас зэрэг тонгойж тэгэхдээ түрүүлж аваад Дахюны мөрөнд үүрүүлж өгөнгөө
- Хамаагүй ээ. Зүгээр л яг ганцхан удаа. Намайг дэмжээрээ гэж хэлнэ.
Дахюн тэр тэнэг, өндөр эрэгтэй найзнхаа үгийн хариуд толгой дохиж, тэгээд түрүүхэн л хэрэлдэж байснаа болиод гудамж өгсөн алхаж эхлэхэд Сэүн гэнэт.
- Гэхдээ сая чиний анхны үнсэлт байсан уу? хэмээн асуухад Дахюн түүнийг өшиглөөд муухай орилов.
- Биш тэнэг ээ.
"Пак Чанёол муу новш!" Сэүн амандаа үглэнэ.
YOU ARE READING
Тэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч PCY (Дууссан)
RomanceТэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч. Хараад суралц