Бүрэнхий болсон хойно зүлгэн замаар Чанёол Дахюн 2 зэрэгцэн алхана.
Зугаалга хийж буй тэр газар хүүхдийн зуслан шиг болохоор тэднийг тойроод бөөн жижиг модон байшин саравч үзэгдэнэ. Оройн хоолны цаг болж хоолны газарлуу гүйлдэх хүүхдүүдтэй сая л нийлсэн хоёр. Тэмцээний хувцасаа ч солиогүй Чанёол.
Нэгнээсээ хол биш гэхдээ бас яг ойрхон биш жаахан л хөдлөхөд гар нь хоорондоо шүргэлцэх тийм зайд Дахюн тэнгэр газар уул далай өвс навч гээд харж болох бүхэнрүү нүдээ эргэлдүүлж хэтэрхий илт гэмээр ичиж бантсан төрх тодруулах бол Чанёол эсрэгээрээ байлаа.Ам нь задрах гэж байгаа аятай инээмсэглэл тодорч нүд нь ганцхан Дахюныг л харж урдах замаа үл тооно. Өмнө нь харж байгаагүй юм шиг хэт шунан харах түүний нүд хайраар дүүрчээ. Ийм харцан доор улам бүр ичсэн Дахюн тэсэхээ болиод дороо дэвслэн зогсож Чанёолруу
- Чи юугаа хараад! гэж загнан хэлж харц тулгарсан даруйдаа өнөөх хайр зөгийн бал холилдон урссан нүдийг олж хараад улам улайх хацраа гараараа дарсаар буруу харахад Чанёол ахиад л инээмсэглэнэ.
- Чамайг л харсан юм. Яасан? Найз охиноо харж болдоггүй юм уу? Миний дур хэмээн бардамнан өгүүлэхтэй зэрэгцэн ахин нэг харц тулгараад ахиад л ичиж буруу харах Дахюн амандаа бувтнана
- Хэн чиний найз охин юм?
Чанёол түүнийг өхөөрдсөндөө бараг үхэх шахаж зүүн гараараа цээжээ дэлссээр
-Чи. Өөр хэн байв гэж. Одоо нэгэнт өнгөрсөн. Шийдэгдсэн. Тиймээс ичихээ боль л доо. Өлсөж үхлээ. Хурдхан хоол олж идэцгээе Хай~раа! гэж хэлээ хазан хэлмэгцээ гараас нь хөтлөөд хурдан хурдан алхаж эхлэх нь тэр.
Дахюн түүнээс гараа авах гэж ноцолдон ноцолдсоор хоолны газар ирэх үедээ "Хүүхдүүд харчихаад шоолоод байвал яах юм. Чамд ичих нүүр алга уу?" хэмээн уурлахад Чанёол хариуд нь түүээс "Тийм үү?" гэж асууснаа хоолны газрын үүднээс чангаар орилж орхив.
"Биднийг хар даа!!!"
Ийн хэлээд хөтлөлцсөн гараа дээш өргөж тэнд байсан бүхий л багш сурагчдад харуулсан ч үнэн хэрэгтээ хэн ч тэднийг тоосонгүй. Харин ч хооллоход нь садаа боллоо гэж уурлах шахам байх юм.
Чанёол гайхсан бас ахиад л ичсэн Дахюны зүг инээмсэглэсээр "Харав уу? Хэнд ч бид хамаагүй байгаа биз" гэчихээд гараас нь хөтлөн Сэүний сууж буй ширээнд очиж өөдөөс нь харж суух юм.
Дахюн найз залуугаа болиулж өөр газар суух гэсэн ч Сэүн Дахюны гараас татаж зогсоов.
- Хаачих гээв? зүгээр л суугаач.
Сэүн юу ч болоогүй мэт түүнрүү инээмсэглэж харин Чанёол тэрхэн зуур сандрах мэт Сэүний гарыг хөнгөн цохин Дахюнаа тавиулж аваад хагас гэмшсэн хагас муухай харсан байдалтайгаар
- Өнөөдөр намайг уучлаарай. Би үнэндээ албаар тэгсэн л дээ. Гэхдээ одоо үйлдэл бүртээ харамсаж байгаа болохоор намайг уучилна уу байна уу өөрөө мэд
хэмээн хээвнэг хэлэх бөгөөд Дахюн өөрлүү нь инээмсэглэх Сэүнрүү хэсэгхэн ширтээд хойноос нь багахан бөхийсөөр хажуудах Чанёолынхоо хавирганаас чимхэн дуу алдуулав.
- Хүнээс ингэж уучлалт гуйдаг юм уу?
Чанёол өвдсөндөө баахан ярвайж уйлах нь холгүй гоншигноно.
- Өвдөж байна. Дахюна өвдөөд байна. Горилла хүчээ найз залуудаа битгий ашиглаач дээ!
- Горилла гэнэ ээ? Горилла ямар байдгийг харуулах уу?
Тэр хоёр тэндээ тийн зодолдож тэрийг нь харж суусан Сэүн чангаар инээд алдав.
- Таарсан амьтад гэх түүнрүү Чанёол инээсээр хариулахдаа Дахюны гараас чангалан атгаж өөрийгөө хамгаалангаа
- Тийм байгаа биз! гэж харин Дахюн залхсан байртай хоолоо халбагадаад Чанёолын амруу чихэнгээ
- Амаа тат Чанёол! гэнэ.
Ухаан орсон цагаасаа л хамт байсан хоёр одооноос л нэг юм өөрсдийн сэтгэлээ таньж хулчийн зугатаахаа больсныг хараад Сэүн баяртай байлаа. Одоо ахиад Дахюн худлаа инээж зүгээр биш үедээ зүгээр гэж хэлэхгүй нь. Одоо ахиад Пак Чанёол гэж тэнэг новшийг Дахюныг мартах гэсэндээ үерхсэн олон охидыг цэгцлэх хэрэг гарахгүй нь.
Юу юунаас илүүгээр тэдний төвөгтэй нөхөрлөл одоо дуусч салах юм бол тэр даруй Дахюныг шүүрээд зугатааж болох нь.
Сэүн өөртөө инээмсэглэсээр сүүлийн халбага будаагаа идэж дуусгаад ширээнээс босохдоо Чанёолын чихрүү багахан тонгойгоод шивнэв.
- Гэхдээ ганц л сиймхий гарвал би Дахюныг хулгайлчихна гэж мэдээрэй. Хичээх хэрэгтэй шүү!
Тэгээд сандарч өөрийнх нь хойноос хараасаар үлдэх Чанёолыг шоолонгоо хоолны газрыг орхилоо. Тэгээд хэсэг алхаж модны захад зүлгэн дээр суухад гадаа нэгэнт харанхуй болжээ. Ойр хавьд нь хүн үзэгдсэнгүй.
Утсаа гаргахдаа дэлгэцэн дээрх зургаа харахдаа хүү багахан санаа алдав.
Ким Дахюн гэж тэнэг бас муухай охины инээд алдсан зураг яахаараа энд байдаг билээ. Солих хэрэгтэй. Тиймээс ч хүү утасныхаа зурагнуудыг гүйлгэж гэхдээ гүйлгэхийнхээ хэрээр улам олон Дахюныг олж харна.Утсаа унтрааж гартаа атгаад нүдээ анин аргаш хэвтэх хүү нүүрээ дарсаар амандаа бувтнав.
"Усан тэнэг."
YOU ARE READING
Тэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч PCY (Дууссан)
RomanceТэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч. Хараад суралц