23. Гялалзах бяцхан одод

674 113 14
                                    

Хайртай хүнээрээ хайрлуулна гэдэг яг л хайлсан шоколадан дээр крем бяслаг бас хангалттай их чихэр нэмсэн зөөлөн бялуу шиг нялуун гэхдээ донтмоор сэтгэл мэдрэмж ажээ.

Гарт нь хүрэхсэн гэж хүсэхээс хэтрэхгүй ганцаараа нууцхан хайрлах биш хүссэнээрээ, хөлөрсөн ч хамаагүй тэр нэгнийхээ гараас атган алхах ямар их аз гээч. 

Намар байхад цэцэгс дэлгэрэх шиг, бороогүй байхад солонго татах шиг бөөн аз жаргалд умбасан Чанёол Дахюн хоёр гар гараасаа хөтлөлцсөөр сургуулийнхаа хаалгаар орж явахад Сэүн тэдний дэргэдүүр мангас үзсэн хүн аятай хар хурдаараа гүйн өнгөрч, араас нь хүчит салхи шиг хурдан хөдөлгөөнтэй, жижигхэн бие, тайрмал хар үст охин хөөж байх юм. 

Тэр дүр зургийг харсан хос хоёр нэгэнрүүгээ нэгэн бүлтийн харцгааж, 

"Ким ЖинСү!!" хэмээн нэгэн зэрэг уулга алдана. 

Чанёолын ангид шинээр Америкаас шилжиж ирсэн гэх Ким Жинмү завсарлагаан эхлэв үү үгүй юу Сэүн Дахюн хоёрын ангийн гадаа ирээд зогсчихсон өөр тийшээ харж, анзаараагүй дүр эсгэхийн тулд байдгаараа доош бөгтийн номныхоо ард нуугдсан Сэүнийг хайж байлаа. 

Дахюн түүнийг хармагцаа суудлаасаа босоод гүйн очиж, Сэүнийг хайж нүдээ эргэлдүүлэх ЖинСү-г тэврэн аваад 

- Манай Жинсү ирчихсэн үү? гэсэнд өнөөх охин тоосон шинжгүй 

- Ирчихсэн. Одоо холдоо, би нөхрөө хайж байна гэнэ. Дахюн нүүрэндээ хорлонтой инээмсэглэл тодруулсаар 

- Тэр  үү? яг тэр байна гээд зааж орхиход тэрийг нь сонссон Сэүн баригдсанаа ойлгон босоод зугатаана. 

"Чи намайг тураад хөөрхөн болчихвол гэрлэнэ гэж амласан биз дээ!!!" 

Жинсү хойноос нь орилсоор хөөж гарав. 

Дахюн түүний хойноос алгаа ташсаар үлдэх бөгөөд тэгэх зуураа их л бахархаж буй мэтээр инээмсэглэн "Мундаг байна. Манай Жинсү. Одоо наадхаа болгоод өг!" гэх бөгөөд тэр зуур хэзээдээ ч юм хажууд нь ирчихсэн зогсох Чанёол 

- Гэхдээ Сэүнийг бариад идчихгүй байгаа? Жинсү одоо л ийм байгаагаас урьд нь бүтэн үхэр ганцаараа идчихэж чадахаар байсан тийм ээ? хэмээн өөрийнхөө дургүй Сэүнд их л санаа зовсон шинжтэй дуугарвал Дахюн түүнээс багахан цочсон ч дараа нь дагзруу нь буулгаж аваад 

- Эмэгтэй хүүхдийг юу гэж байгаа юм. Чи муу намайг таргалчихвал бас ингэх нь л дээ? Тийм үү? 

Тэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч PCY (Дууссан)Where stories live. Discover now