2. Хоёр айлын хүүхдүүд

1.1K 193 10
                                    

Гэрийн зүг ууртайхан алхах Дахюны хойноос Чанёол царайчлан гүйнэ.

Нар жаахан хэвийчихсэн, дээшээ багахан өгсүүр, замын хоёр талаар байрласан хашаанууд тун өндөр байхаас л харахад чинээлэг айлуудын амьдардаг хороолол гэдэг нь илт.

- Дахюн аа, энэ яг сүүлчийнх. Ганцхан л удаа шүү дээ хэмээн алга хавсрах Чанёол, тэрийг нь үл тоон хоёр гараа чангаар атгачихаад ургаш хурдлан алхах Дахюн нар нэг хашааруу явж оров.

Чанёол голын эргээс энэ хүртэл бүтэн 20 минут ийн Дахюныг царайчилж байгаа тул эцэст нь аргаа барсан Дахюн хашааруугаа ороод хэд алхсанаа дороо зогсов.

Ууртай нүдээр хөмсөг зангидан зогсох жижигхэн охинруу Чанёол харин инээмсэглэж байлаа. Өөрийнхөө ялалтыг ойлгосон болоод тэр л дээ.

- Энэ удаад хаягдах үед чинь би лав аргадахгүй шүү

- Хэн намайг хаягдана гэж байна? Би энэ удаад үнэхээр хичээж үерхээд огтхон ч хаягдахгүй. Том болоод гэрлээд хүүхэдтэй болоод хамтдаа өтлөх болно. Амлаж байна.

Чанёол ийн хэлээд нүдээ гялалзуулж, харин Дахюн нүдээ эргэлдүүлнэ. Тэгээд утсаа гарган юу ч юм хайж байснаа

- Им Наёон, саяхан энэ хороололд нүүж ирсэн. Ммм, магадгүй ирэх хичээлийн улиралаас манай сургуульд ч бас орох байх. Манайхаас 2 гудам доор, 195 тоотынх. Болов уу? хэмээн дуржигнаад Чанёолын утасны зурвас ирэх чимээнээр цааш эргэв. Энэ зурваст тэрхүү Наёон гэх хөөрхөн охины инстаграм хаягыг илгээсэн байх бөгөөд Чанёол утсаа хараад чангаар "Тийм ээ" гэж орилсоор үлдэх ажээ.

Тэгээд удалгүй утсаа халаасандаа хийгээд Дахюны хойноос гүйцэж очин, мөрөөр нь гараа ороож тэврээд түүнийг хичнээн сайн найз болох тухай ам хуйраагүй магтаж, тэр зуурт нь хичнээн уурласан байсан ч Дахюн инээд алдаж орхино.

Тэд тийн инээлдэж, хоёр талаараа модтой шатаар өгссөөр байшингийнхаа гадна байх цэцэрлэгт ирэхэд тэдний өмнө хөмсөг зангидсан хөгшин эр зүлгээ услан зогсож байлаа. Тэр даруй Чанёол Дахюнаас холдож, харин Дахюн багахан айсан мэт боловч инээмсэглэсээр

- Ааваа, өнөөдөр эрт ирчихжээ хэмээн тэр эрийн зүг гүйж очоод тэврүүлэв.

- Хаагуур явж байгаад ирж байгаа юм?

Дахюны аав охинруугаа инээмсэглэн ийн асуухдаа тэднээс холгүйхэн номхон шахам зогсох Чанёолруу хальтхан муухай харна. Тэгсэн ч Дахюны инээмсэглэхтэй зэрэгцэн охинруугаа харах юм.

- Сагсан бөмбөг тоглосон юм аа. Чанёолтой хамт. Бас голд жаахан норчихсон.

- Хмм... за, орж хоолоо ид.

Дахюны аав гэх ширүүн төрхтэй түн охиндоо ийн хэлээд Чанёолруу ахин харсаар

- Чи ч бас орж хоолоо ид. Аав чинь гэртээ ирчихсэн байгаа гэхэд Чанёол түүнд гүнээ бөхийн ёслоод гэрлүүгээ алхана.

3 давхар тансаг байшингийн урд байх том цагаан хаалгыг Дахюн татаж, харин байшингийн баруун буланд байх хонгилруу уруудсан шатаар Чанёол уруудав.

Тэгсэн ч гэр гэртээ орохынхоо өмнө хоёр биенрүүгээ даллахаа тэд мартсангүй. 

Тэрийг харсан Дахюны аав амандаа үглэнэ. 

"Дэлдийсэн муу золиг" 

Тэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч PCY (Дууссан)Opowieści tętniące życiem. Odkryj je teraz