Сургуулийн зугаалга болох өдөр үргэлж цавуудчихсан юм шиг явдаг хоёр найз хоорондоо үг дуугаралгүй Дахюны аавын машины арын суудалд сууцгаана.
Уг нь өдийд юу хэрхэн яаж хийж зугаалгынхаа турш зугаацахаа ам уралдан ярьж байх учиртай 2 хүүхэд ийм чимээгүй байгаад Дахюны аав багахан гайхаж үе үе голын толиндоо хоёр тийш цонх ширтэх хүүхдүүдрүүгээ харсаар явлаа.
Сургуулийнх нь гадаа буулгаж өгөх үед Сэүн хаа холоос тосон гүйж ирээд Дахюны аавтай эелдэгээр мэндчилж ачааг нь арын хайрцагнаас аваад гартаа барьж Дахюн харин түүнрүү эв хавгүйхэн инээмсэглэж тэр зуурт Чанёол хөмсөгөө зангидсаар ачаатай цүнхээ мөрөндөө тохов.
- Сайхан зугаацаж байгаад ирээрэй хэмээн хэлэх аавруугаа Дахюн даллаж Чанёол бөхийж харин Сэүн "За ааваа" хэмээн чангаар хэлнэ.
Хүүхдүүдийн дунд юу ч юм болсныг анзаарсан аав дэмий л санаа алдан толгой сэгсэрсээр үлдлээ.
Зугаалгын автобусанд ороод Дахюн ганцаараа нэлээн хойгуур сууж Сэүн түүний арын суудалд хөвгүүдтэй нийлэн харин Чанёол нэлээн урдуур найз охинтойгоо хамт суужээ.
Автобус хөдлөх үеэр хүүхдүүд бүгд л сэтгэл хөөрч догдолсон байдалтай чангаар инээлдэн тоглох бөгөөд ганцаараа суух Дахюны суудлаас найз охинтойгоо зэрэгцэн суух Чанёол харагдаж Сэүний суудлаас тэр зүгрүү гуниг эсвэл уур агуулсан харц шидлэх Дахюн харагдана.
Санаа алдах хүү Дахюн дээр очих гэснээ өөрөөс нь ч бас багахан цэрвэх охинд төвөг удахыг хүссэнгүй. Оронд нь түүнрүү өөрийнхөө хамгийн дуртай дуунуудаа суулгасан подоо чихэвчтэйгээ хамт шидэж тэрийг нь харсан Дахюн багахан инээмсэглэсээр чихэвчинд уянгалах дуунуудыг сонсож эхэллээ.
Хэсэг явсны дараа зүүрмэглэж орхисон охин хэн нэгэн хажууд нь ирж суухтай зэрэгцэн сэрсэн ч нүдээ нээх хүсэл төрсөнгүй. Автобус одоо нам гүм болжээ. Бүгд урт замд ядраад унтчихсан бололтой.
Гэтэл түүний дэргэдэх хүн зөөлхнөөр мөрийг нь дэрлээд уртаар санаа алдах дуулдав.
- Юу вэ?
Дахюн хагас нойрмог дуугарахад дэргэд нь суух Чанёол мөрөнд нь улам шигдэн налсаар
- Зүгээр л. Чамайг санаад.
- Ингэхээ боль гэж хэлсэн байх аа?
- Миний дур.Чанёол ийн хэлээд дуугуй болоход Дахюн түүнрүү толгой өндийн харлаа. Нүдээ тас аньчихсан унтахаар зэхэх том залуу ойрдоо анзаарч хараагүй л болохоос сахал хүртэл ургадаг болчихжээ.
Бүр ухаан орохоосоо л харж өссөн болоод тэр үү өөрчлөгдсөн бүхнийг тоолгүй өнгөрөөдөг байснаа тэрээр сая ухаарав. Чанёол одоо дэндүү өөр болчихжээ. Өөрөөс нь хамаагүй өндөр, илүү эршүүд төрх, тарчигхан ургаад хуссан сахлын мөр, хөнгөн үнэртэй сүрчиг, судаснууд нь овойж товойсон хүчирхэг харагдах гар гээд л юмс бүхэн нь тэс өөр болчихсон мэт.
Хэзээдээ ч юм өтгөрч ургасан хөмсөг, өөрийнхөөс нь ч илүү урт дэрвийсэн сормуус зэргийг эхнээс нь дуустал ширтэх Дахюн баруун гараа зөөлхөн өргөсөөр хүүгийн духны урдуур унжих үсийг багахан аргашлуулж, өтгөн хар хөмсгийг нь хурууныхаа өндөгөөр тэмтрэхүй Чанёол түүний гараас атгаж аваад өөрийнхөө хэвлий хэсэгт наан, хүүхэлдэй тэврэх мэт тэврээд тавьсангүй. Тэгээд аяархан, шивнэх хоолойгоор өгүүллээ.
- Санаж байна уу? Жаахан байхад, миний бие өвдөх бүрт чи гэдсийг минь илж өгдөг байсан даа? Шүд өвдсөн ч, толгой өвдсөн ч, хуруугаа зүссэн ч ялгаагүй, чи миний гэдийг илээд, дээрээс нь зөөлхөн товшиж, үлээдэг байсан.
- Мэ- Мэдэхгүй ээ. Санахгүй байна. Гар тавь л даа.Дахюн эргэн тойрны хүмүүсээс санаа зовох мэт гараа татсаар нүдээ эргэлдүүлэх ч Чанёол тоосонгүй. Харин ч улам чангаар гараас нь атгаж, өөрөө дээш багахан өндийхөд жижигхэн биетэй Дахюны дэргэд зүгээр сууж байгаа хэрнээ л хэтэрхий өндөр үзэгдэнэ. Бага зэрэг зангирсан хөмсөг, ширүүхэн, гэхдээ хэзээ ч түүнийг гэмтээхээргүй хайрласан харц тодруулсан хүү атгаж суусан охины гарыг уруулынхаа өмө авчирч, тэгээд чигчий хурууных нь хумсан дээрээс зөөлхөн үнсэв.
- Чигчий хуруун дээрээс үнсэх ямар учиртайг мэдэх үү?
Чанёол ийн асуухад Дахюн толгой сэгсэрэв.
Чанёол багахан инээмсэглээд
- Үүрд гэсэн үг. Юу ч болсон үүрд.
- Ю-юу гэсэн үг юм?
- Үүрд л гэсэн үг.Дахюн ийн инээмсэглэх найзаасаа гараа ганц хүчтэйхэн татаж аваад өмнөө атгасаар
- Дэмий балай юм яриад байлгүй найз охинруугаа яваач! Хүн сэрээчихээд уур хүргээд!- гэхэд Чанёол хөлдөө байх цүнхрүүгээ зааж,
- Салчихсан. Ахиад л хаягдчихсан. Болов уу? Өөр хүнд сайн болчихсон гэнэ ээ. Тэр нь тэгээд ахиад л У Сэүн гэж золиг.Дахюн хурдхан суудал дээрээ өндийн ардаа суусан Сэүнрүү харвал өнөөх нь суудал дээрээ нам унтаж байх юм.
Уурандаа гараа зангидах Дахюн уртаар амьсгал авсаар
Энэ удаад аргадаж өгөхгүй гэж хэлсэн байх аа гэвэл Чанёол түүнрүү инээмсэглэсээр ахиад л мөрийг нь дэрлэнэ.
- Аргадуулах хүсэл ч алга. Огт гуниглахгүй байна. Тийм болохоор одоо зүгээр л унтацгаая. Биднээс бусад нь бүгд унтаж байна шүү дээ гэв.Үнэхээр л эргэн тойрон хэн бүхэн гүн нойрондоо нэг мөсөн автаж орхижээ.
Дахюн ч бас унтаж буй хүмүүсийн дунд ахиад хэрүүл хийх гэсэнгүй. Тэгээд л одоо хэрэлдэх шалтгаан юу байгаа билээ. Багахан инээмсэглээд унтахаар нүдээ аньж, Чанёол ахиад л түүний мөрийг зөөлөн дэрлэнэ.
Арын суудлаас ийн инээмсэглэх Дахюн ахиад л хэтэрхий хөөрхөн харагдаж байлаа.
YOU ARE READING
Тэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч PCY (Дууссан)
RomanceТэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч. Хараад суралц