19. Шинээр

762 131 7
                                    

Чамд найз хэрэгтэй байна уу?

Чанёол ийн хэлэх үгийг сонссон даруйдаа гараа дээш сарвайлаа. Гэхдээ толгойгоо гудайлгасан хэвээр. Гараас минь атгаад тайтгаруулаач гэх мэт энэ үйлдэлд нь Дахюн ч даруй хариу үзүүлэн гараас нь атгах бөгөөд Чанёол тэр гараас нь багахан татан хөтөлсөөр хажуудаа суулгана.

Зэрэгцэн суухад хэн хэнийхөө мөрийг шүргэлцэж, Чанёолын баруун гар Дахюны зүүн гараас атгаж, тэр гар нь саяхан баахан ус асгарсан нойтон цементэн дээр үзэгдэнэ. Тэдний өөдөөс хараад тэртээ уулын хаяаруу нар жарган үзэгдэж, хаа сайгүй хүүхдүүдийг шуугиан дуулдах ч яг тэрхэн газарт л тэднээс өөр хүн байсангүй.

Толгой дээрхи алчуураа газарт сэгсэрч унагаах хүү Дахюны мөрийг зөөлхөн дэрлээд уртаар санаа алдахдаа атгасан гараа багахан чангалж эгээ л хүүхэд шиг гомдсон хоолойгоор

- Өнөөдөр яагаад ч юм их айсан гэв. Дахюн найзруугаа гайхан толгой эргүүлж,

- Яагаад хэмээн асуухад Чанёол нүдээ аниад хэтэрхий их ядарч туйлдсан мэт дуугаар ярьна.

- Өнөөдөр чи намайг дэмжээгүй болохоор. Би амиа хичээсэн, хөгийн зантай, олиггүй амьтан гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ чи л ийм миний хажууд үүрд байна гэж бодсон дураараа бодол минь өнөөдөр чамайг Сэүнрүү инээмсэглэж, Сэүнийг л дэмжихийг хараад галзуурах шахам уураар солигдчихсон. Болохгүй гэдгийг нь мэдсэн ч Сэүнд хоёр ч удаа хүч хэрэглээд, хараагаад, дотроо үзэн ядах шахам.

Ийн хэлэх хүү толгойгоо Дахюны мөрөн дээрээс авч, ахиад л доош гудайлгахдаа атгасан байсан гараа ч тавив. Тэгээд хоёр гараараа толгойгоо салаавчилахдаа багахан салгалсан хоолойгоор

- Зүгээр л миний Дахюн хэвээрээ байж болдоггүй юм уу? Ганцхан миний найз. Ганцхан намайг хардаг, ганцхан надад инээмсэглэж өгдөг миний Дахюн... гэсэн ч төгсгөлдөө өөрөө амаа даран үгээ дуусгаад

- Ийм юм ярих гээгүй юм аа. Энэ зүгээр л миний хувиа хичээсэн бодол. Уучлаарай хэмээн бувтнав.

Дахюн түүний мөрөн дээр зөөлхөн товшин санаа алдсаар

- Чи хэзээдээ ийм усан тэнэг болчихов доо гэж, тэрийг нь сонссон Чанёол сая найзруугаа гомдолтой бүлтгэр нүдээр харах нь тэр ээ. Дахюн түүнрүү инээмсэглээд

- Одоо л нэг юм толгой өргөж байна уу? Миний дүү ч том болох болоогүй байна даа гээд нүдээ анин толгой сэгсэрсээр – Чи мэдэх үү? Би чиний өмч биш гэдгийг?

- Мэднэ ээ. Мэдэлгүй яадаг юм.

Чанёол ийн хэдэрлээд охины гарыг өөрөөсөө түлхэж, буруу хараад урвуу царайлахтай зэрэгцэн Дахюн инээмсэглэв.

- Гэхдээ чи одоо харж байна уу? Өдөр би хэнрүү харж, хэнийг дэмжиж байснаас үл хамаараад одоо ингээд нар жаргах үеэр чиний л дэргэд байна. Яагаад гэвэл би ч бас дотроо цаг үргэлж өөрийнхөө байх газрыг чамтай хамт байхаар төсөөлдөг болоод л тэр.

Дахюн ийн хэлээд санаа алдан хүүгийн мөрийг дэрлэн нүдээ аньлаа.

Дулаахан, зөөлхөн, маш хөнгөхөн мэдрэмж хүүгийн зүүн биеийг даган мэдрэгдэж, Чанёол нүдээ аньсан охины цагаахан арьсан дээр нарны улбар туяа хэрхэн тусахыг бишрэн ширтэнэ.

Үргэлж л хөөрхөн байдаг охинруу өнөөдөр гараа сунгавал яах бол?

Өмнө нь хэд хэдэн удаа охины зүг гараа сунгаж үзсэн боловч ганц ч удаа хүрсэн удаа үгүй билээ. Тиймээс ч хүү зүрхээ дэлбэртэл сандарч, баруун гар нь охины хацрыг зүглэн хөдлөхдөө бараг бадаарчээ.

Энэ удаад л. Яг энэ ганцхан удаад хүрээсээ гэж хүсэж байлаа. Гар биш, сэтгэл. Нууж ядсан тэнэгхэн сэтгэл.

Чанёолын гар Дахюны зүүн хацарт зөөлхөн хүрч, ирүүнээс нь дээш өргөхөд охин түүнрүү гялалзсан хар нүдээрээ ширтэж байлаа.

- Би бодоод л байсан юм. Магадгүй- бидний нөхөрлөл одоо хуучин шигээ байхаа больчихсон байх. Гэхдээ чи юу гэж бодож байна? Бид буцаад хуучин шигээ сайн найзууд болох ёстой юу? Эсвэл тэр бүхнийг хуучинд нь үлдээгээд шинээр эхлэх үү?

Чанёол охинруу цоо ширтэж, нүдээ ч үл цавчилан, харин оронд нь хэдэнтэй түгдэрч, шүлсээ залгисаар ийн хэлэв.

Дахюн түүнрүү харахдаа гар нь хичнээн зөөлхөн бас дулаахан байгааг, харц нь хичнээн их зоригтой байгааг, уруул нь хэрхэн чичирч буйг, тэр бүхнээс илүүтэйгээр зүрхнийх нь цохилт чихийг н дүжлэх шахам чанга байгааг... Хүүг тэр чигт нь ажиглан ширтэнэ.

Тэгсээр охин арай хийн ам нээхийнхээ өмнө нүдээ хэдэнтэй хурдан цавчилж, уртаар амьсгал аваад, шүлсээ залгисаар

- Шинээр – хэмээн дөнгөж дуугарахтай зэрэгцэн Чанёол түүнийг үнсэж байлаа.

Тэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч PCY (Дууссан)Où les histoires vivent. Découvrez maintenant