Дахюн өглөөний цайгаа уухаар эвшээлгэсэн амьтан гал тогооныхоо өрөөнд орж ирэхэд Чанёол ганцаараа ширээний ард суучихсан амандаа жигнэмэг бувар бувар зажлангаа утсаа оролдоод инээд алдчихсан сууж байлаа.
Дахюн өөртөө ус аягалангаа
- Чи манайд юу хийж байгаа юм? хэмээн асуугаад сандал татан суухад Чанёол түүнрүү харсан ч үгүй утсаа ширтэн инээд алдсаар л
- Танай аав ээж хоёр манай аав хоёртой хамт Жэжү явчихсан. Хүзүү сээрээ холбож аваад л гарна билээ. Өнөөдөр хоёулахнаа байх болохоор намайг энд байж бай гэсэн юм гэснээ ахиад л утсаа харан инээд алдан "Хөөрхөн юм аа" хэмээн амандаа бувтнана.
Үргэлж л болж байдаг зүйл учраас Дахюн тоогоогүй ч Чанёолын ийн инээд алдаж суугаа нь хачирхалтай санагдсанд хөмсөгөө өргөсөөр утасруу нь жаахан өнгийхөд
- Чи юу хараад тэгж инээд алдаад байгаа юм? Яасан? Ахиад л өөр охин уу?
Чанёол түүнээс утсаа нууж нүдээ бүлтэлзүүлсээр
- Ахиад гэж юу гэж байгаа юм? Энэ бол жинхэнэ хайр. Манай Наёон намайг эгдүүтэй гэнэ ээ хэмээн бахдалтайгаар хэлээд утасруугаа ахиад л хамаг анхаарлаа төлвөлрүүлнэ.
Дахюн нүдээ эргэлдүүлсээр ширээнээс босч тэгээд бас утсаа гарган хэдэн дугаар цуглуулаад залгав.
- Өө, байна Сэүн аа, хаана байгаа юм? Харин өнөөдөр ээж аав байхгүй гэнэ ээ. Манайд ирээч. Та хэд бөөндөө
Дахюныг ийн ярихтай зэрэгцэн Чанёол бүлтэлзсээр гүйж очоод утсыг нь шүүрэн авч дээр өргөх бөгөөд хөмсөгөө зангидаж, уурлан, утасныхаа ардаас тэмцэлдэх Дахюн
- Хөөе яагаад байгаа юм? Утас өг гэхэд
- Өгөхгүй ээ. Энэ муугаар яах гээд байгаа юм?
Ууртай Чанёол Дахюны утсыг улам өндөрт өргөж, намхан охины духнаас цааш түлхэх бөгөөд тэр хооронд Дахюуны гар дэмий л сарвалзана.
- Чамд хамаагүй ээ. Аваад ир. Миний утас
- Болохгүй ээ. Энэ чамтай ойрхон байгаад хэрэггүй хүүхэд.
- Чи юу вэ? Миний аав юм уу? Миний хэнтэй уулзах чиний хэрэг юм уу? Чи юу юм? Муу тэнэг амьтан
Дахюн ийн уурлан хэлээд хоёр ташаагаа тулан сэгсийсэн үсээ аргаш үлээсээр амьсгаадан зогсоход Чанёол ганц муу залуугаас болоод өөрлүү нь ийн уурлах найздаа гомдож, бас нэмж уурлаад чангаар хашхирч орхилоо.
- МИНИЙ ХЭРЭГ! Чи одооноос ингэвэл явдалтай хүүхэн болно шүү!
Төрсөн цагаасаа эхлээд шахам хамт байсан хүү 16 жилийн туршид анх удаа өөрлүү нь ийн хашхирсан болоод Дахюн чимээгүй болж орхилоо.
- Яа-яахаараа? Чи ёстой... чи хүссэнээрээ хүмүүстэй уулзаж үерхэж болоод би зүгээр хэдэн найзуудаа ч гэртээ дуудаж болдоггүй юм уу? Ер нь би чамаас болоод өдий насалчихаад ганц ч удаа хүнтэй үерхэж үзээгүй явна. Ойлгож байна уу? Усан толгойт оо. Харахаас уур хүрчихлээ.
Ийн бухимдаж хэлээд дороо дэвсэлсээр дээд давхарлуу шатаар өгсөх Дахюны ардаас бүлтэлзсээр үлдэх Чанёол уртаар санаа алдав.
Уг нь ингэж хэлэх гээгүй юмсан. Өөрийгөө зэмлэсээр толгойгоо базан доош суухад одоо ч гарт нь байгаа Дахюны утасны цаанаас үнэхээр дургүй нэгнийх нь дуу сонсогдлоо.
- Хөөе, Пак Чанёол
Эхэндээ гайхаж, дараа нь одоо ч өнөөх Сэүн гэх амьтан утсаа таслаагүй байгааг ойлгосон тэрээр ууртайгаар утсыг нь чихэндээ нааж
- Чи Дахюнаас холхон бай- гэтэл Сэүн гэх хүү утасны цаана хэсэг инээснээ уур хүрмээр хоолойгоор ийн асууна.
- Ах, дүү, сайн найз. Одоо уйдахгүй байна уу? Өөрийн болгож чадахгүй тэгээд бас хүнд өгөхөд хайран санагдлаа гээд ингэж хувиа хичээж болох юм уу? Дахюн чинийх биш биз дээ? Бас хэзээ ч чинийх болохгүй. Хэмжээгээ мэдэж амьдар!
Ийн хэлээд тасарсан дуудлаганы дараа Чанёол уртаар санаа алдаад одоо Дахюны харагдахгүй болсон шат өөд хэсэг ширтэнэ.
"Би тэгж үнэхээр бодоогүй юмсан"
BINABASA MO ANG
Тэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч PCY (Дууссан)
RomanceТэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч. Хараад суралц