Сурагчид бүгд зугаалгын газартаа ирж буудаллаад оройн хоолны өмнөх хамгийн чухал арга хэмжээ болох сагсан бөмбөгийн тэмцээний талбайд цугларчээ.
Хамтдаа зугаалгаа хийж буй хөрш ахлах сургуультай сагсан бөмбөгөөр үргэлж өрсөлдөж ирсэн болоод хоёр талын хөгжөөн дэмжигчид үнэхээр сайн бэлтгэлтэй иржээ.
Дахюн ангийнхантайгаа хамт сүүдэр бараадан суусан байх бөгөөд бүгд л тэмцээнд бэлдэн гартаа хоосон ундааны сав зэргийг атгаж өөрийн багийн тамирчдыг талбайд гарахтай зэрэгцэн уухайлан орилж эхлэв
Дахюн 09 дугаартай Пак Чанёол гэх танилцуулга дуугарахтай зэрэгцэн талбай өөд сортолзох бөгөөд сагсан бөмбөгийн өмсгөлтэй Чанёол үргэлж тэмцээний өмнө тодруулдаг өөрт зохиогүй төв төрхөө тодруулжээ. Гэсэн ч хөгжөөн дэмжигчид дундаас Дахюныг олж хараад инээмсэглэл тодруулсаар гар даллана. Охид бүгд л надруу даллаж байна хэмээн хөөрцөглөх зуурт дараагийн тамирчин 05 дугаартай У Сэүн хэмээн танилцуулах дуулдав. Энэ удаад Дахюн чангаар уухайллаа. Сэүн ч өөрийг нь дэмжих Дахюныг олж хараад баяртайгаар инээмсэглэнэ.
Дахюн түүнрүү амаа ангалзуулахдаа " Амласан ёсоор" гэх бол Сэүн зөрүүлээд гараараа зүрх хийн үзүүлэх ажээ.
Энэ бүхнийг харах Чанёол тийм ч баяртай байсангүй. Тэрүүхэндээ багахан гонсойсон хүн тоглолт эхлэх хүртэл Дахюныг өөрлүү нь харах нь уу хэмээн үе үе харц шидлэх ч өнөөдөр тийм зүйл болохгүй нь ойлгомжтой болжээ. Дахюн зөвхөн Сэүнрүү л харж Сэүнрүү л инээмсэглэх юм.
Өдийг хүртэл ялсан ялагдсан бүхий л тэмцээнд үзэгчдийн суудал дээрээс зөвхөн өөрийнх нь нэрийг дуудаж өөрийг нь л дэмжиж ялахад нь дороо бүжиглэж ялагдахад нь бараг уйлах шахдаг найз өнөөдөр энд алга.Оронд нь үргэлж өөрийнх нь замд хөндөлсөж, уурыг нь хүргэж явдаг нэгэнрүү инээмсэглэж, зөвхөн тэр нэгнийг дэмжин уриа хашгирах юм.
Бачуурах мэдрэмж, хажуугаар нь ялагдаж эхлэх тоглолт, өөрөөс нь олон удаа оноо авах Сэүн.
Багийн ахлагч хэрнээ өнөөдөр яагаад ч юм багийнхандаа чирэгдэж, алдаа гаргах нь ч олон байх Чанёол дотроо бачууран галзуурах шахаж, тэгэх бүртээ Дахюны зүг харах ч Дахюн түүнрүү огт харахгүй мэт. Хэзээ ч ахиад харахгүй юм шиг...
Нэг л мэдэхнээ Чанёол өөрийнхөө багийн хамгийн их үүрэг гүйцэтгэж, оноо цуглуулж явсан Сэүнийг түлхээд унагаачихжээ. Мэдээж албаар биш, адилхан бөмбөгний хойноос хөөцөлдөж яваад ингэлээ хэмээн бусад хүмүүс харах хэдий ч Чанёол мэдэж байлаа. Тэр албаар Сэүнийг мөргөж түлхсэн. Албаар унагаж, өөрөө бөмбөгийг нь булаасан. Тэгээд тэр бөмбөгөөрөө оноо авч чадалгүй алдсан.
Багийнхан нь бүгд Чанёолыг "зүгээр" эсэхийг асууж, Сэүн харин багахан шалбарсан гараа үлээсээр ахлагч, бас тэнэг өрсөлдөгчийнхөө зүг муухай харна.
Яагаад ч юм энэ тоглолт хоёр баг хоорондоо тоглож байгаа биш, оронд нь нэг баг нь дотроо хоорондоо өрсөлдөж буй мэт нөхцөл байдал үүсч эхлэв.
Чанёол улам бүр Сэүнд очсон бөмбөгнүүдийг булааж, тэгээд түүнийхээ хариуд Сэүнийг үл тооно. Багийнхан нь бүгд бага багаар уурлаж, эцэстээ тэмцээн дуусахаас өмнө дасгалжуулагчдаа загнуулж, тэгсэн ч мөчөөгөө өгөлгүй хэдэрлэх Чанёол нэг л биш байгааг бүгд анзаараад арга нь барагдсан дасгалжуулагч нь түүнийг сэлгээнд суулгаж орхив.
Алчуураар толгойгоо бүтээн суух тэрээр багийнхаа хожигдож буйг сонссон ч толгой өргөсөнгүй, шуудхан талбайг орхиод ганцаараа түрүүлэн хувцас солих өрөөг зүглэх Чанёолруу сургуулийнх нь бүх хүүхдүүд чичлэх мэт ам амандаа бувтнана. "Өнөөдөр яачихаа вэ?" "Сая ирж явахдаа найз охиндоо хаягдсан гэсэн" "Багаа тэр чигт нь алаад хаячихлаа"
Үзэгчдийн суудлаас бүхнийг харсан Дахюн Чанёолын хойноос явахыг хичнээн их хүссэн ч амласан ёсоор зөвхөн Сэүнийг л дэмжих учиртай.
Хоёр баг нэг нэгэндээ ёсолж, хожигдсон багийнхан талбайг орхих зуурт Сэүн Дахюнруу хараад жаргалтайгаар инээмсэглэв. Дахюн түүний өөдөөс нь тосч очихдоо гартаа барьсан усаа алчууртай хамт сарвайж
- Сэүн, би өнөөдөр зөвхөн чамайг л харсан! хэмээн бараг л зарлах шахам яарсан байдалтай чанга дуугаар хэлээд хойноос нь хэлэх үгэндээ багахан эргэлзэх мэт толгой гудайлгав.
Сэүн түүнрүү инээмсэглэсээр толгойг нь зөөлхөн илж,
- Баярлалаа. Ким Дахюн гээд цааш алхаж эхлэхтэй зэрэгцэн Дахюн түүнрүү гайхан харлаа.
Сэүн ард нь зогсох түүнрүү эргэн хараад ахиад л инээмсэглэж, тэгсэн ч уртаар санаа алдсаар
- Тоглолт дуусчихсан болохоор одоо Пак Чанёолруу яв даа. Магадгүй одоо тэр тэнэг бараг уйлж байгаа биз хэмээв.
Дахюн яг л энэ үгийг хүлээж байсан мэт тэр дороо түүний хажуугаар зөрөн гүйнэ.
Эргэж харах ч үгүй, эргэлзэх ч үгүй.
"Муухай охин"
YOU ARE READING
Тэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч PCY (Дууссан)
RomanceТэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч. Хараад суралц