24. Хайрын хөтөч

705 89 14
                                    

Чанёол гэм хийсэн хүүхэд шиг Дахюны өрөөний үүдэнд нааш цааш эргэлдэн зогсох үед гадаа цас бударч байлаа.

Дулаан, үөөлхөн материалаар хийгдсэн хөнжилд өөрийгөө ороогоод цонхныхоо тавцан дээр өвдөгөө тэврэн суух Дахюн хаалганых нь доогуур нааш цааш холхих Чанёолын сүүдрийг харсаар хөмсгөө зангидан

- Яв гээд байна шүү хэмээн ууртайгаар дуугарахад Чанёол байдгаараа хаалганд наалдсаар

- Явахгүй ээ, уучлаарай л даа Дахюн аа, би ахиад тэгэхгүй ээ хэмээн гуйланчлан дуугарна.

Дахюн ахиад ч имээгүй болж, тэр зуур Чанёол өөрийгөө түүнд хичнээн сайн, тэгээд хийсэн үйлдэлдээ хэрхэн харамсаж байгаа, ахиад хэзээ ч тэгэхгүй гэдгээ андгайлан гуйна.

Харин тэднийг булангын цаанаас нуугдан харж зогсох Дахюны аав хажууд нь элгээ тэврээд толгой сэгсэрэн зогсох Чанёолын ээжээс асуулаа.

- Хүүхдүүд яачихсан юм?

- Сүүлчийн зүсэм кимбаб.

Чанёолын ээж тагнаагаа ташсаар ийн өгүүлэхэд байдгаараа санаа нь зовсон харагдах Дахюны аав ойлгоогүй шинжтэйгээр лавлана.

- Кимбаб?

Хариуд нь Чанёолын ээж уртаар санаа алдаж, хоёр гараа савласаар

- Сая манайд энэ хоёр хоол идэж байсан юм. Чанёол сүүлчийн зүсэм кимбабыг Дахюнд өгөлгүй идэж орхиод, тэгээд л тэр хэмээн хариулаад залхсан байртай гэртээ харихаар эргэлээ.

******

Чанёолын ангийн гадаа Дахюн байгаараа хошуугаа унжуулан зогсож, өөрийг нь тоохгүй өөр хүүхдүүдтэй инээлдэх найз хөвгүүнээ царайчлан хүлээх зуурт Сэүн саяханаас албан ёсоор үерхэх болсон Жинсүгийн хамт түүний зүг гараа далласаар очих үед гадаа тоорын цэцэгс дэлгэрч байлаа.

Илүү авсан ундаагаа Дахюнд сарвайх Жинсү одоо ургаад мөрийг нь шүргэх шахсан үсээ гараараа аргаш самнасаар асууна.

- Уур нь гараагүй л байна уу?

Дахюн санаа алдсаар толгой сэгсэрч

- Гарах байтугай... энэ ингэж байгаад намайг хаях байх гээд дороо дэмий үсчих зуурт Сэүн түүнрүү хамраа үрчийлгэсээр

- Тэгээд хэн чамайг сохор болзоо ч билүү тийм юманд яв гэсэн юм? Гэтэл Дахюн байдгаараа бүлтэлзсээр

- Танай найз охин чинь ч гэсэн явсан биз дээ? Гэж орхив.

Тэгээд Сэүн ч бас найз охиндоо гомдон цаашаа гүйлээ.

Тэнэгүүдэд зориулсан хайрын хөтөч PCY (Дууссан)Opowieści tętniące życiem. Odkryj je teraz