Нэг хоног, хоёр хоног, гурван хоног Жэмин надтай олигтой юм ярьсангүй
Асуусан болгонд товч хариулчхаад юм бодоод суучихна. Надаас зугтаад байгаа нь илт мэдэгдэж байлаа
Өглөө эрт сургууль дээр ирээд анги руу ороход Жэмин ганцаархнаа ширээ рүү гээ гөлрөөд сууж байв
"ХӨӨЕ НА ЖЭМИН!" хэмээн орилоход тэрээр над руу харснаа "яасан" гэхэд нь би түүний хажууд очин "Өмнөх явдалд уурлаад байвал уучлаарай! Тэгээд ч тэр эрэгтэй чинь Жэну байсан юм. Одоо битгий надаас зугтаад бай" гэвэл тэр санаа алдаад "Ядаргаатай юм, би яагаач үгүй гэж хэд хэлэх юм" хэмээхэд нь гэнэт л гомдоод явчхав. Муу өөдгүй амьтан
"Чамтай чамгүй зөндөө найз байна, гуйхгүй за!" гэхэд тэр над руу ширүүн хараад " Тэгээд тэд нартайгаа найзлаад яваач!" хэмээгээд ангийн хаалга саван гарлаа
Гуйна гэж бодсон юм байхдаа? Больж үз.
Рэнжүн, Жэну, Чонло, Жисон дөрөв байсан бол сайхан байхгүй юу?
Даанч Рэнжүн Чонло хоёр Хятад руу явж , Жэну Жисон хоёр өөр сургууль руу шилжчихсэн.
За яах вэ Жэну Жисон хоёртой уулзаад чамайг тоохгүй дээ.
Хичээл орсон ч Жэмин ирсэнгүй. Тэнэг амьтан цүнхээ аваад тэр чигээрээ явахгүй яасан юм?
Хичээл таран гарах гэтэл сайхан сэтгэл минь зулгаагаад болсонгүй.
Эргэн ширээ рүү гээ яваад Жэмины цүнхийг авлаа. Над шиг ийм сайхан сэтгэлтэй хүн байна уу?
Өөрөө өөрийгөө магтан цүнхийг үүрч байтал нэг зүйл унах шиг боллоо.
Доош тонгойн харвал захиа болон шоколад байв. Хөөх миний дуртай шоколад байх чинь? Хэнд өгөх гэж байгаа юм бол?
Өнөөх захиаг нь нээж үзэх гэж байтал Жэмин орж ирээд намайг харан хурдан алхсаар захиаг булаан авлаа.
Захиаг халаасандаа хийгээд над руу муухай харан "Яагаад хүний юманд зөвшөөрөлгүй хүрээд байгаа юм?" хэмээхэд би зальтай инээн түүнийг нудраад "Энэнээс болоод ойрд сонин байсан юм уу? Зүгээр л хэлчихгүй. Аримд наадхаа өгч чадахгүй байгаа юм уу? Зүгээр ээ зоригтой бай" гэхэд тэр санаа алдаад "Тэнэг амьтан" хэмээсээр гарлаа
Юу вэ? Би буруу зүйл хэлчихсэн юм уу
Өөрөө ичээд ганц охинд юм өгч чадахгүй байсан байж
Сайхан гэр лүү гээ очиж амттан идэнгээ кино үздэг хэрэг ээ.
YOU ARE READING
Deep of my heart || NJM [Completed]
Random"Хурдхан шиг найз охин энэ тэртэй болоод хоол хийлгүүлж ид, ядаргаатай юм" Жэмин над руу харан малийгаад "Болдог бол найз охинтой болмоор л байна даанч хажууд байнга нэг алмас яваад байдаг болохоор охин ойртохгүй юм" "ЯАА НА ЖЭМИН! ЯГ НААНАА ЗОГ...