9 сарын 1
Хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцоод анги руугаа явлаа.
Жэмин бид хоёр цуг явсан бол нөгөө хэд бичиг баримтаа менежерт өгөхөөр үлдсэн.
Багш орж ирэн зуны амралтынхаа тухай ярилцаж байтал хаалга тогшин өнөөх хэд чинь ороод ирэх нь тэр.
Охидын нүд тэдэн дээр тусаж зарим нь шивнэлдэн инээлдэцгээнэ.
"Өө Чонло Рэнжүн Жэну. Эргээд ирж байгаа юм уу ашгүй дээ. Та нар таних юм чинь танилцуулаад хэрэггүй байх хоосон суудлууд дээр очоод суучих" хэмээлээ.
Ашгүй дээ энэ тэр.
Жисон бид хоёр чацуу ч гэсэн тэр нэг ангиар дүү. Би овсгоотой юм болохоороо түрүүлж сургуульд орсон гэсэн үг.
Жэну Чонло хоёр Жэмин бид хоёрын ард сууж, Рэнжүн ярвайсаар бидний урд нэг охинтой цуг суулаа.
Ийнхүү ангийн багшийг цаг дуусч тэр гарав.
Би эргэж хараад "Заавал та гурвыг цуг нэг ангид хуваарилаад яах вэ дээ" хэмээхэд
Чонло "Юуны тулд сургуулийн захирлын найз аавтай билээ дээ"
Би амандаа үглэсээр эргэж харлаа.
Жэмин бид хоер өнөөдөр хос цүнхээ үүрсэн ч хүүхдүүд төдийлөн анхаарсангүй. Аргагүй шүү дээ. Бид хоёрыг олон жил үерхсэн гэж бодож байгаа. Найзууд гэхээр итгэдэггүй юм.
Удалгүй математикийн багш орж ирснээр хүүхдүүд дуугаа хураав.
Ахх юу вэ шууд математик уу?
-
Би Жэмин-ыг налаад "Ёоо толгой толгой. Хэдэн сар ажиллуулаагүй байхад нэг өдөр баахан бодлого бодчихсон чинь толгой задарлаа"
"Надад лав амархан байсан" Рэнжүн эргэж хараад ийн хэлэхэд би түүн рүү хэлээ гаргалаа.
Онгирч байх шив.
Удалгүй их завсарлагааны цаг болоход бид хэд түрүүлэн гарлаа.
Хонгилоор алхахад охидууд тэдний тухай ярих бөгөөд зарим нь эргэж ирсэнд баяртай байгаа тухай ч хэлэв.
Эд нарын юунд нь болдог байна аа. Миний нүдэнд лав унтаж идэхээс өөр юм мэдэхгүй хүмүүс л харагдаад байх юм.
Биднийг ширээнд суусны дараа Жэну хоолнууд зөөхөөр бослоо.
Эргэн тойрноо харж байтал хажуу талын ширээнд Хэчан сууж байх бөгөөд над руу харан инээмсэглээд амаа хөдөлгөх шиг болов.
Би ч бас түүн рүү харан инээгээд амны хайрцгаараа "Сайн уу?" хэмээлээ.
Жэмин хоолойгоо засах үед би түүнийг нударлаа.
Хөөрхөн хартай гэдэг нь.
Удалгүй Жисон ирэн бидэнтэй нэгдлээ.
"Ахх шал танихгүй хүүхдүүдтэй нэг анги болчихсон чинь тэнэг байна аа. Та нар ч гоё юм аа" хэмээн гомдоллоход Чонло хоолоо идэнгээ "Ах нь аавтай яриад чамайг манай анги руу оруулчих гээд хэлэх үү?" гэлээ.
Амар юм ярьж байх шив.
Жэмин минтй тавган дээр хачир тавьж өгөөд "Өлсөхгүй байгаа юм уу. Яасан жоохон идэж байх юм" гэлээ.
"За нялуурахгүй шүү."
Тэд ийн хэлсээр миний тавган дээр баахан хачир тавьж өглөө.
Барьцаж байгаа царай нь.
Хоолоо идэж дуусчхаад босох гэж байтал нэг охин бидний ширээг зүглээд ирэх нь тэр.
Түүний хацар улайн Жэмин руу хараад "Убба би таньд сайн!" хэмээгээд захиа болон шоколад өгөв.
Жэмин яахаа мэдэхгүй над руу харахад нь би нүдээ эргэлдүүлээд "Хөөе охион сонс. Би найз охин нь байна ойлгосон уу?"
Өнөөх охины нүдэнд нулимс цийлгэнээср цааш гүйхэд Жэмин над руу хараад "Гомдоочихлоо шдээ. Эвтэйхэн хэлж болох л байсан"
"Ха чи тэгээд эвтэйхэн хэлээд бэлгийг нь авахгүй яасан юм. Миний гомдох чамд хамаагүй юм уу? Сая хараад байхад намайг найз охиноо ч гэж хэлж чадахгүй байх шив"
Жэну бид хоёрын голоор ороод "Битгий муудалц л даа. Жэмин-ыг ямар боловсон гэдгийг мэднэ биз дээ. Зүгээр охин хүүхэд гомдоохыг хүсээгүй хэрэг" хэмээхэд нь би юм дуугаралгүй тэднийг орхин анги руу явлаа.
Түрүүлж ирээд сууж байтал тэд нар араас ирсээр хамгийн сүүлд Жэмин орж ирсэн ч хажууд суулгүй өөр газар суучих нь тэр.
Шал хэрэггүй зүйл дээр уурлачхав уу? Гэхдээ л намайг аргадах ёстой биз дээ.
Хичээлийн үеэр Жэмин над руу харах нь мэдрэгдэж байсан ч би түүнийг тоолгүйгээр хичээлээ хийлээ.
Хичээл тарах үед би тэд нараас түрүүлэн гэр лүүгээ харив.
Гэртээ ирэн хувцсаа сольчхоод хоол хийж байтал тэд нар ирлээ.
Жэмин юм дуугаралгүй буйдан дээр суухад тэд нар нударч байгаа харагдана.
Би ч тэд нарыг тоолгүй хоолоо хийсээр дуусгалаа.
Хоолоо ширээн дээр тавьчхаад өрөө лүүгээ оров.
Хоол идэх ч сонирхол алга.
Нэг мэдэхэд унтчихсан байлаа.
Сэрвэл цаг 19:45 болж байх бөгөөд хэн нэгэн намайг тэврэн унтаж байв.
Мэдээж Жэмин.
Тэр намайг сэрэхийг мэдсэн бололтой хацар дээр минь үнсээд энгэртээ наан "Уучлаарай. Бүх зүйл миний буруу болохоор битгий уурла л даа надад үнэхээр хэцүү байна. Цаашдаа илүү болгоомжтой байх болохоор мм?" хэмээхэд нь би толгой дохилоо.
"Хайртай шүү Суён-аа"
YOU ARE READING
Deep of my heart || NJM [Completed]
Random"Хурдхан шиг найз охин энэ тэртэй болоод хоол хийлгүүлж ид, ядаргаатай юм" Жэмин над руу харан малийгаад "Болдог бол найз охинтой болмоор л байна даанч хажууд байнга нэг алмас яваад байдаг болохоор охин ойртохгүй юм" "ЯАА НА ЖЭМИН! ЯГ НААНАА ЗОГ...