date with Jaemin

1.3K 188 7
                                    

"Галзуу хулгана дээр сууя"

Намайг галзуу хулгана руу заасаар ийн хэлэхэд Жэмин ярвайлаа. Өө нээрээ тэр айдаг шүү дээ.

"Заза тэгвэл өөр тоглоом тоглоё доо" дурамжхан ийн хэлээд түрүүлэн алхахад Жэмин гараас татаад "Ойлголоо доо галзуу хулгана дээр сууя" гэв.

Өнөөдөр бид хоёр болзож байгаа нь энэ. Цуг парк ороогүй удсан болохоор... Мэдээж нөгөө хэдгүйгээр

-

"АААААААААААААА" би инээн ийн орилоход Жэмин үхэх гэж байгаа аятай л миний гараас атган орилж байв.
Хөөрхөн гэдэг нь..

Тэрээр галзуу хулганаас буугаад сандал дээр хэсэг суулаа "Ёооё хаман цус тархи руу орчхов уу яав.. Дахиж ийм юман дээр тоглохгүй шүү" гэхэд нь би толгой дохилоо.

"Өлсөж байна уу?"

"Аанхан өглөөнөөс хойш юм идсэнгүй"

Тэр намайг дагуулан нэг ресторан руу орлоо.

Захиалгаа өгчхөөд байж байтал хажуу талын ширээнд сууж байсан хэд хэдэн охид Жэмин руу заагаад инээлдээд байв.

"Юу вэ хачин юмнууд чинь" хэмээн амандаа үглэхэд Жэмин "Юм хэлсэн үү?" гэв.

Би худлаа инээгээд "Хайраа гараад юу хийх үү?" хэмээхэд Жэмин золтой л ууж байсан усандаа хахчихсангүй.

Өнөөх охид над руу хачин харсаар Жэмин руу заахаа болилоо.

"Сая юу гэсэн бэ? Би сайн сонссонгүй"

Би хоолойгоо засаад "Г-гараад юу хийх үү? л гэсэн шд"

"Үгүй ээ тэрний урд нэг юм хэлсэн дээ" гэхтэй нь зэрэгцэн хоол ирлээ.

-

"Эээ Суён-аа дахиад хэлчих л дээ, ганцхан?"
Ресторанаас гарсны дараа Жэмин миний гараас татсаар ийн хэлэв.

Ядаж байхад эгдүүтэй царай гаргаад байх юм.

"Хайраа. Болсон уу?" гэхэд Жэмин одоо л нэг юм санаа нь амрав уу гэлтэй байдгаараа инээсээр гараас минь атгалаа.

"Цэцэрлэгт хүрээлэнд суух уу? Дугуй унаад л зайрмаг хувааж идээд бас од харна"

"Тэгье"

-

Цэцэрлэгт хүрээлэнгийн гаднаас зайрмаг авчхаад дугуй унах гэж байтал Рэнжүн харагдах нь тэр.

Тэрээр бид хоёр луу харан хүзүүгээ барьсаар сүртэй царайлан ирэв.

"Арай ч дээ, та муу хоёр ийм муухай шд, үйлдэл дээрээ баригдлаа даа" гэхэд нь би инээмсэглээд "Өөрөө ч бас энд юу хийж явдаг билээ?" хэмээхэд тэр хоолойгоо заслаа.

"Рэнжүн гуай өөрөө с бас адилхан байгаа юм биш үү? Энд юу хийж яваа юм" гэхтэй зэрэгцэн хэн нэгний "Рэнжүн-аа" гэж дуудах сонсогдов.

Жэмин бид хоёр арагш харвал бидний үе гэлтэй нэг охин зогсож байв.

Тэр Рэнжүний хажууд ирээд бид хоёр луу харан яахаа мэдэхгүй зогсоход Рэнжүн "Танилц энэ бол миний найзууд харин энэ бол Сэна" гэв.

Тэр охин бид хоёрт бөхийн мэндлэхэд би ч бас мэндэллээ.

"Сэна дугуйгаа аваад байж бай би араас чинь очъё" гэхэд тэр толгой дохиод цааш явав.

"Яаа Рэнжүн гуай хэн бэ?"

Жэмин ийн асуухад түүний чих улайгаад "Үгүй ээ яахав өнөөдөр болзож байгаа юм" гэхэд бид хоёр бие биенээ нудран инээлдлээ.

"Овоо шд за яв яв, нөгөө хэддээ энэ тухай хэлэхгүй шүү"

Рэнжүнийг явсны дараа бид хоёр ч бас дугуй унахаар явлаа.

-

" Хөөх өнөөдөр яасан их од байна аа" цэцрлэгт хүрээлэнгийн нэг хэсэгт суугаад тэнгэр лүү харсаар ийн хэлэхэд Жэмин толгой дохиод "Чам шиг үзэсгэлэнтэй байна" гэв

"Дандаа хүн ичээж байх юм"

"Нээрээ шүү, чи үнэхээр үзэсгэлэнтэй. Яг л зун шиг дулаахан бас нандигнамаар" гэхэд нь би түүнийг тэврээд нүүрээ нуулаа.

"Яаа ичихээрээ яасан хөөрхөн юм бэ?" хэмээн намайг дээш харуулаад хацар үнсэв.

"Битгий хүн ичээгээд бай"

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now