Boyfriend

1.6K 214 10
                                    

Толгой аймшигтай хатгуулж өвдөхийн хажуугаар халуун нар дээрээс туссанаас болж уйлагнасаар бослоо.

Өчигдөр юу боллоо? Ахх

Толгойгоо барьж байтал хаалга онгойн Жэмин гартаа ус барьсаар орж ирэн намайг хараад толгой сэгсэрлээ.

"Байж байгааг нь хараад байгаарай, архичин шиг. Насанд хүрээгүй байж архи уухаасаа ичээч." хэмээн үглэсээр өнөөх усаа өгөхөд нь би нэг амьсгаагаар бүгдийг нь уулаа.

Тэр дахин толгой сэгсрээд үглэж эхлэх гэж байхад нь би гараа өргөөд "Гуйя, маргааш загнуулъя тэгэх үү? Одоо яг үхлээ" хэмээхэд тэр нүдээ эргэлдүүлсээр гарлаа.

За тэгэхээр өчигдөр Жэхён ахын найзын үдэшлэг дээр очсон. Тэгээд сүүлд Жэминд уурлаад нэг аягатай зүйл уусан нь шар айраг биш хатуу архи байсан тэгээд...

Тэгээд яалаа?

"Өө Суён сэрчихсэн үү? Бие нь яаж байна?" Жэну хаалгаар толгойгоо оруулан ийн хэлэхэд би уруулаа унжуулаад "Яг үхлээ" гэхэд тэр инээсээр орж ирлээ.

Гартаа аягатай шөл барьсан байх орны хажуу талын ширээн дээр тавив.

"Идэж чадах нь уу? Би халбагадаад өгөх үү?" гэхэд би инээсээр толгой дохив

Хэлсэн биз дээ? Жэну л намайг эрхлүүлдэг гэж

Тэрээр зутангаас халбагадан үлээгээд миний ам руу ойртуулахад би амаа том ангайлаа.

Хоолоо идэж дууссаны дараа Жэмин орж ирээд шар тайлах ундаа ч гэнэ үү нэг тийм юм өгөв.

Өдөр болох үед миний толгой өвдөхөө больсон байлаа. Мэдээж Жэмин Жэну хоёрын л ач.

-

Цаг 18:00 болж байх бөгөөд хийх юм олдохгүй буйдан дээр сууж байтал миний утас дуугарах нь тэр.
Тэр хоёр зэрэг хараад "Хэн юм?" гэв.

Би мөрөө хавчаад "Би яаж мэдэх юм" гээд утсаа хартал Рэнжүн залгаж байлаа.

"Рэнжүнааа сайн уу?" гэхэд тэр толгой дохиод "Юу байна даа?" хэмээв.

Би Жэну Жэмин хоёрыг харуулаад "Уйдаад л байж байна. Чонло та хоёр хурдан ир л дээ" гэхэд тэрээр камераа эргүүлэхэд онгоцны буудал харагдлаа.

"Харсан уу? Хоёр ах нь очиж байна. Чонло угаалгын өрөө явсан" гэхэд би баярласандаа болоод золтой л хажуудаа байгаа хоёроо барьж аваад үнсчихсэнгүй.

"ахх Рэнжүн шилдэг нь! Онгоцноосоо буугаад шууд ирээрэй мэдэв үү?" хэмээхэд тэр толгой дохисоор тасаллаа.

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now