Couples

1.2K 184 23
                                    

Аль хэдийн найман сар дундаа орчихжээ. Дараа долоо хоногт Чонло Рэнжүн хоёр Хятад явах тул өнөөдөр хамтдаа хичээлийн зүйлс бэлдэхээр гарах гэж байна.

Жэмин миний гараас хөтлөөд "Явах уу?" гэхэд Чонло цаанаас

"Хөөе та хоёр нялуурахгүй шүү. Харж байгаа шүү айн" гэлээ.

Хичээл ортол тэд нарын дэргэд нялуурч болохгүй гэсэн. Юу гэж үгэнд нь орох вэ дээ. Тэнэг хүн байгаа биш. Тэгэх тусам нь улам нялуурна шд тийм ээ?

"Хайраа үд өнгөрчихлөө хурдан гаръя аа" хэмээн уруулаа унжуулсаар хэлэхэд Жэмин-ээс бусад нь над руу сонин хараад "Чамд зохихгүй байна" гэв.

"Харин ч хөөрхөн байна" Жэмин ийн хэлээд намайг үнслээ.

"Заваарсан юм. За хурдан гаръя аа"

Чонло ийн хэлээд гутлаа өмсөхөд бусад нь бэлэн болоод бүгд гарцгаалаа.

-

"Жэмин-аа хоёулаа хос цүнх авах уу?"

Жисон бид хоёрын гарыг салаад "Давраад байгаарай" гэхэд нь Жэну толгой дохиод "Хосуудыг харахаар уур хүрээд байх юм" гэхтэй нь зэрэгцэн түүний хажуугаар нэг хос зөрлөө.

"Хөөх энэ бугуйвч их хөөрхөн юмаа, хосыг авах уу?" намайг Жэмин руу харсаар ийн хэлэхэд Рэнжүн "Тэгье л даа. Зургуулаа авъя" гэхэд нөгөө хэд нь малийтлаа инээсээр толгой дохив.

Ийнхүү хэрэлдэж, нялуурч явж байтал

"Хүүе Суён-аа сайн уу?" хэмээх Хэчаны хоолой гарлаа.

Өнөөх хэд чинь бүгд Хэчан руу нүдээ онийлгон харав.

"Өө сайн уу? Хэчан-аа"

Тэр толгой дохиод нөгөө хэд рүү харлаа.

"Аан танилц энэ бол миний сайн найзууд Жэну, Чонло, Рэнжүн, Жисон нар харин энэ бол манай сургуулийн найз Хэчан" гэхэд тэд Хэчан-ыг сэжиглэнгүй хараад толгой дохилоо.

"Хичээлийн зүйлсээ бэлдэж байгаа юм уу?" гэхэд нь би толгой дохиод "Чи ч бас уу?" гээд инээхэд тэр ар дагзаа илээд толгой дохив.

Жэмин хоолойгоо засаад миний гараас атган "Хайраа одоо өөр газар луу явъя. Хэчан бид нар завгүй болчихлоо дараа уулзъя" хэмээхэд өнөөх хэд чинь толгой дохиод намайг чирэх нь холгүй авж явлаа.

Тэд нэг кафе руу ороод миний өөдөөс нүдээ онийлгон харав.

"яасан бэ?"

"Кан Суён гуай та хэзээ бид нараас өөр эрэгтэй найзтай болчхов? Юу гэнэ үү Өө Хэчан-аа энэ тэр" Жисон-ыг ийн хэлэхэд нөгөө хэд нь зэрэг толгой дохилоо.

"Ер нь чи их эвгүй охин байна шүү. Манай Жэмин-ыг гомдоогоод үзээрэй" гэхэд нь би тэд нар луу нүдээ томруулан хараад өөр лүүгээ заан "Э-эвгүй охин? Өө за та нар ингэх байсан юм уу? Хачин юмнууд чинь харьцахгүй дээ та нартай" гээд зөрүү харлаа.

"Битгий маяглаад байгаарай одоо арганд чинь орохгүй шүү. Ер нь танай сургууль руу шилждэг юм бил үү?"

Рэнжүн ийн хэлэхэд Жисон толгой дохиод "Би ерөөсөө шилжлээ" гэхэд бусад нь бас санал нэгдэн толгой дохив.

Би уурлахгүй хичээн гүнзгий амьсгаа аваад "Яаа! Та нар одоо яасан даварчихсан юм бэ! Хүссэнээрээ шилжээд л. Манай сургууль руу ирэх л юм бол хохино шүү"

"Өөр яриа байхгүй ээ"

Тэд ийн хэлээд амттан болон шүүс захиаллаа. Намайг бас дуртай юмаа ав гээд байгаа юм аа.

Өөр яриа байхгүй ээ гэсэн л бол шийдсэн гэсэн үг. Даварчихсан юмнууд. Яах вэ та нарыг!

Намайг хөмсөг зангидан ууртай суухад тэд нар баахан амттан авж өгсөөр байгаад уурыг минь гаргачихсан. Үгүй ээ яахав манай сургууль руу ирсэн ч болох л юм.

Ийнхүү өдөржин юм цуглуулж явсны эцэст ядарсан амьтад гэртээ ирлээ.

Жисон, Рэнжүн-ээс авахуулаад бүгд хувцсаа ч солихгүй буйдан дээр унтчихав.

Намайг нүүрээ цэвэрлээд унтах гэж байтал Жэмин дэрээ тэвэрсээр орж ирлээ.

"Доор унтах зай байдаггүй ээ. Цуг унтъя" хэмээн хажууд хэвтэхэд нь би түүнийг түлхээд "Давраад бай газар ор засаад унт" гэлээ.

Тэр уруулаа унжуулан "Зүгээр л тэврээд унтъя л даа тэгэх үү Суён-аа мм?"

Хэтэрхий эгдүүтэй байсан тул аргагүйн эрхэнд зөвшөөрөөд гэрлээ унтраалаа.

"Хайртай шүү Суён-аа"

A/n: Цэцэгнээс ч хөөрхөн На Жэмин-дээ төрсөн өдрийн мэнд хүргье 💚💚💚💚💚
Маргааш шинэ хэсэг орохгүй байх шүү. Нөгөөдрөөс жинхэнэ бөмбөгдөнө кк😘

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now