Party

1.6K 234 9
                                    

Орой 19:00 цагаас үдэшлэгтэй тул хувцас авахаар Жэну Жэмин хоёрыг дагуулан дэлгүүрээр явж байна.

Ард тэр хоёр дүүрэн ууттай зүйлс барин явах бол би энэ тэрийг үзэж байлаа.

"Ямар байна?" хэмээн урдаа улаан өнгийн даашинз барьсаар хэлэхэд Жэну "хөөрхөн байна" гэлээ. Жэмин нүдээ эргэлдүүлээд "Юун ч сүртэй юм. Ганц үдэшлэгт явах гэж байж" гэхэд нь би түүн рүү муухай хараад "Жэхён ах тэнд байгаа. Үдэшлэгт уригдсан байж гоё харагдах хэрэгтай" хэмээхэд тэр "Жэхёх ах тэнд байгаа" гэж миний хоолойг дуурайн хэлээд худлаа огьж буй дүр үзүүлэв.

Тэнэг амьтан. Угаасаа тэнэг л дээ

Ийнхүү хэрэлдэж явсаар арай гэж сэтгэлд нийцэх хувцас аваад гэрийн зүг явлаа.

-

Цаг 16:00 болж байх бөгөөд би усанд орчхоод хоол хийв.

"Суён-ыхоо хоолыг саначихсан байна"

Жэну ийн хэлээд инээх бол Жэмин ам дүүрэн будаатай чигээрээ толгой дохив.

Ганц давуу тал нь хоол сайн хийх юм даа. За онгироод ч яахав

Хоолоо идэж дуусгачхаад гэрээ цэвэрлэлээ. Ер нь тэр хоёроор цэвэрлүүлсэн гэвэл зохих байх.

-

"За ямар байна?" хэмээсээр үдэшлэгт явах хувцсаа өмсөн гарч ирэхэд Жэмин намайг хараад ууж байсан усандаа хахах нь тэр

"За ямар байна?" хэмээсээр үдэшлэгт явах хувцсаа өмсөн гарч ирэхэд Жэмин намайг хараад ууж байсан усандаа хахах нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хөөе чи дөнгөж 17 настай юм байж юу вэ? Болио хэт задгай байна. Үдэшлэг дээр хамаг амьтны анхаарлыг татах гэж байгаа юм" хэмээн Жэмин намайг загнах бол Жэну хоолойгоо засаад толгой дохив.

"Арай ч дээ юу нь задгай байна?" гэхэд Жэну "Х-хувцсаа сольсон нь дээр байх аа" хэмээгээд намайг өрөө рүү минь түлхэж оруулаад хаалга хаах нь тэр.

Тэгээд юу өмсөх юм бэ? Хамаг хувцаснуудаа гаргаж ирээд өмсөх юм хайлаа

"За одоо ямар байна?"

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now