Jeno

1.6K 227 13
                                    

Soyeon POV

"ЖЭНУУУУ"

Би уруулаа унжуулсаар очин түүнийг тэврэхэд тэр инээгээд зөрүүлэн тэвэрлээ.

Буйдан дээр хэвтэж байтал Жэмин намайг гараад ир, харуулах гоё юм байна хэмээн дуудан гаргасан. Мэдээж Жэмин Жэну хоёр цуг зогсож байсан нь энэ.

"Ирнэ гэдгээ хэлэхгүй яасан юм?" би тэр хоёрыг гэртээ оруулангаа ийн хэлэхэд Жэну миний үсийг илээд "Гэнэтийн бэлэг" гэв.

Жэмин нүдээ эргэлдүүлээд "Жэнуг хараад шууд намайг мартчихдаг айн" гэхэд нь би хэлээ гарган "Чиний царайг харсаар байгаад бүр залхчихлаа" гэлээ.

Жэнугийн гараас татаад "надад гоё юм авч өгнө гэсэн биз дээ? Одоо авч өг" гэхэд Жэну намайг өхөөрдөн инээгээд толгой дохив.

Бид хоёрыг гарах гэтэл гал тогооноос Жэмин амандаа дүүрэн хоолтой чигээрээ "Цуг явъя" гэсээр гарч ирэв

Ойролцоох дэлгүүр рүү орж би сагсанд дуртай зүйлүүдээ хийж эхлэлээ.

Жэну гүзээлзгэнэтэй сүү хэдийг аван сагсанд хийгээд "Өөр юу авах юм?" гэхэд Жэмин нэг халуун ногоотой чипс хийгээд "Энэ арай дэндлээ, яасан их юм авдаг юм?" гэлээ

Би түүн рүү хэлээ гаргаад Жэнуг сугадсаар касс руу очив.

"Одоо Рэнжүн, Жисон, Чонло гурав ирчихвэл болох нь тэр. Бас миний төрсөн өдөр боллоо. Юу бэлэглэх гэж байна?" хэмээгээд арагшаа харахад тэр хоёр ууттай зүйлсээ барингаа мөрөө хавчив.

"Суён улам эрх болчихсон юм уу даа?" гэхэд би уруулаа унжуулан Жэмин рүү заагаад "Энэ намайг өдөр болгон жоохон хүүхэд шиг эрхлүүлж байгаа юм чинь аргагүй шд" хэмээхэд Жэмин нүдээ томруулаад "Өө заза миний буруу юм байна л даа, дахиж чамайг эрхлүүлэхгүй дээ" гэв

Ийнхүү Жэнуд эрхлэн Жэминтэй хэрэлдсээр гэр рүү орлоо.

Амттануудаа урдаа тавиад кино үзэхээр шийдэв

Намайг Жэну-гын мөрийг налахыг Жэмин хараад нүдээ эргэлдүүлэн "Нялуурч өгч байх шив, хосууд биш дээ ямар" хэмээв.

Жэну миний толгойг илээд "Арван найм хүрэхээсээ өмнө жоохон эрхлэг" гэв

Кино дуустал дахин яриа өрнөсөнгүй.

Мэдээж киноны төгсгөлд уйлснаа хэлэх нь зүйтэй байх. Ер нь аз жаргалтай төгссөн ч баярлаад уйлдаг хүн болохоор тэд намайг кино үзүүлэх дургүй.

Цаг хэт орой болсон тул Жэну Жэмин хоёр манайд хонохоор боллоо.

Жэну ээжтэйгээ ярьчхаад ирэх үед Жэмин бид хоёр утсаараа оролдож байсан юм.

"Нээрээ Жэхён ах намайг үдэшлэгт урьсан шдээ. Тэр нь хоёр хоногийн дараа юм байна" гэхэд Жэну "Жэхён гэж хэн юм?" хэмээв.

Жэмин ярвайгаад "Хэд хоногийн өмнө мөргөлдөж танилцсан хөөрхөн ах нь" гэлээ

Жэну над руу асуулт эрсэн маягтай харахад нь би түүнд Жэхён ахтай харьцсан зурвасаа үзүүлээд "Заавал цуг очно шүү" гэв.

Жэну шууд толгой дохин зөвшөөрсөн бол Жэмин цаагуураа их л дургүй байсан ч толгой дохилоо.

Өнөөдөр яагаад ингэж сонин аашлаад байгааг нь мэдэхгүй ч Жэну ирсэн нь надад хамгийн гоё мэдээ байлаа.

Энэ удаад би Жэну Жэмин хоёртой цуг газар ор засаад хамт унтахаар болов.

Тэдэнтэй цуг хөгжилтэй зүйлс ярьсны эцэст нойр хүрэн унтахаар болцгоолоо.

"Жэну, Жэмин-аа сайхан амраарай"



a/n: явж явж манай Жэну л хайр юм хаха❤️

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now