Dad&Mom

1.3K 186 7
                                    

Өглөө сэрээд уус уухаар доош буухдаа гал тогоонд суух аав ээж хоёрыг хараад золтой л ухаан алдаад уначихсангүй.

"Аав? Ээж?" гайхсаар ийн хэлэхэд тэд намайг тэвэрлээ.

"Ааягүү охиноо зөндөө саначихсан байна шд, яасан том болчихсон юм бэ?"

Аав ээж хоёр маань Америк яваад гурван жил болж байна, гэнэт хэлэлгүй ирсэн нь энэ.

"Та хоёр ирнэ гэдгээ хэлэхгүй яасан юм?"

"Аав чинь гэнэтийн бэлэг барья гээд байсан юм аа" гэхэд нь би аав ээж хоёрын хацар дээр үнсээд "Өдөржин эрхэлнэ шүү" гэлээ.

Ээж өглөөний цай бэлдэх бөгөөд аав бид хоёр ойр зуурын юм ярин сууна.

"Миний охин найз залуутай болж байна уу?"

"Кхм б-байх нь ч байгаа л даа" гэхэд ээж хийж байсан зүйлээ орхин миний хажууд суугаад "Хэн юм? Зураг нь байна уу?" гэхтэй зэрэгцэн хаалганы хонх дуугарлаа.

Азны юм гэж бодсоор дурангаар харвал Жэмин зогсож байв. Ийм эрт юу хийж явдаг бил ээ? Хамгийн гол нь аав ээжид хэлэх үү?

"Миний охион хэн юм?"

"А-ан Жэмин л байна" гэсээр хаалга тайлахад Жэмин шууд намайг тэврээд авах нь тэр.

Би түүнийг түлхээд "Аав ээж хоёр ирчихсэн байгаа. Чи ийм эрт юу хийж яваа юм?" хэмээн шивнэхэд Жэмин нүдээ томруулаад "яана аа ах эгч хоёр ирчихсэн юм уу? Би сандраад байна аа ерөөсөө дараа ирье." гээд хаалга онгойлгосноо эргэж харан гартаа байх сагстай зүйлээ надад өгөөд "Энэ шинэ талх, ээж чамд өгөөрэй гэсэн"

"Хүүе Жэмин орохгүй юм уу? Суён-аа хүүхэд оруул л даа чи" гэх аавын хоолойг сонсоод Жэмин хөлөрсөн гараа өмдөндөө арчаад зочны өрөө рүү оров.

Аав буйдан дээр суух бөгөөд Жэмин-ыг суу хэмээн дохилоо. Удалгүй ээж Жэминд аягатай шүүс өгөөд бидэнтэй нэгдэв.

"За манай Жэмин юу хийж байна даа?"

"Ю-юу хийх вэ дээ, хичээлдээ яваад л үгүй ээ гэртээ хэвтээд л ү-үгүй ээ заза" гээд ар дагзаа илэхэд аав чанга инээгээд "Юунд нь сандраад байгаа юм? Танихгүй хүмүүс байгаа биш"

Ээж Жэмин-ы гараас атгаад "Бүр том болчихжээ. Саяхан л Суён-д зодуулаад явдаг байсан"

"ЭЭЖ! Би хэзээ зоддог байсан юм?"

"Зоддог шд, эрэгтэй хүүхэд шиг л зодоон хийгээд явдаг байсан биз дээ" гэхэд өрөө рүүгээ явчихмаар санагдав. Ичиж үхэх нь ээ.

"Манай Жэмин найз охинтой болсон уу? Эсвэл Суён хамаг охидыг нь үргээгээд байна уу?" гэхэд Жэмин ууж байсан шүүсэндээ хахаад "Н-найз охин байгаа" гэв.

Аав "Энэ Суён овсгоогүй шд хажууд нь ийм царайлаг хөвгүүн байгаад байхад алдчихсан байх юм. Өө чи бас найз залуутай болсон гэл үү? Алив зургийг нь харъя" гэхэд нь би Жэмин руу харлаа.

Тэрээр инээгээд толгой дохив.

"Юу л даа б-бид хоёр үерхэж байгаа" гэхэд аав над руу гайхан хараад "Хэн?" гэв.

Ээж алга ташаад аавыг нудран "Хэн байдаг юм энэ хоёр маань үерхэж байна гэнэ ээ, ийм сайхан мэдээ байдаг аа. Аргагүй аргагүй багаасаа цуг байсан юм чинь дассан байлгүй дээ. Ийм хөөрхөн хүргэнтэй болчих гэж" гэсээр Жэмин-ы гараас атгавал түүний нүүр ув улаан болчихсон байлаа.

-

Орой болтол аав ээжтэй юм ярьж хөгжилдсөний эцэст Жэмин харихаар боллоо.

Тэрээр хашааны гадна зогсоод намайг тэврэн "Ор доо, маргааш уулзъя" гэхэд нь би толгой дохиход тэрээр гараа далласаар цааш алхав. Яагаад сая үнсээгүй юм бол...

Ахх зза ийм юманд эмзэглэхгүй шүү

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now