Love u

1.7K 255 11
                                    

Өглөө эртхэн босоод утсаа шалгахад Жэминээс зурвас ирсэн байлаа. Өчигдөр орой явуулсан байна. Унтсаны дараа явуулсан бололтой

 Унтсаны дараа явуулсан бололтой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Юу хэлэх гэж байсан юм бол?

Тийм ч их юм бодолгүй хувцсаа сольчхоод доош буулаа. Амралтын өдөр байхад ийм эрт сэрчихсэн байдаг.

Кино үздэг хэрэг ээ

-

"Ий ий ий, ч-чи х-хурдан и-рээ"

Хэтэрхий гунигтай кино үзчихсэн тул нус нулимстайгаа холилдоод сууж байгаа нь энэ.

Хажууд тэврэх хүн хэрэгтэй байсан тул Жэминыг дуудлаа.

Удалгүй тэр хаалга өшиглөх нь холгүй орж ирээд намайг эргүүлж тойруулан хараад

"Зүгээр үү? Яагаад уйлаад байсан юм?" гэхэд нь би ээрж муурсаар "Ү-үхчихлээ" гэлээ

Жэмин над руу гайхан хараад "Хэн?" гэхэд нь би зурагт руу заагаад "10р ханхүү" гээд үргэлжлүүлэн уйлахад Жэмин санаа алдаад намайг тэвэрлээ

"Зүгээр л кино шүү дээ. Битгий уйл за юу? Энэ жүжигчин чинь одоо амьд байгаа"

-

Намайг тайвширсны дараа бид хоёр найзуудын нууц яриа зохиохоор боллоо. Сар болгон ийм зүйл зохиож сэтгэл доторх бүх юмаа ярьдаг нэг ёсны бид хоёрын уламжлал байгаа юм

Би даавуу нөмрөөд түүний хажууд суув.

"Чамд Хэчанаас хойш сонирхсон банди байгаа юу?"

Жэмин-ыг ийн асуухад нь толгой сэгсрээд " үгүй ээ, яг үнэндээ дурламааргүй байна, шархлахын л нэмэр шүү дээ" гэвэл тэр толгой дохиод шүүснээс балгалаа.

"Чи яагаад охидтой болздоггүй юм? Чиний араас гүйдэг зөндөө охид байхад" гэхэд тэр "надад сайн охин байгаа" гэлээ

Би хөнгөхөн инээгээд "Би мэднэ ээ" гэхэд тэр над руу гайхан харлаа

"Зүгээр л ажигласан юм. Чиний утасны дэлгэцэн дээр нэг охины зураг байдаг ч би харж чадаагүй бас чамд хос зүүлт байдаг биз дээ? Нөгөө охиндоо өгөх гээд чадахгүй байгааг чинь мэднэ ээ. Надаас зөвлөгөө ав л даа,юуны тулд эмэгтэй найзтай билээ дээ" гэхэд тэр инээгээд "Сайн ажигласан байна" гэв.

Би түүний мөрийг налаад эвшээн "Тэр охиноо алдахаасаа өмнө өөрийн болгох хэрэгтэй" гэж хэлж дуусаад нүд анилдан унтлаа.

Jaemin POV

Би түүний үсийг илээд духан дээр нь үнслээ.

Тэр яриад байгаа охин нь чи шүү дээ.

Ийм илт байхад

Хэдий найзаа гэж бодсоор найман жилийг өнгөрүүлсэн ч,

найзуудын хайр шүү дээ хэмээн өөрийгөө хуурсан ч энэ жилээс л өөрийнхөө үнэн сэтгэлийг мэдсэн.

Хармаар санагдаж, хэн нэгэнтэй ойр байвал харамлах сэтгэл төрж

Надад гомдон уруулаа унжуулахад нь үнсмээр санагдах.

Энэ мэдрэмж хайр биз дээ?

Гэвч чи намайг найзаа л гэж бодох юм.

Зүгээр дээ чиний хажууд найз гэсэн нэр зүүгээд насаараа байсан ч чадна

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now