I miss you

1.5K 200 17
                                    

Орой хэт их догдолсноосоо болж унтаж чадалгүй гэгэлзсээр үүр цайх үед нойр хүрэн унтлаа.

-

Халууцсаар босвол хэдийн үд дунд болсон байв.

14:35

Өө бурхан минь ийм их унтчихсан хэрэг үү?

Залхуурсаар орноосоо босохтой зэрэгцэн хаалганы хонх дуугарлаа. Хэн байдаг бил ээ?

Хаалгаа тайлбал өнөөх тав зогсож байв.

Жэмин над руу харан инээмсэглэхэд нь гэнэт өөрөөсөө ичих шиг болов. Дөнгөж боссон дээрээс нь үс сэгсийчихсэн. Өмнө нь энэнээс аймар байсан ч тоодоггүй байсан л даа...

Хоолойгоо засаад тэд нарыг орууллаа.

"Ийм эрт юунд ирсэн юм?" гэхэд Рэнжүн бугуйн дахь цаг руугаа хараад "Эрт гэнэ шүү, сая л сэрж байгаа юм уу? Царай энэ тэрээ хараач зүүдэнд орлоо" гэв.

Жэмин түүнийг нудраад "Хөөрхөн л байна шд" гэхэд бусад нь сурсан зангаараа бие биенээ нудран инээлдлээ.

Дандаа хүн ичээж байх юм.

Чонло зурагт асаагаад "Хурдан зүс царайгаа янзлаад ир, танайд жоохон хэвтэж байгаад кино үзэхээр явъя" хэмээхэд нь юун кино гэх гэж байтал тэрээр над руу хараад дээш шат руу заахад нь нүдээ эргэлдүүлсээр дээд давхар луу гарлаа.

Угаалгын өрөөнд орон толинд харвал, Ээ бурхан минь!

Нүд нуухтай дээрээс нь шүлс гоожоод хатчихсан ч байх шиг. Боль оо ийм юм гэж юу байсан юм! Жэмин-ыг харахаас ч иччихлээ.

Амандаа үглэсээр усанд орон арай гайгүй төрхтэй боллоо.

Хувцсаа өмсчхөөд доош буувал тэр хэд хоол хийж байв.

Эд нарын хоол хийнэ гэж юу байсан юм.

Жисон дэмий л хөргөгч онгойлгон зогсох бол Жэну хамаг анхаарлаа төвлөрүүлэн ногоо хэрчиж харин Рэнжүн ширээн дээр суугаад ахлах тогооч аятай тэд нарт хоол хийхийг заан Жэмин Чонло нар мах хэрчиж байлаа. Яана даа хутгаа буруу харуулчихсан ч байх шиг энэ Жэну нээрээ.

Толгой сэгсэрсээр Жэну-гийн хажууд очоод хутгыг нь зөв бариуллаа.

"Яагаад гэнэт хоол хийчхэв ээ?" гэхэд Жисон хөрөгчид байсан зайрмагаас халбагадаад "Өлсөөд байна шд" гэлээ.

"Та нарын хоол хийнэ гэж юу байх вэ дээ, алив ээ наад махыг чинь ингэж хэрчдэггүй юм. Рэнүжүн аа хэзээ будаан дээр ийм их ус хийдэг болчихсон юм бэ?"

Deep of my heart || NJM [Completed]               Where stories live. Discover now