Болзоо

1.7K 168 2
                                    

Үүр шөнийн заагаар  Рюжин хэдэн цагийн турш оролдсон таблетаа орны хөлд шидчихээд ус уухаар өндийлөө. Дэлгэцэн дээрх хайлтууд "GOT7 Yugyeom"  гэх үгсээр дүүржээ.

Жаалхан охины нүдний доогуур сэлхийж хавдан уруул нь шархалсан нь тэвдэхдээ уруулаа хэмлэдэг зуршлаас нь үүдсэн бололтой.

Өрөөний ханаар дүүрэн элдэв шагнал өргөмжлөл хадсан байх бөгөөд энэ гэрт бүх юм ганц л хүнд зориулагджээ. Жижиг ор, авсаархан шүүгээ мөн цонхны тавцан дээр өрж тавьсан номнууд.Хөргөгчинд лаазалсан хүнс тэгээд нэг сар идэж хүрэлцэх гоймон бий. Эцэг эхээ авто ослоор алдсан жаахан охин үеэлийнхээ гарыг харж амьдрахаас залхахдаа тусдаа гарсан нь энэ.

Яадаг ч байсан их сургуулийн төлбөрт зориулсан хадгаламжиндаа гар хүрж болохгүй юмсан.. Маргааш оройдоо багтаад шинэ бичвэр оруулахгүй бол байрны түрээсээ төлж дийлэхгүйд хүрэх нь.

Рюжин интернэтээс Got7-н тухай хэдэн мянган удаа хайлт хийж үүгээр ч зогсохгүй Югёмын хэдэн зуун бичлэг үзүүлбэрийг үзсэн ч өчүүхэн төдий өө сэв олж чадаагүйн дээр үүнээс илүүтэй энэ залуу дебют хийхээсээ өмнө хүртэл ер хэрэг төвөгт орооцолдоогүй нь бүсгүйг байж ядуулах аж.

Хөндлөнгийн хүний нүдээр харвал "Хөөх, үнэхээр хичээнгүйлэн амьдарж ирсэн байх нь ээ" гэж бахархан дүгнэхээр байвч эмэгтэйн хувьд энэ бүхэн хар дарсан зүүд аятай хүндээр тусах нь хачин.

Нар мандахад Рюжин дансны үлдэгдэлээ шалгачихаад камераа аван зурагтын байр луу зүглэлээ. Тэрээр дөнгөж саяхан GOT7 хамтлагийн фэнүүд болох Агасэ нарын клубд бүртгүүлсэн бөгөөд бүр өөрийн гэсэн Югёмын фэн хаяг нээгээд амжжээ. Бүсгүй хэд хоногийн турш бодсоны эцэст фэн хаяг нээж тэр залуугийн тухай мэдээллээр дүүргэн дагагч цуглуулаад эцэст нь бөмбөг тэслэхээр шийдсэн нь энэ.

Улааран бутрах тэнгэрийн хаяа, сүлэлдэх үүлсийн завсраар тусах үүрийн гэгээн үзэсгэлэнтэйг яана.

Хөгжмийн нэвтрүүлгийн бичлэгийн байрны гадна 2 цаг гаруй хүлээсний дараа охид шуугилдан алдартнууд гарж ирж буйг илтгэн орилолдлоо.

Эв хавгүйхэн камер барин зогсох охин танигдахгүй гэсэндээ ягаан өнгийн хиймэл үс зүүж нүүрээ ч нилээн тод буджээ.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[ TOXIC ] completedWhere stories live. Discover now