Оройн 7 цаг болохтой зэрэгцэн эргэн тойрон толиор хүрээлэгдсэн нүсэр танхимд нүргэлэх хөгжмийн ая гэнэтхэн зогслоо.
Бүжгийн зааланд гайхан нэг нэгэнрүүгээ ширтэх охид хэн нэгнээс шалтгаан асууж амжаагүй байхад өрөө бүрт суурилуулсан цагаан хоолойгоор мэдэгдэл явах нь тэр.
-JYP энтертаймент зуны ажлын цагийн хувиарт шилжихээр төлөвлөсөн тул бэлтгэлийн заалуудад ариутгал хийх учир бүх бэлтгэгдэгч нарт 2 өдрийн амралт олгож байна. Энтертайментийн дотоод дүрмийн дагуу энэ хугацаанд насанд хүрээгүй бэлтгэгдэгчид согтууруулах ундаа хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох түүнчлэн цэнгээний газраар үйлчлүүлэх зэргээр зөрчил гаргасан тохиолдолд сануулгагүйгээр хөөх тул та бүхэн дор бүрнээ үйл хөдлөлдөө няхуур хандахыг зөвлөж байна. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Сайхан амраарай.
Бүх охид бушуухан шиг амрах байр луугаа зүглэхээр зэхэж байхад ганц Рюжин л гар утаснаасаа сулхан дуу тавиад сунгалтын дасгал хийж эхэллээ.
Бэлтгэл болгоны дараа сунгалт хийх нь түүний зуршил. Тэр одоогийн өндрөөсөө илүү өндөр болно гэж нэг их найдаагүй ч энэ сунгалтын дасгалууд ядаж л булчин зангирахаас сэргийлж дараагийн бэлтгэлдээ эрч хүчтэй ороход дэм болно гэж боддог билээ.
Бүсгүй хар үсээ цайвар шаргал болгосон нь ямар нэг онцгой үйл явдалд зориулаа юу гэлтэй. Энэ өнгө түүний цайвар арьсанд тун ч сайхан зохицжээ.
Хаалга тогших дуу мөн "Уучлаарай, энд Шин Рюжин байгаа болов уу" гэх баргил хоолой бүсгүйн дасгалыг тасалдуулж орхив.
YOU ARE READING
[ TOXIC ] completed
Fanfiction-Сасэн фэн , алдартан хоёр хамт байх тавилангүй улс. Би чиний дурлаад байдаг төрлийн хүн байж болох ч чи миний хувьд зүгээр л нэг солиотой жаал.