Хардалт

1.3K 157 7
                                    

Үүр хаяарч эхлэхэд хэн нэгэн Югёмын өрөөний хаалгыг галзуурсан мэт балбах нь тэр.

-Хөөе, Ким Югём! Менежер ирэхээс өмнө наад хараал идсэн хаалгаа нээсэн чинь дээр шүү! Хөөе!

Залуу эр нүдээ нухлан орноосоо өндийхдөө дэргэд нь нойрсох жаалхан охиныг сэрээхгүйг хичээн тунчиг болгоомжлох аж. 

Яг л төсөөлсөн шиг, хаалганы цаана Жэбом зогсох агаад Югёмыг өрөөнийхөө хаалгыг нээв үү үгүй юу өрөөнд дайран орж орчныг ажигласнаа орон дээр тайван нойрсох Рюжин руу хяламхийгээд "Би чамд олон сануулахгүй шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Яг л төсөөлсөн шиг, хаалганы цаана Жэбом зогсох агаад Югёмыг өрөөнийхөө хаалгыг нээв үү үгүй юу өрөөнд дайран орж орчныг ажигласнаа орон дээр тайван нойрсох Рюжин руу хяламхийгээд "Би чамд олон сануулахгүй шүү. Чиний амьдрал ганц чинийх биш, чамаас бусад 6 хүнтэй нягт холбоотой. Асуудал дэгдхээс өмнө бэлтгэгдэгчийг энтертаймент руу хүргэ. Хүнд харагдаад үзээрэй! Тэр цагт чиний амьдрал дуусна гэж мэд" хэмээгээд өрөөнөөс гарлаа.

Энэ бүх шуугианаас болсон уу аль эсвэл нээлттэй салхивчаар орж ирэх хүйтэн салхи өрөөг хормын дотор жихүүцэм болгосноос болсон уу бүү мэд, Рюжин хөшсөн хүзүүгээ барьсаар сэрсэн даруйдаа бугуйн цагаа харахад үүрийн 4 цаг болж байх нь тэр. 

Югём цонхны доор суунгаа кофе балгалж юуг ч юм бэ тунгаана.

Югём цонхны доор суунгаа кофе балгалж юуг ч юм бэ тунгаана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Югёмаа, унтаагүй юм уу? Юу болсон юм..

-Ашгүй сэрчихээ юу. Хурдан хувцасла. Менежер ирэхээс өмнө би чамайг энтертаймент руу хүргэж өгье, чи шууд өглөөний бэлтгэл рүүгээ орчихно биз. Би 6 цагаас зураг авалттай..Харин бидний тухайд..дараа ярилцацгаая. 

[ TOXIC ] completedWhere stories live. Discover now