Үдэшлэг

1.1K 122 16
                                    

Ханын цаг шөнийн 2 болж буйг зарлан хэдэнтээ хангинахад ирсэн зочдын ихэнхи нь ухаан мэдрэлээ алдталаа согтчихсон, элдэв хачин хөдөлгөөн хийн бүжиж төдөлгүй энд тэнд буйдан, сандал гээд байж болох бүхнийг түшсээр талимаарсан нүдээр орчноо ажих агаад гагцхүү зогсолтгүй хангинах түргэн хэмнэлтэй дуу л тэднийг тасарч унахаас сэргийлэх мэт улам эрчээ авсаар согтуу зүрхийг нь савлуулж байлаа.

Югём байшин дотуур тэнүүчилсээр эцэст нь хоосон өрөө олсон нь Жимины унтлагын өрөө байсан агаад залуу эр найзынхаа өрөөнд тухламагцаа доод давхраас авчирсан шилтэй вискинээсээ хундагалан тайвнаар тамшаалан шимж суув.

Жимин гэрийн эзний хувиар хэдийн тасарсан зочдыг арай эрүүл ухаантайд нь даатган дагалдуулж дуудлагын таксинд суулгаж өгөх гэсээр тун завгүй холхино.

Үдэшлэг эхэлснээс хойш ганц зугаацах завгүй байсан хүн нь Рюжин бололтой. Цэнгүүний гол дүр болох жаалхан охин дээр хүн болгоны харц тусаж байсан төдийгүй тэд бүгд бүсгүйг удахгүй дебют хийх бэлтгэгдэгч бус Жимины амраг гэсэн дүрээр тодотгон ширтэх аж. Бүсгүй байшинд ирсэн болгонтой мэнд мэдэн ер бусын инээмсэглэлээ тодруулж заримдаа бүр өөрийгөө хүчлэн эелдэг загнаж явсаар тэнхээгээ баржээ.

Рюжин хэсэг зуур амрахаар дээд давхар луу гарсан даруйдаа Жимины өрөө лүү зүглэлээ.

Бүсгүй өрөөнд орж ирсэн даруйдаа хана налан ганцаар ууж суух залуутай харц тулгарч орхив. Югём ч бүсгүйд ийм төрхөө харуулахыг хүсээгүй бололтой, хоромхон зуурт нүүр буруулна.

Өрөөнд анир чимээгүй ноёлох агаад нээлттэй салхивчаар гадаа болж буй бүхэн бүдэг бадаг сонсдох ч тэдэн дундаас Жимины хоолой цойлох нь хачин

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өрөөнд анир чимээгүй ноёлох агаад нээлттэй салхивчаар гадаа болж буй бүхэн бүдэг бадаг сонсдох ч тэдэн дундаас Жимины хоолой цойлох нь хачин.

-Юу вэ? Чи ч гэсэн явах гэж байгаа юм уу, ээе дахиад жаахан хөгжилдөцгөөе л дөө. Өнөөдөр! өнөөдөр..өнөөдөр Пак Жимин миний бие бүгдийг нь дайлж байхад ийм эрт явчихаж болохгүй шүү. Ойлгосон уу? ойлгосон биз? Хөөе..хөөе. Өнөөдөр ямар өдөр билээ дээ. Хайртай бүсгүй минь над дээр ирчихээд байхад! Намайг сонгочихоод байхад!.. ийм сайхан өдрийг үүр цайтал тэмдэглэх хэрэгтэй!

[ TOXIC ] completedWhere stories live. Discover now