2017.11 дүгээр сар
Оройн 9цагийн алдад GOT7 дотуур байранд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Залуус хуваарьт ажлаа дуусгаад гэр лүүгээ яаран ирцгээсэн ба зарим нь шүршүүрт орж байх зуурт үлдсэн хэд нь хооллохоор хамгийн ойрын ресторанууд руу утасдах аж.
Югём урдаа элдэв амттан овоолчихоод зурагтаа асаан буйдан дээр ганцаараа тухлахад Жэбом түүнд хань болохоор модон сандал зөөн авчирна.
-Өө нээрээ, JTBC дээр тавьчих. Өнөөдөр MixNine дээр манай энтертаймент гарна гэсэн. Захирал хэнийг оруулсныг харъя.
Югём MixNine гэж ямар нэвтрүүлэг болохыг мэдэхгүй ч Жэбомын үгийг даган суваг солин суухдаа зэрвэс үзэгдсэн танил төрхнөөс болж нүдээ нухлав.
Яах аргагүй андуурсан байх, андуурсан тийм үү. Яаж тэр эмэгтэй манай энтертайментэд орох юм..
JYP -н бэлтгэгдэгчийн үзүүлбэр эхлэхэд Югём өөрийн мэдэлгүй өвөр дээрх попкорноо газарт шидлэчихээд хөмсөг зангидан босох нь тэр.
Mixnine бол JTBC телевиз болоод YG энтертайментийн удирдлага доор зохион байгуулагдаж буй хамтлаг бүтээх шоу нэвтрүүлэг бөгөөд эрэгтэй ,эмэгтэй холимог бэлтгэгдэгчид хоорондоо өрсөлддөгөөрөө онцлогтой билээ.
Гэвч энэ нэвтрүүлэгт яагаад Шин Рюжин оролцож байгааг, тэр бүү хэл яагаад JYP энтертайментийг төлөөлж байгааг Югём огт ойлгосонгүй.
-Ахаа..энэ..энэ эмэгтэй яагаад манай энтертайментаас оролцоод байгаа юм. Хэзээнээс манай бэлтгэгдэгч болсон юм?
Жэбом отгон гишүүнийхээ хариу үйлдэлд бага зэрэг гайхширсан ч зурагт руугаа нүдээ онийлгон харсаар цайлган инээмсэглэл тодруулна.
YOU ARE READING
[ TOXIC ] completed
Fanfic-Сасэн фэн , алдартан хоёр хамт байх тавилангүй улс. Би чиний дурлаад байдаг төрлийн хүн байж болох ч чи миний хувьд зүгээр л нэг солиотой жаал.