Үерхэл

1.1K 135 19
                                    

Далайн эргийн амралт, үүрийн 4 цаг. 

Залуу эр далай руу харсан том цонхны хөшгийг ярангаа "Нар мандахыг харцгаах уу" хэмээн эелдгээр асуухад Рюжин үл ялиг толгой сэгсрээд "Үгүй ээ, зүгээр л амарцгаая" гэсээр Югёмыг ор луу хөтөллөө. 

Бүсгүй үнэн сэтгэлээсээ жаргалтай байгаа мэтээр инээмсэглэх агаад залуугийн ярьсан бяцхан хошигнолуудад тун ч дуртай байх шиг. 

-Югёмаа, оргилуун дарс захиалчихаж болох уу? Ийм романтик нөхцөлд вино эсвэл оргилуун дарс байвал сайхан даа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Югёмаа, оргилуун дарс захиалчихаж болох уу? Ийм романтик нөхцөлд вино эсвэл оргилуун дарс байвал сайхан даа.

Залуу толгой дохимогцоо өрөөний үйлчилгээ захиалахаар үүдний өрөө лүү алхах агаад энэ хооронд бүсгүй чимээгүйхэн цүнхээ уудлан эмнэлэгт ууж байсан нойрны эмээ гарган нунтаглалаа. 

Удсан ч үгүй Югём хундагатай оргилуун дарсаа барьсаар унтлагын өрөөнд ирэхэд Рюжин дотуур хувцастайгаа сууж байх нь тэр.

Югём хэсэг балмагдсан ч төдөлгүй авчирсан дарсаа орны дэргэд тавиад уруулаа хазлан мушилзав. 

-Юу вэ? Залуу хадагтай шийдэмгий аашилж байх чинь. Намайг тэгтлээ их санаа юу, мм?

Рюжин хэлнийхээ доор нунтаг нойрны эм нуусан гэж хэн таамаглах билээ? Бүсгүй оргилуун дарснаас томхон шиг балгаад залуу эрийг шунаглан үнсэхдээ Югёмд нойрны эм уулгаж дөнгөв. 

Залуу эр бүсгүйн үнсэлтэнд автан жаалхан охиныг ор луу аажмаар түлхэн хөхөвчийг нь тайлахаар оролдох хоромдоо л нүд нь анилдаж эхлэхийг мэдэрлээ. Гэсэн ч тэр огтхон ч сэжиг авсангүй, шөнөжин нойргүй явсан болохоор ядарж байгаа байх хэмээн таамаг дэвшүүлж өөрөө ч тэрэндээ итгэж орхив. 

-Рюжинаа, хайрт минь. Одоо чадахгүй нь. Би төсөөлж байснаасаа ч илүү ядарчихсан байсан бололтой. Өнөөдөр зүгээр л унтацгаая. 

Югём бүсгүйн бэлхүүсээр тэврэн хүзүүнд нь нүүрээ наан бөх гэгч нь нойрсоно. 

5 хормын дараа гэхэд бүсгүй аль хэдийн босоод хувцаслачихсан, залуугийн хувцаснаас машиных нь түлхүүрийг хайн сандчиж байлаа. 

[ TOXIC ] completedWhere stories live. Discover now