-Харин чи энд юу хийж байгаа юм. Арай..Рюжиныг ийм болгосон тэр новш чи юм биш биз?
Жимин хөмхийгөө зуун Югём руу ухасхийхэд Рюжин тайвнаар "Энэ бүхэн зүгээр л осол байсан юм. Жиминаа, ургуулж бодохоо боль. Би бүжгийн бэлтгэлийн дараа ядарчихсан явж байхдаа ухаан алдаад шатнаас уначихсан хэрэг. Югём намайг олж эмнэлэгт хүргэж өгсөн тулдаа л би өдий зэрэгтээ байна" гэх нь тэр.
Бүсгүйн үгс итгэл үнэмшил төрүүлэхүйц агаад түүний хоолойн өнгө нэгэн жигд байж гацаж түгдрэлгүйгээр ийн өгүүлсэн нь Жиминыг төөрөгдүүлж орхив.
Югём ч дайнд ялсан баатар лугаа адил царай гарган ихэмсгээр мушилзах аж.
Жимин хэсэг дуугаа хураасны эцэст санаа алдан "Би яаралтай ажилтай байсан ч орхиод ирчихсэн юм. Байдал бодсоноос минь долоон дор байсан ч ингээд эдгэрж байгааг чинь харахад сайхан байна. Рюжинаа, эмнэлгээс гарахдаа санаа зоволтгүй намайг дуудаарай. Ойлгов уу?" хэмээхэд бүсгүй инээмсэглэн толгой дохилоо.
Залуу эр Рюжинд зориулж авчирсан амттаны цуглуулгаа орны дэргэд орхиод өрөөнөөс гарахдаа одоог хүртэл үүдэнд зогсож байсан Югёмыг мөрлөн зөвхөн тэдэнд л сонсогдохоор "Рюжины сэтгэл санааг үймүүлээд үзээрэй. Бид хэдий найзууд ч хэрэв тийм зүйл болвол..өршөөлгүй шүү" гэх нь тэр.
Югём Жимины өдөөн хатгалга гэмээр сүрдүүлгэд хэсэгхэн зуур автсан ч хаалга савагдан хаагдах чимээтэй зэрэгцэн юу ч болоогүй мэт царайлан бал бурмын гэмээр гэмгүй инээмсэглэл тодруулсаар эмнэлгийн орны өмнө өвдөглөн сууж бүсгүйн гараас атгалаа.
-Хмм, Рюжинаа. Чи үнэхээр эмнэлгээс гарахдаа Жиминыг дуудах гээгүй биздээ? Би хажууд чинь байсаар байхад..гомдоож байна шүү.
Залуу эмнэлэгт байх хугацаандаа үргэлж орны өмнө өвдөглөн сууж бүсгүйн гараас атгадаг төдийгүй энэ удаад ч бас үйлдлээ давтаж байна. Гэвч түүний гэмгүй инээмсэглэлийг зэвүүцэл тээсэн харц нь давамгайлж байгааг Рюжинээс өөр хэн ч анзаарахгүй байсан биз.
YOU ARE READING
[ TOXIC ] completed
Fanfiction-Сасэн фэн , алдартан хоёр хамт байх тавилангүй улс. Би чиний дурлаад байдаг төрлийн хүн байж болох ч чи миний хувьд зүгээр л нэг солиотой жаал.