Хэн нэгний тачаадан гинших хоолой бөх нойрсож байсан бүсгүйг сэрээж орхилоо.
Рюжин нүдээ нухлан эргэн тойрноо ажсаар эцэст нь энэ чимээ хаанаас гараад байгааг олов. Жимин орон дээр цаашаа хараад суучихсан ямар нэг зүйл шимтэн үзэх агаад бүсгүй чухамдаа түүнийг яагаад өглөөний 7 цагт секс бичлэг үзэж байгааг ойлгосонгүй.
Өнөөх тачаадсан хоолой "Югёмаа, Югёмаа..Би чамд хайртай. Ахх, би чамд үнэхээр их хайртай" хэмээн орилох хүртэл шүүдээ.
Бичлэг дуусахтай зэрэгцэн Жимин утсаа шалруу шидэхэд бүсгүй цочсондоо өндийн босож залууд сэрсэн гэдгээ мэдэгдүүлчих нь тэр.
Жимин зөөлнөөр эргэж харахад түүний дотор ямархан мэдрэмжүүд холилдон байгааг тааварлахад бэрх. Тэрбээр баргар царайлсаар хариулт хүлээх шиг бүсгүй рүү ширтлээ.
-Жиминаа, энэ чиний бодож байгаа шиг биш. Гуйя, надад итгээрэй. Надад л итгээрэй. Югём чамд юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Бас чи юу гэж бодож байгааг ч мэдэхгүй байна..Гэхдээ гуйя, надад тайлбарлах боломж олгооч. Гуйя.
Рюжин залуу эрийн гараас зууран эдгээр үгсийг хэлэхдээ өөрийн мэдэлгүй уйлж ахин дахин "гуйя, тайлбарлах боломж олгооч" гэсэн үгсээ давтсаар л байлаа.
Жимин хэсэг чимээгүй суусны эцэст бүсгүйн гарыг түлхэн "Доод давхарт бэлэн хүнс байгаа. Өглөөний цайгаа ууж бай. Би шүршүүрт орох хэрэгтэй байна. Надад бодох хугацаа хэрэгтэй" хэмээн хүйтнээр өгүүлээд угаалгын өрөө лүү зүглэлээ.
Түүний хоолой хэзээ ч ийм хөндий сонсогдож байсангүй.
...
Мөс шиг хүйтэн ус. Анир чимээгүй байдал. Харанхуй.
Жимин шүршүүрт зогсхоор төлөвлөсөн ч түүнд хөл дээрээ тогтох тэнхэл байсангүй. Тэрбээр ваннд хүйтэн ус дүүргээд бүх үйл явдлыг эрүүл ухаантайгаар цаг хугацааны дарааллаар нь хөөн бодохоор шийдлээ.
YOU ARE READING
[ TOXIC ] completed
Fanfiction-Сасэн фэн , алдартан хоёр хамт байх тавилангүй улс. Би чиний дурлаад байдаг төрлийн хүн байж болох ч чи миний хувьд зүгээр л нэг солиотой жаал.