2018.12 сар, JYP entertainment
Зул сарын баяр дөхчихсөнийг ч хэлэх үү, алдартнууд шинэ жилийн баярт зориулсан тоглолтдоо бэлдээд тун чиг завгүй. Арын ажилчид ч нойр хоолоо хасан гүйлдэж энэ их ажлаас бэлтгэгдэгчид хүртэл бултаж чадалгүй тоглолтын арын бүжигчнээр сонгогджээ.
Өглөө 6 цагаас эхэлсэн бүжгийн бэлтгэл үд дунд өнгөрөхөд ч завсарласангүй. Өглөөнөөс хойш тасралтгүй хөдөлсөөр хөлсөндөө нэвт норсон жаалхан охин гэнэтхэн зөвшөөрөл ч асуулгүй угаалгын өрөө лүү гүйлээ.
Рюжин сөгдөж суугаад суултуур түшин хий огиулан ханиалгасаар арайхийн хөл дээрээ эргэн тогтохдоо тосгуур луу бүдчин алхаж эцэст нь хүйтэн усаар нүүрээ шавшив.
Өглөөний цай уугаагүй ирсэн болохоор ингээд байгаа юм байхдаа? Галзуурах нь ээ, ядаж ус уух ч амралт өгөхгүй юм. Би яагаад ингэж сульдаад байна аа..Ахх, тамхи..тамхи татахаа болих хэрэгтэй.
Жаалхан охин хана налан өөртэйгөө ярингаа амьсгалаа тогтворжуулахаар хичээх зуур найдлага тавин утсаа шалгасан ч хүлээж байсан зурвас одоо хүртэл ирээгүй нь хачин.
Жимин сар хагасын өмнө Америк руу үйл ажиллагаанд оролцохоор явсан ч өдөр ирэх тутам Рюжины зурваст хариулах нь цөөрсөөр байгаа билээ. Залуу эр хичнээн завгүй байсан ч цагийн зөрүүг ч үл хайхран шөнө бүр бүсгүйд юу хийсэн талаараа, өдөр ямархуу өнгөрсөн тухайд уртаас урт зурвас үлдээдэгсэн.
Гэтэл ахиад л алга. Бүтэн 3 хоног өнгөрчихөөд байхад хариу алга.
Бүсгүйн бодлыг тасалдуулан угаалгын өрөөнд энтертайментэд 2,3 сарын өмнө шинээр орж ирсэн эгчмэд бэлтгэгдэгч эмэгтэй орж ирснээ мэндийн зөрөөгүй "Юу вэ? Чамайг хүмүүс удахгүй дебют хийнэ гэж цуураад байхаар нь тийм сайн юм байхдаа гэтэл ганц өдрийн бэлтгэл даахааргүй амьтан юм шивдээ. Азтай юм аа, Пак Жимины амраг болохоор нэг их зовоод байхгүй шууд мөрөөдөлдөө хүрчихнэ." гэх нь тэр.
-Амаа мэдээрэй. Чи хэдхэн сарын өмнө бэлтгэгдэгч болчихоод юу мэддэг гэж миний тухай дураараа чалчаад байгаа юм?
Хорон үгтэй эмэгтэй Рюжин рүү нэг хялалзчихаад будгаа сэргээхээр толь руу дөхлөө.
-Надруу асаж байхаар найз залуудаа анхаарвал яасан юм? Ингэхэд чи зүгээр л Жимины зугаа юм биш үү? Тэр найз охинтой байсан бол шөнө бүр модел эмэгтэйчүүдтэй зугаацахгүй л болов уу.
YOU ARE READING
[ TOXIC ] completed
Fanfiction-Сасэн фэн , алдартан хоёр хамт байх тавилангүй улс. Би чиний дурлаад байдаг төрлийн хүн байж болох ч чи миний хувьд зүгээр л нэг солиотой жаал.