~~Chapter 10~~

645 38 2
                                    

Niall, Liam 2 ч ирэв. Lou ажилтай гэсэн бололтой. Тэд сэлцгээж байлаа. Харин надад ~~~~~Harry чамд сайн гэдгээ хэлчихсэн юмуу~~~~~~ энэ үг л миний чихэнд цуйрайтаж зүгээр л суугаад хана гөлрөхөд хүргэв. "Тэгээд сайн байсан юм бол яах гэж надаар тоглосон юм? Яах гэж миний амьдрал хэнэг ч үгүй ирчихээд намайг зовоогоод байгаа юм. Би чамайг үзэн ядаж байна Harry Styles!!" гэж дотроо хашхирчихаад Harry руу харвал Laura-тай жигтэйхэн байнаа... Ангалзаж инээлдээд л.. Bethany над дээр ирсэнийг ч мэдсэнгүй:

- Хэн рүү ингэтлээ..... Байзаарай.. Юун хардалт үнэртээд явчихваа!!! Би:

- Айн? Юу? Beth:

- Юундаа сандраад байгаа юм? Чи яагаад Harry-г Laura-тай хардаад байгаа юм? Би:

- Хэн хардсан юм. Зүгээр л харж байхад.. Beth:

- Нүдээ бүлтэртэл муухай харж байж.. Би:

- За дуугүй бай. Явж сэл! Beth:

- Чи намайг сэлж чадахгүйг мэднэ шт. Хардалт чамайг бүүр мэдрэл муутай болгочихжээ.. Би:

- Нээрээ тийшт. Зааз тэгвэл би сэллээ. гээд алчуураа хажуу тийш шидчихээд ус руу шумбан оров. Надад гэнт гайхалтай бөгөөд хорлонтой санаа төрөөд Harry, Laura 2-ыг усан хулгана болтол норгочихьё гэж бодоод хажуугаар нь ус үсэргүүлж сэллээ. Harry тэр 2ын хашхиралдаан сонстоно. Миний ч сэтгэл ханалаа...

Ёооё... Хөл... Чөтгөр гэж шөрмөс... Миний ам хамар луу ус орж би гэдсээ дүүртэл ус залгиж орхилоо. Хамгийн сүүлд миний бугуйнаас нэг гар орж ирэн татах нь мэдрэгдэв.

Harry's POV:

-Хараал ид Beez!! гэх Laura миний хажууд зогсоно. Би Beezus-ын зүг харвал тэр цааш сэлж байлаа. Би эргэж хараад алчуураа аваад биеэ арчиж байтал, Beth:

- Beez!!! гэж орлиход би Beezus-ыг харвал шөрмөс нь татсан бололтой усан дотор тийчигнэж байв. Би Beez-ын араас орох гэтэл Niall хажуугаар зөрөөд ус руу шумбав. Би зүгээр л харж зогсохоос өөр зүйл хийсэнгүй. Тэр ухаан алдсан бололтой, Niall тэвэрсээр уснаас гарч ирэв. Niall хиймэл амьсгаа хийн цээжин дээр нь дарна. Тэр залгисан усаа гарган хахаж цацан сэрлээ.

Beezus's POV:

Ёоо чөтгөр гэж. Хамраараа ус залгичихсан чинь тагнаанд эвгүй оргиод байх юм. Ядаж гар хөлөө хөдөлгөж байгаад сэлдэг байж. Bethany:

- Чи зүгээр үү? Би чамайг үхэх нь гэж бодлоо? Би:

- Би гайгүй ээ, харин халаалт нтр хийгээгүй орчихсон чинь шөрмөс татчихлаа. Beth:

- Би ууг нь сэлж сурья гэж бодож байсан больлоо. Чи намайг бүүр айлгачихлаа. Би:

- За зүгээр дээ. (Harry руу харвал цаахан талд сууж байлаа) Niall:

- Одоо гайгүй байхаа. Юм уучих? Их сандарлаа шүү. Чи ч бас айсан байлгүй, тайвшираарай за? гээд нээх эгдүүтэй царайгаа гаргав. Би:

- За, баярлалаа чамд. Niall:

- Зүгээр дээ. Niall босоод явчихав.

Niall-ын оронд Harry байсан бол илүү дээр байх байлаа. Тэгэхдээ яахав дээ, амьд гарсан юм чинь.. Laura:

- Гайгүй биз дээ? Их л ус цацруулаад яваад байсан даа? Би:

- Гайгүй ээ, өрөөндөө орлоо. Үсээ хатааж хувцасаа сольлоо. гээд босоод алчуураар биеэ ороогоод өрөөнийхөө зүг алхлаа. Өрөөндөө орж ирээд усны хувцасаа тайлаад шүршүүрт ороод сулавтар нимэгхэн хар подволк богино шортоо авч өмслөө. Өмнө нь өмсөж байсан хувцасаа усан сангийн хувцас тайлах өрөөнд орхисоноо санаад Laura луу залгалаа.. Утсаа авсангүй.. Bethany руу залгалаа.. Бас л утсаа авсангүй. Аргаа барахдаа Harry руу залгалаа.

H-За?

Би- Би хувцас солих өрөөнд хувцасаа мартчихжээ. Чи Laura юм уу, Bethany 2-ын нэгэнд нь ирэхдээ аваад ирээрэй гээд хэлчихээч тэгэх үү?

H- За..

Би- За баярлалаа.. (утсаа таслав)

Harry нэг л сонин байх чинь вэ? Дугарч ядаад л.. Ёоо унтдаг юм билүү? Доошоо буцаж буухаас залхуу хүрч байна. Ер нь унтнаа. Орон дээрээ таван хошуу болж хэвтлээ. Хамгийн тааламжтай байрлал шүү. Элдэвийн юм бодож, нүд анилдаад ирэв. Яг нүдээ аньдагийн даваан дээр!! Түг Түг Түг... Хаалга тогших чимээ.. Өө чөтгөрний өгзөг гэж!! Ийм хурдан ирчихэж байгаа юмуу? гэж бодоод хаалга руугаа очингоо:

- Түлхүүртэй байж түлхүүрээрээ онгойлгоход яадаг байнаа. Түлхүүрээ ашиглаж мэддэггүй юмуу? гэсээр ууртай царайгаар хаалгаа онгойлгов. Тэгсэн бодож байснаас минь өндөр хүн, Harry! Дээшээ хараад хальт мишээчихээд:

- Яасан? Harry:

- Тэр 2 болоогүй байна гэхээр хувцасыг чинь аваад ирлээ. гээд хувцасыг минь надад өгөхөд маш сайхнаар эвэхээд, дотуур хувцасыг минь хүртэл эвэхчихсэн дээр нь тавьчихсан байв. Ядаж байхад Pooh-тэй дотуур хувцас байсныг ч хэлэхүү? Би ичиж үхэх шахаад:

- Муу гаж донтон!! Harry:

- Гаж... Гаж донтоон? Би:

- Тиймээ!!! Harry:

- Чи буруугаар ойлгоод байна. Laura надад эвхээд өгч явуулсан юм. (Laura амьгүй болсоон) Би:

- Чамд баярлалаа. Laura-г... Зааза өөр хэлэх зүйл байхгүй биздээ? Баяртай гээд хаалгаа хаах гэтэл хөлөө хаалганы завсар шургууллаа. Би:

- Бас яаваа? Harry:

- Надад доор хийх юм алга. Хоёулаа цуг энд байж байя тэгэх үү?

-------------------

Үжээнээ ✌✌✌

[Completed]••Unexpected love••Harry Styles••MongoliaWhere stories live. Discover now