Harry-г хармагц хамаг бие минь салаганаж, сандрал дээд цэгтэй хүрнэ. Би яагаад сандраад байгаагаа мэдсэнгүй. Harry намайг харан инээмсэглээд босч над дээр ирлээ. Миний гарнаас атгаад сандал руу ойртууллаа. Тэр надад сандал татан өгч би суухад тэр өөрийн суудал дээр ирэн суув. Harry:
- Өмнөөс чинь би хоол захиалчихсан. Зүгээр үү?
- Өө зүгээр зүгээр.
- Чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна. гээд инээмсэглэв. Би өөдөөс нь бас л инээмсэглэлээ. Бид 2 хорвоогийн хов жив, багынхаа явдлыг, найз нөхдийнхөө талаар ярилцацгаан хооллож, цагийг гайхалтай сайхан өнгөрүүллээ. Оройн 21 цаг 30 минут болжээ. Бид ресторанаас гарч жоохон салхилаж алхахаар шийдлээ. Би гараад жоохон бээрч зүүн гарын тохойгоо зөөлхөн илэхэд Harry надад хүрмээ тайлж өгөв. Би:
- Өө хэрэггүй дээ баярлалаа. Harry:
- Зүгээр дээ. гээд тэр шууд нөмрүүлчихэв. Бид хэсэг чимээгүй алхасны эцэст, Harry:
- Өнөөдрийн тухайд ямар байна?
- Сайхан байна аа. Чамд их баярлалаа.
- Зүгээр дээ. Чамд л сайхан байвал хамаа алга даа. гээд инээв. Надад үгээр илэрхийлэхийн аргагүй тийм сайхан мэдрэмж төрж зүрх минь юу юугүй амнаас гарчих шахам байлаа. Би санаа алдав. Harry:
- Яасан?
- Харин нэг зүйл бодоод л.
- Юу тэр вэ? Нууц биш бол надтай хуваалцаач?
- Би LA-д буцаад үргэлжлүүлэн сурах уу? Эсвэл Монголдоо буцаж очих уу? гэдэгтээ эргэлзээд байна л даа. Harry:
- Чи одоо сурч байгаа сургуулиа төгсөөд дараа нь Монголд очиж ажил мэргэжилээ эзэмшвэл чамд ажлын байрнууд ч нээлттэй, бас боловсон хүчин бий болоход дөхөм болохгүй юу? Хэрвээ би чиний оронд байсан бол сургуулиа төгсөөд л нутаг луугаа явах байсан. Хэрвээ сургуулиа төгсөөд илүү гоё ажлын байрнууд намайг урьвал тэндээ үлдэж, гэрийнхэнийгээ татна шт. гэхэд би бодолд орлоо.
- Чи их ухаантай юм. гэж хэлэхэд хаа нэгтээгээс хурц гэрэл асав. Harry:
- Чөтгөр гэж.
- Яасан бэ?
- Хорхойнууд.
- Өө...
- Beez чи өнөөдрөөс миний найз болох нь энэ дээ.
- Юу??? гэж хашхирах шахам гайхсан өнгөөр хэлэв.
- Хоёуланг нь сэтгүүлчид хэд хэдэн удаа цуг байгааг харлаа. Маргааш тэгээд л сэтгүүлийн эхний нүүрэн дээр хоёулангийнх нь зураг байж байна шүү дээ.
- Ээ хэрэггүй л дээ.
- Одоо өнгөрсөөн.
- Чи хамгаалагчаа дууд л даа.
- Зааза. гээд хэн нэгэн рүү залган ирж авахыг хүслээ. Төд удалгүй машин хүрч ирж бид 2ыг суулгалаа. Harry:
- Одоо тэгэхээр хаачих вэ?
- Чи л намайг болзоонд урьсан шт. Чи өөрөө л мэд.
- Нээрээ юу? гэхэд нь би толгой дохив. Harry:
- Тэгвэл манайх руу. гэхэд нь би дахин сандарч эхэллээ. Анхны болзоондоо шууд гэрт нь очно гэдэг "шир" санагдав. Тэгсэн ч би өөрөө түүний хүслийг дагахаар шийдсэн. Одоо яалтай нь билээ дээ. Би Harry руу хэсэг харж байгаад урагш харан инээв. Тэгэхэд тэр зөрүүлж над луу ширтсээр байсан нь нүдний буланд харагдана. Ямар хэцүү байдалд орчихвоо. Harry:
- Над руу хараач дээ? Битгий хулгайгаар нүднийхээ булангаар хараад бай? Би инээд алдлаа. Тэгээд түүн рүү ширтэв. Бид хэдэн минут ширтэлцсэнийг мэдэхгүй юм. Тэгэхдээ ширтэлцээд байх нь таалагдаж байгаа ч түүнийг өөр үйлдэл хийгээсэй гэж хүслээ. Түүний гэрийн үүдэнд ирэх хүртэл ширтэлцсэн юм. Хараад л баймаар... Жолооч:
- Ирчихлээ. Harry:
- Чи их гайхалтай үеийг салгалдуулсан ч их баярлалаа. гээд машинаас бууж надад хаалга онгойлгож өглөө. Боловсон залуу шүү. Би өөдөөс нь инээмсэглээд машинаас буув. Harry ард үлдээд жолоочид нэг зүйл хэлэн ардаас минь ирэв. Тэр хаалгаа онгойлгоод намайг түрүүлж оруулаад гэрлээ асаав. Түүний гэр гайхалтай тохилог бөгөөд загварлаг байлаа. Би түүний гэрийг нэг нэгэнгүй ажигласаар.. Зочны өрөөнд нь хөвгүүдийн цуг авахуулсан зураг хананд өлгөөтэй байх бөгөөд хажуу талд нь гэр бүлийнх нь зураг өлгөөтэй байв. Би инээмсэглэсээр. Harry:
- Харж дууссан уу? гээд дооглонгуй инээв. Би өөдөөс нь баруун талын уруулаа жоохон өргөн жуумалзлаа. Би түүний хүрмийг буйдан дээр нь эвтэйхнээр тавив. Тэгэхэд Harry:
- Сууж бай, би чамд цай хийгээд өгье. гээд цай хийхээр явав. Би буйдан дээр нь суугаад орчин тойрныг дахин ажлаа. Harry ч төд удалгүй 2 аягатай цай барин хүрч ирэв. Бид цай уунгаа дахин юм ярилцан суув. Би цайгаа ууж дуусгаад урд байрлах ширээн дээр тавиад түүнийг харан суулаа. Harry:
- Дахиад цай уух уу?
- Үгүй дээ, баярлалаа. гээд дахин түүнийг ширтэв. Harry цай руугаа харж байгаад инээмсэглэчихээд цайнаасаа нэг балган ширээн дээр тавив. Тэр над руу харав. Бид дахин ширтэлцсээр..
.
.
Нэг мэдэхэд л би нүдээ анин бид 2ын уруул нийлсэн байхыг мэдэрлээ. Түүний зөөлөн уруул. Бид үнсэлцсээр...
.
.
Бас л нэг мэдэхэд би түүний мөрийг дэрлэн сууж байлаа. Энд их гэнтийн зүйлүүд болоод байна. Би Harry-гийн мөрийг дэрлэсэн чигээрээ дээш түүн рүү харав. Тэр бас над руу харан бид дахин үнсэлцэж эхэллээ. Harry уруулаа хэсэг салган:
- Ядарч байна уу? гэж асуув. Би толгой дохив. Тэр босон миний гараас атган дээш хоёр давхар луу гарав. Тэр унтлаганыхаа өрөө рүү явж байгаа бололтой би хамаг биеэ чангалав. Нэг өрөө рүү ороход том хэмжээний ор биднийг хүлээж байлаа. Harry:
- Наанаа сууж бай гэж хэлээд өрөөнөөс гаран хаа нэг тийш явчихав. Би орон дээр нь суун бас л өрөөг нь ажиглалаа. Хэт том орноос бусад зүйлс нь бол энгийн харагдана. Harry эргэн орж ирэхээд гартаа нэг зүйл барьсан байлаа. Harry:
- Энийг өмсчих чамд унтахад чинь арай л амар байх. гээд гарт байсан хувцасаа надад өгөв.
- Бас надад эмэгтэй хүний хувцас байдаггүй болохоор наадах чинь миний хувцас гэж нэмж хэлэв. Би инээмсэглэн толгой дохив. Тэгээд өмсөх гэтэл Harry гараагүйг саналаа. Би түүн рүү харахад "Өө.. Би нөгөө доор нэг зүйл мартчихаж" гэж хэлээд гарч явав. Би инээд алдан өгсөн хувцасыг нь өмслөө. Надад бол хангалттай томдож байв. Шорт гэж надад өмд болохоор байв. Тэр хаалга тогшино. Би "За" гэж хэлэхэд тэр орж ирэв. Тэгээд намайг харж нэг инээчихээд:
- За чи наанаа унтчих даа, би доор унтлаа. гэхэд надад харамсалтай санагдав. Би харамсахгүйн тулд түүнийг гарахаас өмнө дуудаж амжлаа. Harry гайхсан харцаар над руу харав. Би:
- Чи надтай цуг үлдээч гэхэд тэр улам гайхсан царай гаргав.
- Гүэ, юу л даа.. Би айгаад байна гэж нэмж худал хэлэв. Тэр инээгээд толгой дохив.
.
.
.
Тэр дээгүүрээ шалдлан доогуураа шорт өмсөн хажуугаар минь хэвтлээ. Би түүнийг харсаар тэгэхэд тэр бас над руу эргэж харан над руу ойртов. Би түүнээс бага зэрэг ичин харцаа буруулав. Harry инээгээд дээш харан хэвтлээ. Харин би түүнийг тэврээд зүүдний ертөнцөд аялал хийхэд бэлэн болов..
---------------------------
Үжээнээ ✌✌✌
YOU ARE READING
[Completed]••Unexpected love••Harry Styles••Mongolia
Fanfiction[ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ] Санамсаргүй учирсан хүн заяаны хань байх явдал бий. Beezus найзуудтайгаа амралтаараа зугаалгаар явахад One Direction-ы залуустай танилцана. Танилцаад тэд яах вэ? Гол дүр: 1D members, Beezus, Laura, Bethany.