Beezus's POV:
- 100 доллар гэнээ? Bethany:
- Тийм ээ, сая надад Zayn хэллээ. Harry үнэхээр их харамсаж байна, уучлалт гуймаар байна гээд байсан. Harry бүүр хоол унд ч идэхгүй байгаа чамд санаа зовж байгаа гэсэн. Laura:
- Ямар зивүүн амьтан бэ, тэр одоо.. Тэрний хоол унд идэхгүй байх бидэнд ямар хамаа байна. Өлсөөд үхвэл үхнэ биз. Хэлэх муу үг ч олдохгүй байна. Би:
- Сая 3 хоног над руу залгаагүй, ирж уулзаагүй шалтгаан нь ердөө л энэ үү? Laura:
- Үхсэний чинь уулзах шалтгаан, тэр чиний сэтгэлийг 100 доллароор үнэлчихсэн байна!!! Ямар өөдгүй амьтан бэ. Би:
- Тэр 100 доллар яах вээ.. надаар тоглочихон нь л сонин, гомдмоор.. (нүдэнд нулимс цийлэгнээд л ирэв) зааз... гээд өрөө рүүгээ орж орон дээрээ хэвтлээ. Гомдмоор юм, арай ч дээ!! уйлж эхэллээ.. Нэгхэн өдөр цуг байчихаад намайг өөртөө ийм хурдан дасгаж, дурлуулж чадлаа гэж үү? Одоо түүнийг мартах хэрэгтэй. Өөдгүй, хүний сэтгэлийг юман чинээ боддоггүй хөгийн амьтан. санаа алдаад сууж байтал. Bethany орж ирээд:
- Beez. Чи доошоо усан санд ороод ирээч? Би:
- Яах гэсэн юм? Bethany:
- Зүгээр буугаад ирээ, жоохон сэлье. Би:
- Чаддаг ч юм шиг. Зааза усны хувцас алчуур нтртэйгээ яваад очьё. Beth:
- Би авчихьяа! Чи зүгээр л доошоо буу. Би:
- Яачихаад байгаа юм бэ? Beth:
- Хурдлаатахаач дээ! гээд чирсээр өөрөөнөөс гаргаад хаалга хаачихав. Би хэлсэн ёсоор нь усан сан луу явлаа. Өдөр хэдий ч хав харанхуй байна. Ашгүй хүн байхгүй юм байлгүй гэж бодоод явж байтал гэнт лаа урд минь нэг нэгээр асаж эхэллээ. Би гайхаад лааг яаж асаад байгааг нь мэдэх гэж зогсож сайтар харж байв. Лаа бүгд асаж дууссан бололтой лааны хэлбэрийг харвал "Sorry" гэсэн үгний хэлбэрт байв. Би бүр гайхаж орхилоо. Өөр хүн л нэг хүнээс уучлалт гуйх гэж байхад би тохиромжгүй үедээ ороод иржээ гэж бодоод гарах гэтэл гэнт гэрэл асав. Эргэж харвал Harry Styles!! Цэнхэр срочикон цамц, энгэрийн эхний гурван товчоо товчлоогүй байгаа нь түүний шивээс, биеийг нь илүү тодотгож үнэхээр гайхалтай, тачаангуй харагдана. Би түүнийг ажиглахаа болиод нүд рүү нь харав. Тэр ядарсан бололтой нүднийх нь доор багахан хэмжээний хөх туяа татсан байлаа. Би түүн рүү гайхсан харцаар харвал.. Harry хоолойгоо засаад:
- мм.. нөгөө.. юу л даа.. Би:
- Юу? Harry:
- Би чамаас уучлалт гуйх гээд.. Тэгээд.. Би:
- Чи надаас уучлалт гуйх шаардлага байхгүй шт? Би л дотроо саначихад болно. Harry:
- Би хүнд өөрийнхөө тухай муухай сэтгэгдэл төрүүлж үлдээмээргүй байна. Би:
- Тэгээд? Harry:
- Beez. Намайг уучлаарай. Би:
- Би уучилнаа.. тэгэхдээ мартахгүй л болов уу? Harry:
- Надад өөр хэлэх үг алга даа.. Зүгээр л уучлаарай.. Би:
- Чиний сэтгэл гаргасан чинь таалагдаж байна. Би чиний сэтгэлийг хүндэлнээ. Harry:
- Баярлалаа Beezus. гээд намайг тэврэх гээд гараа сунгаад хүрээд ирэв. Би хариугаа авах гэж түүнийг усан сан луу түлхчихлээ. Хаха.. түүнийг сэлж чадна л гэж найдья.. Түүний царайг ээ... Хаха.. Хөөрхөн ч юм шиг.. Би элгээ хөштөл инээлээ. Тэр усан сангаас гарч ирж ирмэг дээр нь суугаад нүүрээ гараараа арчаад үсээ нэг сэгсэрчихээд над руу чамайг даа гэсэн харцаар харав. Би:
- Хөөе хөөе наад харцаа! Дэмий шүү! хаха.. Harry:
- Зааза.. Ингээд тэнцлээ шүү! Би:
- Юун тэнцэх, хариуныхаа дөнгөж талын талын талыг нь л авч байхад.. Harry:
- Надад тэгтлээ их гомдоо юу? Чи надад сайн юмуу? би хэлэх үггүй боллоо. Бантахгүйн тулд:
- Чамд би тийм ч чухал хүн биш байхад чи яагаад надаас уучлалт гуйсан юм? Чи надад сайн юмуу? Harry инээгээд:
- Bethany, Zayn 2 удахгүй орж ирэх байх. Laura-г дуудчих би хувцасаа солиотхьё гээд босоод нүдэн дээр цамцаа тайлж эхлэв. Товчлоогүй 2хон л товч байсан учир ядах юмгүй тайлчихлаа. Тэр цээжийг нь ээ.. Би түүний цээж, багахан булчинтай гарыг нь хараад гөлөрчихөв. Harry:
- Хүүеээ! Laura-г дуудаачээ. би гэнт ухаан орсон мэт:
- Айн?.. За. гээд гарч одов. Ямар эвгүй байдалд орчиховоо. Өөрийнхөө тэнэгийг гайхаад өрөө рүүгээ явж байтал Zayn Bethany 2той тааралдав. Bethany:
- Яагаав ингэтлээ улайчихаав? (би улайчихсан байгаа гэж үү?) Zayn:
- Harry чамд сайн гэдгээ хэлчихсэн юм уу? гэхэд би хөшиж орхилоо.
Тэр надад сайн хэрэг үү?
--------------------
Үжээнээ ✌✌✌
YOU ARE READING
[Completed]••Unexpected love••Harry Styles••Mongolia
Fanfiction[ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ] Санамсаргүй учирсан хүн заяаны хань байх явдал бий. Beezus найзуудтайгаа амралтаараа зугаалгаар явахад One Direction-ы залуустай танилцана. Танилцаад тэд яах вэ? Гол дүр: 1D members, Beezus, Laura, Bethany.