Beezus's POV:
-Laura, Bethany тэд ирчихлээ шүү! Би хаалга онгойлголоо. гээд очоод онгойлгов. Harry-г харах төдийд л зүрх хүчтэй хүчтэй цохилж эхэллээ. Дэмий ширтэн зогссоор л байлаа. Harry:
- Бид орж болох уу? Би:
- А.. юу.. бололгүй яахав. гээд зай тавьж өгөөд орууллаа. Zayn:
- Гадаа ч их халуун байна шүү! Та хэд гарахаар бол малгайгаа өмсөж гараарай наранд цохиулчихаж мэднэ. Harry:
- Чи наад үгээ Bethany-д л хэл. Би Beezus-т өөрөө анхаарлаа тавих болно. За? (нүүр халуу дүүгээд л явчихав) Zayn:
- Bethany хааччихсан юм бэ? Би:
- Өрөөндөө байгаа. Чи өрөөнд нь орчихгүй юу. Zayn:
- Тэр үү? гээд өрөө рүү нь заагаад оров. Harry:
- Тэгэхээр.. Шуудхан нөгөө асуудалдаа орьё. Би:
- Чи юу гэж хэлнэ гэж бодож байгаа юм? Harry:
- Би чамд хэлсэн шүү дээ? Үерхдэг гээд хэлчихье? Би:
- Би чамтай танилцаад 1 л хонож байна. Harry:
- Тэгээд яваандаа бүүр дотно болно штэ? Би:
- Үгүй ээ, үгүй. Би хүсэхгүй байна. (Хамгийн их хүсэж байгаа зүйл минь ч гэсэн бардам байх хэрэгтэй) Harry:
- Яагаад вэ? гэхэд Би энэ асуултнаас нь бултаж:
- Өө нээрээ өчигдөр цамцыг чинь өгөхөө мартчихсан байна лээ. Би өрөөндөө ороод аваад ирье. гээд өрөөндөө ороод цамцыг нь аваад эргэж гарах гэтэл Harry ардаас ороод ирэв. Би:
- Ч..чи яах гээв? Harry:
- Чиний өрөөг сонирхьё? Би:
- Энэ чинь зочид буудал! Минийх гэсэн юм бол хувцаснаас өөр юм алга? Harry:
- Тэгвэл хувцасыг чинь үзье л даа гээд цүнх рүү минь ойртов. Тэр их дураараа юм гээч. Би тэрхэн хоромд цүнхэн дотор минь юу байгаа билээ гэдгээ бодлоо. Хамгийн дээр нь миний дотуур хувцаснууд!!! Үгүй ээ!! хамаг хурдаараа гүйж Harry-г болиуллаа. Harry уяраамаар ногоон нүдээрээ ширтсээр.. Тэр над руу ойртож эхлэв. Би сандраад Үнсүүлэх үү? Байх уу? Үнсүүлэх үү? Байх уу? гэж бодлоо. Ер нь л дэмий юм гэж бодоод хажуу тийшээ бултаганав. Harry инээгээд:
- Чи ч чанга эмэгтэй юмаа. Чанга эмэгтэйг зөөллөж чаддаг нь эр хүн л байдаг юм даа. гээд орон дээр суув. Би цүнхэн дээрээ бүхэл биеэрээ дарчихсан тэгээд ямар байрлалтай байгаагаа харвал чөтгөр гэж! шуудхан босож эгц зогсоод:
YOU ARE READING
[Completed]••Unexpected love••Harry Styles••Mongolia
Fanfiction[ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ] Санамсаргүй учирсан хүн заяаны хань байх явдал бий. Beezus найзуудтайгаа амралтаараа зугаалгаар явахад One Direction-ы залуустай танилцана. Танилцаад тэд яах вэ? Гол дүр: 1D members, Beezus, Laura, Bethany.