~~Chapter 17~~

474 30 4
                                    

Зарим хосуудын бие биендээ хайраа илчилж байгаа бичлэг дээр л иймэрхүү юм гардаг. Үүнийг үзээд маш гоё санагдаж надад хэзээ ийм зүйл тохиолдох болоо тохиолдвол гоё байна даа хэмээн боддог байлаа. Яг энэ үед маш их сандарч байсан ч энд ингээд зогсоод байж болохгүй учир зориг гарган дээш гарлаа. Нэг урт гүнзгий амьсгаа аван хаалгаа онгойлготол хав харанхуй байдаг дээвэр гэрэл гэгээ орон энд тэнд лаа, сарнай байв. Хамгийн цаана буюу улаан хивс, лаан замын төгсгөлд зүрхэн хэлбэрийн сарнайгаар чимэглэсэн том хаалга цаад талд нь Beezus Swan-д гэсэн бичиг байв. Harry хамгийн сүүлийн лааг асаан галаа унтраагаад дээш босон над луу харлаа. Би шокийн царай гарган түүн лүү дөхлөө. Тэгэхэд тэр гараа сунган намайг тэвэрлээ.
- Таалагдаж байна уу? гэв. Би:
- Яах гэж? гэхэд тэр:
- Чамд л зориулсан юм л даа гээд доош харав.
- Юу.. намайг уучлаарай.. Зүгээр л надад хэлэх үг алга. Үнэхээр гайхалтай гэнтийн бэлэг байна. гээд түүнийг үнслээ. Тэр:
- Одоо гол ажилдаа орьё.
- Ямар гол ажил... гэхэд тэр өвдөглөж суулаа.
Ээ бурхан минь.. Арай хурдан биш гэж үү? Тэр халааснаасаа хайрцагтай зүйл гаргаж ирэн миний нүд рүү харж байгаад:
- Beezus Swan. Би танийг надтай сүй тавиач хэмээн гуйж байна. гэж хэллээ. Ямар ч хэлэх үг, ямар ч бодох бодолгүй таг хөшин зогслоо. Harry:
- Beez...
- Б... Би... Би сайн мэдэхгүй байна аа..
- Тэгвэл хэн мэдэх юм...
- Үгүй ээ.. Би итгэлгүй байна.. Чиний ийм их зүйлсийг бэлдсэн чинь надад үнэхээр их таалагдаж байна. Тэгэхдээ хоёулаа арай хурдан биш байна гэж үү? Бүр хэтэрхий хурдан байна. Анх бол хоёулаа зүгээр л жаргалтай байх гэж үерхээгүй гэж үү? Би сүй тавих талаар бодож үзээгүй юм байна.
- Чи.. Чи тэгээд гэрлэнэ гэж бодож үерхдэггүй хэрэг үү?
- Үгүй ээ.. Би тэгж хэлэх гээгүй. гэхэд Harry над руу "Чи миний урмыг хугаллаа" гэсэн харцаар харан хаалга руу чиглэн толгой гудайлган алхлаа.
- Harry... гэхэд тэр эргэж харалгүй хаалгыг хаалаа. Би гараараа нүүрээ даран дээвэр дээр ганцаараа үлдлээ. Би яг юу гэж хэлэх ёстой байсан юм.. Мэдэх юм алга даа. Чөтгөр гэж. Хүйтэн салхи үлээн лааг нэг нэгээр нь унтраасаар байлаа. Би уйлж ч чадахгүй саяны шокноосоо гаралгүй дээвэр дээр ганцаараа суусаар л байлаа. Магадгүй эндээс үсэрсэн ч болох байх. Тэгэхдээ би ийм тэнэг зүйл хийхгүй эрүүл ухаантай Монгол хүн гэдгээ мэдэж байгаа учраас зүгээр л сууж өөрийгөө тайтгарууллаа. Дээвэр дээр хэр удаан сууснаа мэдэхгүй байна. Утас дуугарснаар намайг ухаан орууллаа. Утсаа харвал Laura байв.
L: Байна уу?
Би: За? Яасан?
L: Орой болж байна. Та хоёр уулзалдаж дуусаагүй юу.
Би: Би ганцаараа байна аа.
L: Harry хаачсан юм?
Би: Мэдэх юм алга даа..
L: Чи зүгээр үү?
Би: Мэдэх юм алга даа.
L: Чи хаана байна?
Би: Дээвэр дээрээ л..
L: Би очлоо. гээд утсаа таслав. 5 минут ч хүрэхгүй хугацаанд Laura дээврийн хаалгаар орж ирлээ. Harry-гийн бэлдсэн бүхнийг хараад дуу алдан:
- Новш гэж, би ямар нэгэн зүйлээс хоцорчихсон уу? гээд над руу харав. Би:
- Чи юунаас ч хоцроогүй байх аа. Laura:
- Энд тэгээд юу болоо вэ? гэв. Би:
- Чамд дараа тайлбарлья. Одоо ярих хүсэл алга надад зүгээр л тэврэлт хэрэгтэй байна. гэхэд тэр над руу өрөвдсөн харцаар харж:
- Ohhh.. Bae... гээд гараа сунган намайг тэврэв. Би түүнд тэврүүлээд золтой л уйлчихсангүй. Бид бас л удаан тэврэлдлээ. Би:
- Одоо болно доо баярлалаа. гэхэд Laura надаас холдоод гараас атгасан хэвээр:
- Би одоо асуултуудаа асууж болох уу? гэв. Би инээгээд толгой дохьлоо. Тэгэхэд тэр түм буман асуултуудаа булж орхьлоо. Би эхнээс нь нэг нэгэнгүй тайлбарлаж ярьж өглөө. Laura миний тэнэгийг гайхсаар л байлаа. Laura:
- Чи тэгээд зөвшөөрөөгүй хэрэг үү?
- Тийм ээ.
- Яагаад вэ? Чи чинь яасан мангар юм бэ? Мал байсан бол алаад идчихмээр новш вэ чи чинь яадаг?
- Үгүй ээ, чи Laura!! миний оронд өөрийгөө тавиад үзээч дээ! Бид 2 танилцаад тэрний дараагаар үерхээд сар шахуу л болж байна штэ? Тэгээд сүй тавьна гэдэг бол үнэндээ хэцүү штэ?
- Чи өөрөө сайн бодоод үз мангар минь! Үнэхээр чин сэтгэлээсээ бие биендээ хайртай байсан бол удаан үерхсэн үү? удаагүй юу? тэр бол хэнд ч хамаагүй шүү!
- Мэдэхгүй ээ..
- Чамд ер нь мэддэг юм байдаг юм уу?
- Мэдэхгүй ээ..
- Хаха, орьё мангар минь! Хүйтэн байна. гээд миний гарнаас татсаар тэр өрөө лүү орлоо. Би:
- Нөгөө тэнэмэл хаачаав?
- Тэнэмэл хүн тэнэж л явна шүү дээ. гээд өрөө лүүгээ оров. Би ч бас өрөө лүүгээ орон, орон дээрээ үсэрч гараад Harry-г бодон хэвтэхэд нүд анилдан нойрон дундаа хөвж эхэллээ.
.
.
.
Harry над луу нэг ч залгасангүй, нэг ч зурвас бичсэнгүй 5 хоног өнгөрлөө. Энэ 5 хоног үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй байв. Zayn-ээс асуухад их ажилтай байгаа л гэсэн хариу өгнө.
Өнөөдөр бид юмаа бэлдээд маргааш өглөө ниснэ. Harry-гүй өнгөрөөсөн 5 өдөр надад 50 жил юм шиг л санагдсан. Тэгэхэд би яаж 21 жил ганцаараа байсан юм бол доо. Үнэндээ бол Harry миний амьсгалах агаар, уух ус байсан юм шиг байна. Би маш их том алдаа хийжээ. Laura миний бодлыг таслан өрөөнд орж ирлээ. Laura:
- Би чамд эм өгөх үү?
- Миний бие өвдөөгүй байна аа. Зүгээр л миний сэтгэл л өвдөж байна.
- Харин тэгээд яагаа вэ? Дээвэр дээр Harry байгаа. Наад үсээ янзлаад яваад оч. гэв. Энэ үгийг сонсоод сандрал дээд цэгтээ хүрлээ.
- Harry юу? Миний Harry юу? Дээвэр дээр үү?
- Тийм ээ, чиний Harry дээвэр дээр байгаа. гэхэд би орноосоо үсэрч босоод толинд хальт харж үсээ дээш суугаад дээврийн зүг явлаа. Хаалганы үүдэнд ирээд гүнзгий амьсгаа аван хаалгаа онгойлголоо. Harry цааш харан зогсож байснаа намайг ирснийг мэдээд эргэн харлаа. Түүнийг харсандаа баярлаад золтой л уйлчихсангүй. Би түүн дээр хөлөө зааж ядан очлоо. Harry гараа сунгана. Би яг л урьдных шигээ түүнд тэврүүлэн духан дээрээ үнсүүллээ. Би:
- Санасан, чамайг маш их санасан. гээд түүнийг улам чанга тэвэрлээ. Harry:
- Би ч бас. гээд духан дээр минь дахин үнслээ. Би:
- Намайг уучлаарай. Үнэхээр их уучлаарай. Harry:
- Зүгээр дээ. Би хэт их яарчихсан байна лээ. гэхэд нь тайтгарал авах шиг л боллоо. Harry:
- Чи Zayn-ыг тайван Bethany-тай байлгахгүй яасан юм? гээд бага зэрэг инээв.
- Айн?
- Zayn л надад уурлаад "Чи тэр Beezus дээрээ очооч дээ. Надаас байн байн чамайг асуугаад Bethany-тай ч тайван байлгасангүй." гэсэн.
- Zayn яасан хөгийн амьтан бэ? Алнаа тэрнийг.
- Тэгэхдээ надад гоё санагдсаан. Чи надгүйгээр таван хоног яасныг мэдэх.
- Паах.. Чи намайг 5 хоног зовоосондоо баярлаад байгаа юм уу? Тэглээ ч тэр 5 хоног биш 50 жил юм шиг л санагдсан мэдэв үү? гээд хошуугаа цорвойлгон Harry-д эрхэллээ. Harry миний эрүүнээс бариад өөр лүүгээ харуулан уруул дээр минь үнслээ. Тэгээд:
- Надад ч гэсэн тэгж санагдсан. гэв. Би түүн лүү харан инээмсэглэлээ. Бид уулзсанаасаа хойш нэг ч миллиметр холдолгүй тэврэлдэн зогсоцгоож юм ярьж өнгөрөөв. Бид нар жаргатал дээвэр дээр байж байгаад Harry намайг өрөө рүү минь оруулж өгөхөөр хаалганы үүдэнд ирлээ. Би түүний гарнаас барьсан хэвээрээ:
- Чи орохгүй юм уу?
- Яах юм бэ?
- Үгүй ээ, зүгээр л..
- Тэр 2 юмнуудаа бэлдээд завгүй байгаа байлгүй. Би нэмэгдэж дараа болоод яахав дээ.. гэхэд би уртаар санаа алдлаа. Harry:
- Яасан бэ?
- Бид маргааш буцна штэ.. Тэгээд саяны 5 хоног яаж хэцүүдлээ дээ.. Тэгэхэд чамаас хол яаж байх болж байна. гээд урвуу царайллаа. Harry:
- Зүгээр дээ. Би чамтайгаа үргэлж хамт байна. гээд намайг үнслээ. Энэ үг нь их л учир битүүлэг санагдав. Би:
- Harry?
- Яасан?
- Чи намайг битгий буруугаар ойлгоорой. Тэгэхдээ чи өнөөдөр надтай цуг хоночих тэгэх үү? Harry над руу гайхан нүдээ томруулан харлаа. Би ичсэндээ:
- Битгий ингэж хараад байл даа.. гээд түүний энгэрт наалдаж орхив. Harry:
- Тэгьяа! тэгье гээд намайг хариу тэвэрлээ. Би Harry-г дагуулан өрөөндөө ороод хувцас хунараа янзлаад түүнийг тэврэн гүн нойрондоо дахин умбалаа.
---------------------------
Үжээнээ ✌✌✌

[Completed]••Unexpected love••Harry Styles••MongoliaWhere stories live. Discover now