~~Chapter 12~~

549 39 3
                                    

Harry ардаас дагасаар л.. Би эргэж Harry руу муухай харан:

-Таньд юу хэрэгтэй вэ хэрүүлч ноёнтоон? Harry:

- Хэрээ хэрээнийхээ харыг гайхнаа гэж.. Би:

- Чи.. чи наад үгээ хаанаас сурсан юм? Harry:

- Монголчуудаас. Монголчууд их бэлэн цэцэн, хорон үг хэллэгтэй юм байна лээ. Би:

- Чи Монгол хүнтэй уулзаж байсан юм уу? Harry:

- Одоо ч гэсэн уулзаад л зогсож байна шт? Би:

- Чи Монголчуудын талаар яаж мэдсэн юм? Harry:

- Судалсан юм. Би:

- Судлаж яах гээв? Harry:

- Монголд тоглолтоо хийнээ... Би:

- Тлл, чамайг үзэх хүн байх уу? Harry:

- За зүгээр байгаарай, би twitter-дээ Сайн уу? Монголчуудаа. гээд бичихэд л хэдэн зуу мянган хүн хариу бичнэ гэдэгт итгэлтэй байна. Би:

- Тийм дээ, од хүн юм чинь. гээд түрүүлж хурдан хурдан алхав. Harry ардаас:

- Хөөе шуламсаа цуг явья. Би:

- Чи шуламстай цуг явж яах гээв? Harry:

- Хүмүүсийг айлгаад явж байвал гоё шт? Би:

- Хуц. :P Harry:

- Хөөрхөн гэдэг нь... ингэж бувтнах нь надад сонсогдсон ч гэсэн би:

- Юу гээд амандаа бувтнаад байгаа юм? Harry:

- Юу гээч гүйэ. Би:

- Хэрүүлчээ би орлоо. гээд буудалны үүдний шатаар дээшээ өгсөж байхад Harry:

- Хөөе хүлээж бай, ярих юм байна. Би:

- Надад чамтай ярих юм байхгүй байхад чи надтай ярьж яах гээд байгаа юм. гэж хэлээд дуусах үед буудлын цахилгаан шатны дэргэд ирсэн байлаа. Harry цахилгаан шат дуудаад, ирэнгүүт нь намайг түрүүлж оруулаад ардаас өөрөө орлоо. Би чимээгүй л байж байя гэж бодтол Harry хамгийн дээд давхарын товчийг дарлаа. Би:

- Чи дээшээ гарч... Harry:

- Амаа тат. гэж хэлээд түүний ягаахан зөөлөн уруул, миний хатсан уруул дээр тусав. Тэрний уруул миний хуурайшсан уруулыг чийглэх шиг. Түлхье гэсэн ч зориг хүрэхгүй, зөрүүлж үнсье гэсэн ч бас л зориг дутаж байлаа. Нөгөө юунаас ч айдаггүй зоригтой охин хайччихваа. Тэр хэлээрээ намайг захирах шиг байлаа. Хамгийн дээд давхарт ирмэгц би цахилгаан шатыг маш хурдан явсанд дургүйцэх шиг болсон нь би өөрийгөө ч гайхахад хүрэв.

Дээд давхарт гараад хаачихаа мэдэхгүй байхад Harry "Намайг дагаад яв" гээд хаа нэг тийшээ явав. Нэг хаалганы урд ирээд түүнийг онгойлгоод ормогц Лондон хот тэр чигээрээ миний нүдэнд харагдана. Би бүр ангайж орхилоо. Урьд нь зөндөө сайхан газруудаар явж байсан ч Монголоос өөр ийм үзэсгэлэнтэй газрыг харж байсангүй. Harry над руу харж нэг инээчихээд:

- Гоё байгаа биз. Би:

- Аанхаа. Harry дахин нэг инээмсэглэнэ. Тэнд бид 2 удаан ярилцаж зогсох шиг боллоо. Цагаа хартал 3 цаг. Би:

- Орой болчихсон байна штэ? Чи харихгүй юм уу? Harry:

- Чамтай байхад хэзээ ч гэртэй харьсан яадаг юм. Би:

- Тэнэгтээд.. Машин чинь хаана байгаа билээ? Harry:

- Буудлын гадаа, тэгэхдээ би жоохон уусан шүү дээ. Би:

- Өө нээрээ тийн шт. Тэгээд яахын? Harry:

- За юу ч гэсэн чамайг оруулж өгье. гээд бид буцаж цахилгаан шатанд суугаад нэг ч үг ган хийлгүй явлаа. 5 давхарт ирлээ.

Би өрөө рүүгээ алхаад түлхүүрээ гаргаж ирэн өрөөгөө онгойлгож хүн амьтан сэрээхгүй гэсэн дээ аль болох айжуухан явж голын өрөөний гэрлийг асаав. Тэнд Zayn унтаж байсан нь намайг цочирдолд оруулсан юм. Би савхиа тайлчихаад үүдэнд хүлээж байгаа Harry дээр очин:

- Чи одоо яах гэж байна? Harry:

- Танай голын өрөөнд буйдан дээр чинь унтчихья тэгэх үү? Би:

- Тэнд Zayn унтаж байнаа. Harry:

- Юу? Тэр яагаад тэнд унтаж байгаа юм? Би:

- Чам шиг л адилхан шалтгаантай байлгүй дээ. Чи яах юм бэ одоо? Harry:

- Тэгвэл би чиний өрөөний шалан дээр унтчихьяа? Би:

- За юу ч гэсэн өрөөнд орж байгаад ярьяа. гээд өлмий дээрээ яах нь холгүй өрөө лүүгээ орлоо. Harry:

- Чамд газар дэвсчих юм байна уу? Би толгой сэгсэрлээ.

- Тэгвэл нөмөрчих юм байна уу? Дахиад л толгой сэгсэрлээ.

- Тэгээд би яаж унтах юм бэ? Би:

- Ер нь байна штэ? Миний ор том болохоор чи нэг талд нь би нөгөө талд нь унтана. Харин чи бүтээлэг нөмрөөрэй. Бас дэрээр далан босгох болно. Ойлгомжтой юу? Harry:

- Далаан? Чи надад итгэж болно шүү. Би:

- Би чамд итгэмээр байна л даа. Тэгэхдээ  чи яг итгэл даахаар хүн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тиймээс одоо унтацгаая. гээд орон дээрээ далан босгоод хоёр талд нь хэвтэцгээлээ.

-----------------------

Үжээнээ ✌✌✌

[Completed]••Unexpected love••Harry Styles••MongoliaWhere stories live. Discover now