~~Chapter 6~~

541 37 2
                                    

Өглөө нойрноосоо сэрэглээ. Өглөө ч гэж дээ өчигдөр оройтсон болохоор өдөр сэрлээ. Тэгээд facebook-ээ шалгахаар утсаа аваад facebook орлоо. Тэгсэн!!! ЭЭЭ БУРХАН МИНЬ!! хэдэн мянган notifications!! хэдэн мянган requests, messages!!

Notification-г эхлээд шалгавал. Harry бид 2-ын өчигдөрийн зураг!! "Өө муу хорхойнууд" comment-уудыг нь уншвал.. намайг л доромжилсон, намайг л үзэн ядсан comment. Сэтгэл минь бүүр сонин болчихлоо.. Instagram, twitter, facebook гээд бүх л app, web site-н дээр бидний зураг.. Бас буудал орж байгаа зураг.. Хүмүүс мэдээж буруугаар ойлгоно шүү дээ! Энэ хорхойнууд чинь ямар ч юм үзээгүй зантай юмб дэ? Тэр коммент, зурагны тайлбаруудыг уншаад миний уур хүрэх шиг болоод утсаа орон дээр шидчихээд босох гээд хувцасаа өмсөж байтал Laura цаад өрөөнөөс ориллоо. Би сандраад гарвал Laura утсаа барьчихсан амаа гараараа дарчихсан хачин царайтай юм сууж байв. Би:

- Яасан бэ? Laura:

- Beez!! Harry та 2-ын зураг, Liam бид 2-ын, Zayn Bethany 2-ын зураг энд тэндгүй байна!! Би:

- Та дөрөвийнх бас байсан хэрэг үү? Би харахдаа Harry бид 2ын зургийг л харсан. Laura:

- Чи яасан тайван хүн бэ? Биднийг одоо дэлхий нийтээрээ үзэн ядаж байна шүү дээ? Би:

- Бид ямар гэмт хэрэг хийчихээ юу! Өнөөдрийн shopping ч бүүр өнгөрлөө л дөө. Laura:

- Үхсэн shopping! Гадаа ч гарах эрхгүй болчихлоошт. гэхэд гаднаас Bethany-гийн үс нь сэгсийчихсэн тор дүүрэн юм барьчихсан орж ирэв. Би очоод:

- Чи чинь яачихаа вээ? Зүгээр үү? Bethany:

- Гарч ойр зуурын идэх юм авдаг юм бил үү? гэж бодоод гарсан чинь бөөн охидуудын дунд орчихдог байнашт. Тэр дундаас гарч ирэх гэж бөөн юм боллоо. Би:

- Чи интернет орж үзээгүй юу? Bethany:

- Юу? яасан юм? Laura:

- Бид 3ын зураг энд тэндгүй байна? Beth:

- Яагаад тэр вэ? Би:

- Харин өчигдөрийн зургууд л байна. One Direction-ийхонтой цуг байгаа. Beth:

- За юун сүртэй юм? Гэмт хэрэг хийчихсэн биш. Би:

- Би яг ингэж Laura-д хэлсэн. Хаха цохь. гээд бид 2 цохилцов. Laura:

- Аргагүй шт, хөгшин хүмүүсийн сэтгэхүй. мухахаха. Зааза тэр яах вэ? Одоо яах уу? Matt уншчихсан болов уу? Яанаа одоо? Beth:

- Тэд өөрсдөө залруулга, тайлбар хэлэх байлгүй дээ. Би:

- Тэр ч тийм шүү. Өнөөдрийг буудалдаа л өнгөрөөхөөс биш дээ одоо. За би өрөөндөө орлоо. гээд өрөөндөө ороход утас дуугарч байв. Очоод харвал Harry хэдэн ч удаа залгасан юм мэдэх юм алга. Шалгаж байтал дахиад залгав утсаа авлаа.

[Completed]••Unexpected love••Harry Styles••MongoliaWhere stories live. Discover now