Ингэвэл бүүр зүгээр болох байх гээд миний толгойг мөрөн дээрээ тавиулав. Зүрх минь цээжнээсээ салж явахнээ.
.
.
Нов ногоон зүлгэн дээр Harry бид 2 хэвтчихсэн. Тэр инээгээд л би инээгээд л.. Тэр миний уруул дээр үнсэхээр босоод...
- Хөөе Beez!! Сэрээрэй! гэж Louis намайг сэрээв. Би Harry-гийн мөрийг дэрлээд унтчихжээ. Niall:
- Шүлс мүлсээ гойжуулаад балай авч байнаа? гээд инээв. Би шүлсээ залгиад хацраа арчлаа. Harry-гийн цамц.... Би сальфетка аваад цамцыг нь арчив. "Уучлаарай" гээд нүүрийг харж чадахгүй хэлэв. Harry:
- Зүгээр дээ. Хоёулаа явах уу? Би:
- Хаашаа? Harry инээгээд:
- Хаашаа л явав гэж дээ? Буудал руу чинь? Би:
- Аан. Нээрээ тийм орой болчихсон. Би харих хэрэгтэй. За байз.. Laura Beth 2 хайччихсан юм? Niall:
- Bethany-г Zayn, Laura-г Liam хүргэж өгөхөөр явсан. Би:
- Аан. Тийм үү? гоё юмаа? (Нойр минь сэргээгүй бгаа бололтой. Ямар новшоо яриад байгаа юм бэ?) Harry:
- Чи надаар хүргүүлэх гэж байж тэр дөрвийг гоё юмаа гээд байгаа хэрэг үү? Би:
- Чи намайг хүргэж өгнө гэл үү? Яанаа уучлаарай Harry. Миний нойр сэргээгүй байх шиг байна. Угаалгын өрөө орчихоод ирье. гээд гарав. Угаалгын өрөө орж нүүрээ хэд хэд усаар шавьшчихаад гарлаа. Harry үүдэнд зогсчихсон намайг дуудав. Би очвол "за хоёулаа явья." гээд намайг хөтлөөд гарлаа. Клубээс гарвал гадаа хүйтэн болсон байлаа. Халуун газар байж байгаад шууд гарсан болохоор чичрэх шиг болоход Harry:
- Өө яасан хариугүй юм бэ? гээд надад цамцаа нөмрүүлэв. Цамц нь үнэхээр сайхан дулаахан. Юун даарах хайрын хүчиндээ шатах шахаж байлаа. Хайрын хүч....
Harry надад машиныхаа хаалгыг онгойлгож өгөөд суутал урдаас гялалзсан гэрэл аслаа. Harry:
- Өө муу хорхойнууд... гэсээр хурдалж гарлаа. Би Harry-д:
- Түрүүнээс хойш хорхой гээд байх юм? Хэн юм бэ? Harry:
- Паппарациуд л байхгүй юу! Би:
- Аан.. Одоо яанаа? Би тэгвэл одоо буучихья!! Harry:
- Тэд хараандаа авсан л бол үргэлж дагаж байдаг юм аа. Одоо чамайг буулгачихвал тэд чамайг тайван байлгахгүй. Харин одоо би чамайг хүргээд өгье? Би:
- Зочид буудал хүргэж өгнө штэ? Тэгээд нөгөө хорхойнууд чинь бүүр буруугаар ойлгох биш үү? Harry:
- Тэр болтол бултчих байхаа. Би:
- Заазаа.. Harry төв царай гаргасаар машинаа нухацтай жолоодно. Түүний цамцнаас нь үнэртэх үнэр үнэхээр гайхалтай. Манай буудлын гадаа ирлээ. Harry намайг оруулж өгнө гээд надад хаалга онгойлгож өгөөд өөртөө сугадуулаад буудал руу орлоо. [Тэр их эелдэг, байнга л надад хаалга онгойлгож өгөх юм. Хаалга л байвал онгойлгоно. :'))))] Би:
- Би ууг нь согтоогүй штэ? Би өөрөө орчихож чадна. Harry чимээгүй явсаар. Өрөөний хаалганы урд ирлээ. Би:
- За би ирчихлээ. Хүргэж өгсөнд баярлалаа. гээд орох гэтэл Harry намайг эргүүлээд хананд шахлаа. Би сандарсандаа уруулаа гараараа дараад нүдээ томоос том болгож Harry руу ширтлээ. Harry инээгээд:
- Сайхан амраарай. Би чам руу залгах болно оо. гээд яваад өгөв. Би Harry-г хажуу тийш эргэх хүртэл араас нь ширтлээ. Бурхан минь түүний хөл. ХҮН АЛНА!! Би өрөө рүүгээ орлоо. Bethany, Laura 2 аль хэдийн ирчихжээ. Намайг харсан Bethany:
- Чи чинь яасан оройтдог юм. Zayn бид 2ыг ороход мөрийг нь дэрлээд унтаж байсан бүүр гүнзгийрчихээ юу? гээд инээв. Би:
- Юу солиороод байгаа юм? Юу гэж дээ? Bethany:
- Зааза, итгэлээ гээд л хэлчихье? Чи яагаад ингэж аймар улайчихсан байгаа юм? Наад цамц чинь? (Өө чөтгөр гэж би Harry-гийн цамцыг өгөхөө мартчихаж.. Тэгэхдээ сайн л биз түүнтэй уулзах боломж гарлаа)
- Би улайчихсан байна уу? Харин даараад тэгээд Harry надад цамцаа өгсөн юмаа. Bethany:
- Паяаяа.. Халуухан байж дээ? Би:
- Цсс... Laura! Чи чинь яагаад дуугүй болчихоов? Bethany:
- Хаха бүтэлгүй явдлаа өөрөө ярьна биз. Laura:
- Ёооо.. Би нээрээ үнэн азгүй... Liam намайг хүргээд өгье гээд тэгэхээр нь за тэгдээ гэж хэлээд явж байгаад Liam гадаа гоё байна жоохон алхах уу? гээд тэгэхээр нь буруудаад байх зүйл юу байхав гэж бодоод алхаж байсан чинь Matt-тай таараад тэгээд Matt над руу харснаа инээх гэж байснаа Liam руу хараад царай нь бүүр барайгаад л явчихсан. Тэгээд над дээр ирснээ сайнуу нтр гээд юм ярьж бгаад яваад өгчихсөн.. Matt ёстой цагаа олж гарч ирэх юмаа. Ёоо Liam-тай яах гэж явбаа!! Би:
- Тэгэхдээ Liam дажгүй штэ? Тэгээд Liam яасан? Laura:
- Liam дажгүй л дээ.. Гоё ааштай хөөрхөн. Тэгэхдээ би Matt-д сайн шүү дээ! Би Matt-тай таараад бүүр дуугүй болчихсон. Liam бараг гадарлачихсан байхаа. Тэгээд Liam хүргэж өгөөд сайхан байлаа гээд явчихсан. Тэгээд орсон та 2 ирээгүй байсан тэгээд уйлмаар ч юм шиг. Ёооё үнэн... Би:
- За одоо нэгэнт болоод өнгөрсөн юмыг яахав дээ.. Bethany:
- За одоо унтацгаа маргааш shopping хийнэ шүү! гэв. Laura бид 2 ээждээ загинуулсан хүүхдүүд шиг л өрөө өрөөндөө орлоо. Дэрэн дээр толгой тавиад л нам..
Маргааш нь......
----------------
Үжээнээ ✌✌✌
YOU ARE READING
[Completed]••Unexpected love••Harry Styles••Mongolia
Fanfiction[ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ] Санамсаргүй учирсан хүн заяаны хань байх явдал бий. Beezus найзуудтайгаа амралтаараа зугаалгаар явахад One Direction-ы залуустай танилцана. Танилцаад тэд яах вэ? Гол дүр: 1D members, Beezus, Laura, Bethany.