Тэр үнэхээр царайлаг, дэгжин, их зантай юм шиг харагдана. Ийм их сэтгүүлчид, охидууд ирсэн байхыг харвал нилээд од бололтой. Их зантай байхаас ч аргагүй. Би түүнийг хажуугаар салхи татуулан зөрөх хүртэл ширтэж байлаа. Эргээд харвал цэнхэр үстэй нэг охинтой тэврэлдэв. Найз охин нь байх, за тэр ч надад ямар хамаа байхав, явахаар шийдээд, цүнхээ чирсээр явлаа. Зочид буудал дээрээ ирлээ. Тэр буржгар үст миний толгойноос гарсангүй. Laura-гаас хэн болохыг асуух хэцүү. Эрэгтэй хүн харахгүй нтр гэж бардам зан гаргачихаад. Өөрөө л орой хайж үзэхээс.
Орой:
Google рүү ороод, нэр нь хэн гээд байлаа? Har... Harry Potter? Юун Harry Potter вээ? Harry Design? юун дизайн.. нэг тиймэрхүү ойролцоо утгатай.... Ааааа Styles!!! гээд орилхоо шахаад амаа дараад Harry Styles гээд хайлаа.
Тэр ч үнэхээр од юм. Сайн, муу мэдээллүүд хаа сайгүй. Муу нь ч угаасаа бүгд худлаа биз. Сэтгүүлчид хүний мууд дурлаж явдагаас хойш. Тэгэхдээ хэн мэдэхэв муу залуу ч юм билүү. За тэгээд түүний талаар багахан мэдээлэл мэдэж аваад, орондоо орлоо. Буржгар үст бодлоос гарсангүй. Тэр найз охинтой!! Одоо болно гээд өөртөө тушаагаад нүдээ аниад хэвтлээ. Нүдээ нээтэл өглөө болчихсон нар нүүрэн дээр тусна. Нүдуу нухлаад буйдан дээр очоод суув. Beth сэрчихсэн угаалгын өрөөнд, Laura дөнгөж босч ирсэн үс нь сэгсийчихсэн шүлсээ гойжуулсан мөр нь гарчихсан байв. Би:
- Заваан унтдаг юм бэ? Наад нүүрээ угаа. Laura:
- Зазаза.
Бид 3 бүгд царай төрхөндөө ороод нойрноос бүрэн сэргээд өглөөний цайгаа угаад юу хийх талаараа ярилцав. Beth:
- Өнөөдөр энд ирсэн эхний өдөр тиймээс shopping хийнэ гэдэг бол үнэндээ залхуу байна. Өдөр нэг юм олж хийгээд орой үдэшлэгт явья? Laura:
- Сайхан санаа байна. Би толгой дохиод:
- Өдөр юу хийх юм? Beth:
- Эндэхийг сайн мэдэхгүй учир парк л орьё доо.
Bethany бид 3ын дундаас хамгийн хөгшин нь, нэг насны л зөрүүтэй л дээ. Тэгэхдээ яг бид 2ын ээж шиг дандаа тушааж, болохгүй юм хийхийг оролдвол сургааль айлдаж болиулдаг. Заримдаа тэр нь аминд орсон тохиолдол байдаг юм. Laura надаас 1 насаар дүү. Хамгийн залуу нь гэсэн үг. Тэр айлын бага бас хамгийн эрх. Орчиноо мэдэрч ямар үед эрх зан гаргахаа сүүлийн үед ойлгодог болсон. Бид цайгаа ууцгаагаад хувцаслах гээд өрөө өрөөндөө орлоо. Тэгэх зуураа утсаараа цахим ертөнцөөр сонин сайхан юу байхыг мэдмээр санагдаад утсаа оролдоод хэсэг суулаа. Тэгсэн нөгөө буржгарын талаар мэдээлэл гараад ирлээ. Би сонирхоод уншвал нөгөө цэнхэр үст охинтой тэврэлдсэн зураг. Тайлбарыг нь уншвал " Төрсөн эгчийгээ ихэд санаж дээ, жоохон намхан урт үстэй л болохоос тэр хоёр үнэхээр адилхан шүү! Өчигдөр Gemma Styles Лондонд ирлээ" гэсэн байлаа. Санаа амрах шиг тэр эгч нь байна шүү дээ гээд босоод гүйгээд явчихмаар ч юм шиг. Чаддаг бол акробат эргэчихмээр санагдлаа. :'))) Яах учраа олсонгүй. Би ер нь яагаад тэр цэнхэр үстийг эгч нь гэж мэдээд баярлаад байгаа юм бэ? Beezus сэрж үз! Тэрэн шиг царайлаг дэгжин, их зантай, буржгар үстэй :')) тийм залуу чамайг тоохгүй. Мартаж үз.
Парк дээр очлоо.
Ажлын өдөр гэхэд хүн амьтан үнэхээр их байна шүү. Бүгд ийш тийш сандралдаад гүйж харайна. Beth:
- Галт уул дэлбэрэх гээд байгаа юмуу? гээд инээв. Laura:
- Галт уулаас ч долоон дор энд One Direction-ынхон клипны зураг авалттай гэж байна штэ??!!!! гээд орилох шахам хэлэв. Би:
- One Direction.. Юун сонссон нэр вээ? ( Ааа энэ чинь нөгөө Harry Styles-ын хамтлаг байхаа) Laura:
- Яагаа вээ? Өчигдөр онгоцны буудал дээр байсан Harry-гийн хамтлаг!! Бурхан минь бид азтай байна. Хаана зураг авалт болж байгааг мэдье? Beth:
- Яах гээд байгаа юм бээ? Хөөгдчихвөл яах юм? Laura:
- Ямар хамаатай юм бэ? Тэдэнд харагдвал сайн л биз дээ??? Би:
- За Bethany явья л даа. (ямар тэнэг үг хэлчихвээ) Тэр 2 над руу гайхан харна. Laura:
- Чи харахгүй байж чаддаггүй л байхгүй юу? гээд инээгээд " Явья" гэхэд бид 3 зураг авалт болж байгаа газарт нь очлоо. Harry Styles дүрээрээ мөн байна шүү дээ. Тэр өчигдөрийнхөөсөө ч илүү царайлаг болчихжээ. Би хайлж урсаж шатахнээ. Bethany:
- Хүүе Beez, наад шүлс чинь гойжоод байна. Хахаха гээд чанга гэгч нь инээв. Би:
- Битгий балайраад бай? Яасан муухай чанга инээдэг юм? гээд тэдний зүг харвал..
Bethany-гийн инээдийг хүн бүр сонсжээ. Бүгдийн харц бидэн дээр тусна. Бид 3 ичиж үхэх шахам бие биендээ " явья" гээд аяархан шивнээд паркийн кафе-д орж суухаар шийдэв. Бид саяны болсон явдлыг яриад инээлдэж хөхрөлдөөд сууж байтал гаднаас гэгээ татуулсаар нөгөө 5 залуу ороод ирлээ.
-----------------
Үжээнээ ✌✌
YOU ARE READING
[Completed]••Unexpected love••Harry Styles••Mongolia
Fanfiction[ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ] Санамсаргүй учирсан хүн заяаны хань байх явдал бий. Beezus найзуудтайгаа амралтаараа зугаалгаар явахад One Direction-ы залуустай танилцана. Танилцаад тэд яах вэ? Гол дүр: 1D members, Beezus, Laura, Bethany.