Надад тэрнийг оруулсан ч яалаа, байсан ч яалаа гэсэн бодол төрлөө. Би нээх гүнзгий юм бодолгүй түүнийг оруулав. Би:
- Юм уух уу? Harry:
- Хэрэггүй дээ, баярлалаа.
Би юм хэлсэнгүй. Тэр буйдан дээр суугаад:
- Хоёулаа одоо юу хийх үү? Би:
- Чи юу хийнэ гэж бодож орж ирсэн юм? гээд хэнэг ч үгүй асуултыг асуултаар хариулав. Harry:
- Чиний өрөөнд чинь орлоо шүү. гээд ухасхийн босоод өрөө рүү минь явлаа. Би:
- Яах гэсэн юм бэ? Harry:
- Ядаж л хийх юмтай болох байлгүй дээ. Би бас л дуугарсангүй. Harry өрөөг минь сайтар ажиглаад, хаалганы дэргэдэх ханыг хараад:
- Их гоё дурсамжтай өрөө шүү? Би:
- Ямар? Юун дурсамж? Harry:
- Мартчихсан л гэж битгий хэлээрэй. Би:
- Мартчихжээ юу юм? Орон дээр сууж байсан над луу Harry ойртож ирээд, тонгойн миний уруул руу харан:
- Анх удаа хүрж үзсэн.. гээд бувтнан хэлэв. Би шүлсээ залгилаад нүдээ бүлтийлгээд хэд хэд анивчин түүнийг ширтлээ. Тэр инээмсэглэнэ. Би түүнийг яах бол гэхээс сандарч, алга минь хөлөрч байлаа. Хамгийн сонин нь миний хацар халуу түүгэх нь надад мэдрэгдсэнгүй. Гайхалтай хэрэг шүү. Эрэгтэй хүнтэй ийм ойр байж улайсангүй. Beez чи эмэгтэй хүн болж байна. :')))
Хаалга тогшлоо.. Harry өндийгөөд би хажуугаар нь гараад хаалга онгойлгох зуураа толинд харав. Үгүй ээ, бурхан минь, миний хамаг цус нүүрэн дээр минь хуримтлагдсан мэт хацар минь гал шиг дүрэлзэж байв. Би өөрөөсөө золтой л цочоод ухаан алдаад уначихсангүй. Хацраа дараад хаалгаа онгойлгов. Өөдөөс шууд харсан Niall хүртэл цочин, хойш нэг алхам ухраад:
- Beez, чи зүгээр үү? Би:
- Би зүгээр ээ. гэхэд араас Harry гарч ирэв. Тэд бүгд орцгоогоод Zayn:
- Та 2 хоолойгоо боож тоглож байсан юм уу? Аль эсвэл? Harry:
- Аль эсвэл юу гэж? Niall:
- За юу гэж дээ. Liam:
- Чи энэ 2той байсан биш яаж мэдэж байгаа юм? Niall:
- Байгаагүй ч гэсэн мэдэрч байна. Liam:
- Тлл.. Өлсөж үхлээ гээд яаруулаад байсан тэгээд юмаа ид? Niall:
- Beez-ыг харсан өлсөхөө больчихлоо. Zayn:
- Паяаяа, Чи ер нь өлсөөд байна гэж дээшээ гарах гэсэн биш, энэ хоёрыг хардаад ирсэн юм биш үү? Niall:
YOU ARE READING
[Completed]••Unexpected love••Harry Styles••Mongolia
Fanfic[ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ] Санамсаргүй учирсан хүн заяаны хань байх явдал бий. Beezus найзуудтайгаа амралтаараа зугаалгаар явахад One Direction-ы залуустай танилцана. Танилцаад тэд яах вэ? Гол дүр: 1D members, Beezus, Laura, Bethany.