~~The last Chapter~~

753 55 7
                                    

Beez's POV:
Los Angeles-т ирээд дотуур байр луугаа явлаа. Байрандаа ирэхэд нэг л хүйтэн, нэг л хоосон мэт сэтгэгдэл төрнө. Усанд ороод хувцас хунараа цэхцэллээ. Өнөөдөр жоохон амармаар юм шиг санагдсан ч Harry минь бодогдоод салсангүй. Түүнийг бодон орон дээрээ хэвтэн зүйрмэглэх гэж байх үед утас дуугарав. Харвал Harry байв. Баярлан утсаа шүүрч аваад:
Би: Байна уу?
Harry: Байна. Сайн уу хайраа?
Би: Сайн, чи сайн уу?
Harry: Сайн. Чамаас холдоод 7 цаг өнгөрөв үү яав чамайг санаад эхлэлээ.
Би: Би бүр онгоцонд суугаад л чамайг санаад эхэлчихсэн байсан шт. гэх мэтийн зүйлс ярин инээлдэцгээж байв.
Harry: Чи одоо хаана байгаа юм?
Би: Дотуур байрандаа ирчихээд л..
Harry: Хаана байдаг юм? гэхэд жоохон гайхаж байсан ч мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодоод түүнд хаягаа хэллээ.
Би: Чи машин барьж байгаа юм уу?
Harry: Аанхаа..
Би: Өө тэгвэл жолоондоо анхаардаа! гэртээ хариад залгаарай. гээд түүний хариу хэлэхийг хүлээв.
Harry: Заза, ирэх ёстой газраа ирчихлээ. Чи одоо цонхоороо хардаа. гэхэд нь би маш их гайхрал, цочирол хоёрын голд гацаад цонхоор итгэлгүйхэн харвал Harry минь цонхны доор хүрч ирээд тэврүүл гэсэн байртай хоёр гараа алдлан зогсоно. Баярласандаа уйлах шахам шууд л байрнаас гарахаар гүйв. Хаалгаар гараад Harry луу хамаг хурдаараа гүйн түүнийг чангаас чанга тэвэрлээ. Би Harry-г тэврээд зогсож байгаадаа итгэхгүйгээр:
- Энэ яг зүүд байх аа. Би сая унтах гээд хэвтсэн чинь одоо чамайг тэврээд зогсож байх юм? Сонин юмаа.. Чи намайг нэг чимхээд өгөөч? гэхэд Harry:
- Үгүй ээ, би чамайг өвтгөмөөргүй байна. Тэглээ ч..
- Тэгвэл би.. гээд гарнаасаа чанга гэгч нь чимхэв.
- Яая... өвдөж байна. гэхэд Harry гарыг минь илээд:
- Яаж байгаа юм бэ? Энэ угаасаа зүүд биш ойлгосон уу? Би чиний араас ирсэн. Тэгээд хоёулаа цуг байна өөр юу ч биш ойлгов уу? гэхэд нь би толгой дохиод түүнийг тэвэрлээ.
Түүнийг байрандаа оруулаад цай хийж өгөн юм ярилцан суулаа. Ууг нь байранд гадны хүн оруулах хориотой л доо. Нууцаар оруулсан юм. Би:
- Ядарч байна уу? гэхэд Harry:
- Жоохон л гэв.
- Чи хаана хонох юм?
- Гэртээ л.. гэхэд би толгой дохив. Буудалд хононо гэсэн бол байрандаа хонуулахгүй юу.. Тэр чинь дэлхийн хэмжээний од, баян хүн шүү дээ.. Дэлхийд түүнд хэдэн гэр байдаг болдоо..
Harry:
- Би амралтын өдрүүдээр LA-д ирж байя. Бэлтгэл нтрээ хийхгүй бол болохгүй.
- Ммхм..
- Орой болгон утсаар ярьж байна аа..гэж хэлэхэд нь түүнийг явах гэж байгаа юм байна гэдгийг ойлгон толгой дохилоо.
.
.
.
.
.
.
Би LA-д ирснээсээ хойш 5,6 хоногийн дараа Монголд очиж аав ээжтэйгээ уулзахаар явлаа. Аав ээж 2т найз залуутай болсон гэдгээ хэлсэн ч хэн гэдгийг нь хэлээгүй. Дараа нь мэдэхээс хойш.. Гэрийхэнтэйгээ уулзалдаж 14 хоног тэдэнтэйгээ сайхан байсны дараагаар LA руу буцсан юм. Хичээл ч удахгүй орох тул хичээлд хэрэгтэй гэсэн зүйлсүүдээ бэлдэж байлаа.
Harry амралтын өдрүүдээр ирж, орой болгон утсаар ярьж өнгөрөөнө. Энэ нэг сарын хугацаанд Harry-тай уулзаад гадуур явж байх үед л зурагнууд минь энэ тэрүүгээр цацагдана. Би ч сүүлдээ тоохоо больсон. Би угаасаа Harry-тай уулзах гэж л гарахаас биш бусад үед нь гэртээ л байдаг байв. Harry-тай явж байх үед зураг дарсан ч хайртай хүнтэйгээ байгаа учир айх зүйлгүй түүнийгээ хөтлөөд л явдаг байлаа.
.
.
.
.
Хичээл орлоо.
Хичээл орсон болохоор төдийлөн зав гарахгүй Harry-тай зун ярьдаг байснаас бага хугацаанд ярьж, уулзалдах цаг ч богиносоод ирлээ. Тийм болохоор бидний цуг байгаа зурагнууд эрс багасаж алдарт дээд ангийн эгч нар Harry-д хаягдчихсан нтр гээд ярьж гарлаа. Надад эд нартай зууралдаад байх зав байгаагүй тул хэлсэн зүйлийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөж байлаа.
Harry намайг хичээлээ сайн хийгээрэй гэж байнга хэлнэ. Түүний үгэнд орж толгойндоо зөвхөн хичээл номыг чихээд өвлийг давж дуусгалаа. Хавар болоход дүн гаргахаас бусад нь бол нээх хийгээд байх зүйлгүй тул цаг зав гарч ирсэн нь таатай байлаа.
.
.
Хичээл тараад сургуулиас гарч явтал хашааны гадна баахан охидууд шавчихсан байв. Би олон хүн бужигнасан газар байх дургүй учир шууд л байр луугаа чиглэн алхлаа. Тэгтэл ардаас "BEEZ!!" гэж дуудах сонсогдов. Эргэж харвал манай ангийн охин Susan байв. Тэр над дээр гүйж ирээд:
- Ha.. Ha...
- Хүүшээ тайван хэлээч дээ? Яасан юм бэ?
- Styles... Harry Styles ирчихсэн чамайг хайгаад байна. гэж хэллээ. Би бүр цөм гайхаж утсаа шалгавал тэр над руу залгаа ч үгүй, зурвас бичээ ч үгүй байлаа. Би:
- Хаана? гэхэд тэр нөгөө олон хүн бужигнасан газар луу заалаа. Би тэр газар луу очиж дээгүүр доогуур орж байгаад Harry-гийн урд гарч ирлээ. Тэр манай сургуулийн нэг охинтой зургаа авахуулаад намайг хараад больсноо над дээр хүрч ирэн тэврэв. Түүнд тэврүүлээд чигээрээ харвал нөгөө дээд ангийн эгч нар байв. Би Harry-д тэврүүлэнгээ "Чамд тэгээд юу байна?" гэсэн харцаар түүн лүү жуумалзав. Тэгэхэд тэр над руу муухай харж байгаад ширэв татаад эргэж харан яваад өглөө. Harry-гийн машин хажуухан талд байсан тулд бид 2 суун тэр өдрийг болзож өнгөрөөлөө.
.
.
.
Дүнгүүдээ гаргачихсан, амралт эхлэх гээд сэтгэл догдлолттой сүүлийн долоо хоног байлаа. Bethany, Laura 2-той уулзахаар цаг болзоод явахдаа бэлдэж байв. Bethany хэлэх гоё юмтай л гээд байгаа юм. Яг юу болохыг нь мэдэхгүй байна. Очоод л мэддэг байх даа.
.
.
Бид нам гүмхэн байдаг кафед уулзалдав. Bethany:
- Миний сайхан мэдээ юу гээч? гээд нүүр дүүрэн инээмсэглэв. Laura:
- Юу юм бэ? Хурдан хэлээч? гээд байж сууж ядна. Би чимээгүй л сонсохоор шийдэн Bethany луу харлаа. Тэр жаргалтайгаар инээмсэглээд гараа үзүүлэв. Тэр нам гүм кафе Laura бид 2ын хашгараанаар дуу ороод явчихав. Яагаад хашгарсан бэ гэхээр түүний ядам хуруунд сүйн бөгж байсантай холбоотой байлаа. Laura мэддэг бүх хараалаа урсгаад:
- Ёооов... Охин минь чи ч гараад өгч ээ! Хуримандаа хэзээ урих гэж байна тэгээд? гэх мэтчилэн нөгөө л түм буман асуултаараа булж орхилоо. Bethany бараг өмнө нь юу асуусанг нь эхнээс нь мартаж эхэлсэн байх. Толгой нь эргэсэн харагдана. Bethany Zayn 2 зун хуримлахаар болсон гэнэ. Амжуулдаг дуракууд юмаа нээрээ...
.
.
.
.
.
.
Өнөөдөр миний хамгийн сайн найз Bethany-гийн минь хурим болж байна. Laura бид 2 ягаан өнгийн даашинз өмсөн Bethany-гийн хуримын даашинзыг нь янзлан зогсоно. Тэгэхэд Zayn-ээс бусад хөвгүүд орж ирэн Bethany-г үнзэсгэлэнтэй байгааг хэлэн тэврэлдэн хацар дээр нь үнсэцгээж байв. Bethany бараг л уйлах дөхөж байв. Laura:
- Хөөе! гээд хараал хэлэх гэж байсан юм уу яасан юм хэсэг чимээгүй болсноо:
- Миний бүтээлийг битгий муухай болгочих гээд түүний будгийг шалгана. Harry бид 2 тэврэлдээд л зогсож байв.
.
.
Гэрчүүд орж зогсон төд удалгүй Zayn хослол өмсөн орж ирэн байрандаа Bethany-г хүлээн зогсов. Танхим дахь бүх хүмүүс босч Bethany-г ирэхийг хүлээн үүд лүү харлаа. Bethany цав цагаан даашинзтай цагаан сарнайн цэцэг барьсаар гарч ирлээ. Тэр ямар үзэсгэлэнтэй гайхалтай харагдаж байна гэж сананаа...
.
.
Тэр 2ын гэрлэлтийг батлан тэр хоёр үнсэлцлээ. Бүгд баяр хүргэн алга ташицгаав.
.
.
.
Bethany эргэж харан цэцгээ шидэх цаг болжээ. Бүх л эмэгтэйчүүд түүний цэцгийг авах гэж догдолцгооно. Bethany эргэж харлаа, цэцгээ дээш шидвэл яг намайг чиглээд ирлээ шүү. Дундаас нь нэг нь шүүрээд авчихаасай гэж бодовч тэр цэцэг яг л над дээр буулаа. Би цэцгийг аван Harry луу харвал тэр над луу инээмсэглэн алга ташиж байв.
                       ~~The End~~
Beezus Swan as Т.Ариунсолонго.
-----------------------------
Үжээнээ ✌✌✌

[Completed]••Unexpected love••Harry Styles••MongoliaWhere stories live. Discover now