💜e i g h t💜

608 95 2
                                    

Инү ханцуйгаас минь татан зогсоосоор "Гэхдээ Жэмин-аа, чи бол миний мэдэх хамгийн хөөрхөн бас ухаантай охин. Ертөнц чамайг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, зүгээр дээ. Би хүлээн зөвшөөр ч байна. Чи бол гарцаагүй миний уулзаж байсан хамгийн мундаг тэмцэгч." ийн хэлээд, хоёр хацраас минь барин над руу ойртов. 

Түүний амьсгал надад мэдрэгдэж эхлэх үед би уруул руу нь харсаар "Чи уянгалж дуусав уу?" ийн асуулаа. 

Яахав түүний хэлсэн үг намайг дээрдүүлж байгаа ч, надад ийм төрлийн зүйлс тэгж их үйлчлээд байдаггүй юм. Энэ нөхцөлд надад догдлолоос илүүтэй хууртагдаж байгаа мэт мэдрэмж төрдөг. Магадгүй хүмүүсийн худал үг хүмүүсийг итгэлгүй болгодог байх. 

Инү хэсэг гайхан зогсож байгаад, нүдээ хурдан цавчилсаар надаас холдлоо. Магадгүй яг одоо би дэндүү мэдрэмжгүй загнаж байгаа байх. Гэхдээ яг одоо хотын гудманд, хацар хайрагдах дөхөж байхад ингээд зогсох арай л зохимжгүй шүү дээ. Дулаан газар олж аваад, тухтайхан яривал ч...

Би түрүүлэн алхаж эхлэхэд, Инү миний араас ирэн хамт алхсаар "Ингэхэд чиний хобби юу вэ?" ийн асуухад нь би бага зэрэг гацаж орхилоо. Үнэндээ бага зэрэг ч биш, бүхэлдээ гацаж орхисон юм. Хөл минь хөдөлж байгаа ч, оюун бодол минь зүрхний цохилт зогсоход хянагч дэлгэц дээр гардаг урт шулуун зураас шиг л болж орхисон юм. 

Нэлээн удаан бид чимээгүй алхах агаад Инү надаас хариултаа автлаа тэвчээртэй хажууд алхаж байв. 

Эцэст нь би гүнзгий амьсгаа авсаар "Би ном уншиж, драма үзэх үнэхээр дуртай. Тэр дундаа хятад драманд дуртай." гэхэд, Инү над руу үнэхээр үү гэсэн байдалтай харсаар "Тэгвэл чиний хамгийн дуртай драма чинь юу юм?" ийн асуулаа. 

Би хэсэг бодож байгаад "Чи надад хамгийн шилдэг нь (The best you in my mind) гээд Гала Жан Яао-н тоглосон драма." цоглог хариулахад, Инү намайг үргэлжлүүлэн ярихыг хүлээх мэт над руу ширтэнэ. 

"Тэгэхээр энэ драма дээр багаасаа хамт өссөн хоёр найзын талаар гардаг юм. Гол дүрийн охин болох Лин Ши Чи-н ээж түүнийг бага байхад нь өөрийн мөрөөдлийн төлөө орхисон. Бас тэр доороо нэг эрэгтэй дүүтэй. Харин гол дүрийн залуугийн хувьд тэр багаасаа Лин Ши Чи-д хайртай байсан. Мөн тэр маш царайлаг харваач. Тэд дунд сургуулиа төгсдөг жил нэг хэргээс болж муудалцаад, ахлах сургуулиа төгстөл харьцаагүй. Охин ээжтэйгээ хамт байхын тулд түүний амьдардаг өөр хотын их сургуульд орсноос үйл явдал эхэлдэг юм. Охин өөрийгөө хангалттай сайн байж чадаагүйгээс болоод ээж нь түүнийг орхисон гэж боддог учраас хэн нэгэн түүнийг орхихыг тэвчиж чаддаггүй. Бас хэн нэгэнд хамгийн сайн нь байх ёстой гэж боддог. Үгүй бол тэд түүнийг орхино гэх айдсаасаа болоод их олон зүйлийг туулдаг юм. Харин гол дүрийн залуу түүнийг юу ч хийж байсан өөрт нь хамгийн шилдэг нь байх болноо гэдгийг ойлгуулдаг. Их дажгүй кино шүү." 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] My🆔: His mentor |LDM|Where stories live. Discover now