"Хугацаа 40-н минут, хойшоо урагшаа эргэж харахгүй. Ямар нэг элдэв хөдөлгөөн хийх юм бол шууд гаргах болно. Хийж эхэл." Багш ийн хэлэхэд, хүүхдүүд бүгд ширээн дээр доош харуулан тавьсан цаасаа эргүүлэн хийж эхэллээ.
Өнөөдрийн энэ шалгалт бол 3 дахь нь. Одоо 12 сар гарсан бөгөөд цаг агаар өмнөхөөсөө илүү хүйтэрсээр байна. Гэсэн ч анхны цас ороогүй хэвээр.
Инү надад явах болсноо дуулгасан. Түүний эцэг эхтэй уулзсан өдрийн маргааш тэр надад бүхнээ хэлсэн. Түүнд ямар том мөрөөдөл байдгийг, өөрийн хүчээр амьдрах ямар их хүсэлтэйгээ ярьж байхдаа түүний нүд миний өмнө хэзээ ч харж байгаагүйгээр гэрэлтэж байсан юм. Тэгээд явах зайлшгүй шаардлага бас сонголт ямар их байгааг хэлсэн. Мэдээж би түүний хариуд юу ч хэлж чадаагүй. Надад хэлэх ч эрх байхгүй. Тиймээс би инээмсэглээд, түүнийг өөрийн ирээдүйг олсонд нь талархан амжилт хүссэн. Өөр яах ч билээ?
Намайг тийм хариу үзүүлэхэд, түүний хариу үйлдэл нь үнэхээр санаа зовсон бас урам хугарсан харагдаж байсан. Түүний тийм хурдан хувирч байгаа царайг харах нь инээдтэй санагдсан ч, би түүнд эхнээс нь тайлбарлаж эхэлсэн. Харин дараа нь бид хоорондоо тайвнаар инээмсэглээд буцан хичээлдээ орохоор болсон. Гунигтай, гэхдээ түүнээс арай дээр, гэхдээ л гунигтай.
Түүнийг яваад өгсний дараа хэн миний хамтрагч болох бол гэсэн бодол төрж байна. Манай сургуулийн хүүхдийн тоо яг л ингээд хосоор нь болго гэсэн шиг тэгш. Харин түүнийг явсны дараа би ганцаараа болох болно. Магадгүй би өөр аль нэг хостой хамт 3-уулаа болж болно. Гэхдээ үүнийг хэн ч зөвшөөрөхгүй. Би урьдын адил ганцаараа болох байх. Гэхдээ зүгээр дээ, надад энэ байдал минь таалагддаг байсан. Бас би нэгэнт Инү-тэй найзалснаас хойш, түүнтэй хааяа ярьж байж болох байх. Мэдээж амьдрал урьдын хэвэнд орж байгаа нь сайн хэрэг.
"Цаг дууслаа." багш ийн хэлэхэд, би гартаа эргүүлж байсан үзгээ тавиад хойш сандлаа наллаа.
Түүнийг яваад өгсний дараа миний амьдрал урьдын хэвэндээ буцаад орох болно. Энэ миний хүсэж байсан зүйл ч, яг одоо бол би үүнийг үнэхээр хүсэж байгаа эсэхээ хэлж мэдэхгүй юм.
***
Яг одоо би урлаг зааланд байх агаад энэ удаагийн явцын дүн гарахыг хүлээн сууна. Инү-н нислэг өнөө орой 18-н цагаас харин одоо 15-н цаг болж байна.
Удаагүй захирал орж ирэн өнөөх л байдаг янзаараа том цаасан дээр бүх дүнг хэвлүүлж гаргаад, арын ханан дээр хуйлан өлгөсөн байв. Түүнийг үгээ хэлж дууссаны дараа өнөөх цаас доош гулсан дэлгэгдэж би өөрийн дүнг хайлаа.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] My🆔: His mentor |LDM|
FanfictionБүгд л надад "Эмэгтэй юм байж..." гэж хэлдэг. 💑My ID series: 3rd book💑