"Бурхан минь гэж." Чимээгүйхэн амандаа үглэсээр би өөрийн зөөлөвчтэй сандал дээрээ суув. Үнэн гэвэл би хичээл эхлэхээс ердөө 2 минутын өмнө ангидаа орж ирээд сууж байгаа минь энэ. Хэтэрхий их гүйчихсэн болохоор бас өглөөжин Ча Инү гэгч новшийг хүлээж гадаа нь зогссон болохоор яг одоо хөл минь аймшигтай чичирч байна. Би яг л 400-н метрийн буухиа уралдаанд ганцаараа уралдчихсан мэт мэдрэмж авах бөгөөд үүнээсээ болж тэр нөхрийг харах л юм бол барьж аваад тастаад хаячхад бэлэн байв.
Би сайн эцэг эхийн буянд чанартай боловсрол эзэмшиж үүнийхээ хажуугаар өглөө бүр машинаар сургуульдаа хүргүүлдэг нэгэн. Харин энэ удаагийн явдал бол яах аргагүй надад хүнд байсан юм. Бас дээр нь би өглөөний цайгаа уугаагүй учир одоо надад багшийн асуултад оновчтой хариулах ч тэнхэл алга. Өлсөж байна. Болдог бол тэр нөхрийг барьж аваад идчих юмсан!
"Ямар сонин тохиол болж байх юм бэ? Манай хадагтай хоцорч байдаг, өнөөдөр нар хаанаас мандсан бэ?" Яг чанх хойноос минь ийн бүдүүн хоолой гарахад, анги даяар намайг шоолон инээлдэв. Тийм ээ, Ким Жинсу намайг сайн доогло л доо. Тэгж байгаад эцэгтээ зодуулаад ирэхээр чинь нэг сайн элэгдэхээ мэдье ээ би!
Надад бусдыг өрөвдөж, тэдэнд сайхан хандах нинжин сэтгэл байхгүй. Угаасаа энэ нийгэмд түүн шиг хог байх ч үгүй. Сайхан сэтгэлтэй байлаа гээд юу гэж? Эцэст нь чи үүнийхээ төлөө бусдад ашиглуулаад л дуусах болно. Бурхан сайхан сэтгэлтэй хүнийг хардаг гэлүү? Тэгвэл тэр яагаад өөрийн хайрт сайхан сэтгэлтүүддээ ийм аймшигтай нийгмийг өгч байгаа юм? Бүхий л хүмүүс сайхан сэтгэлтэй төрдөг ч, бурхны өгсөн тэр хувь тавилан, амьдрал гээч нь өөрийн бараан сүүдрээрээ будчихдаг. Хором ч азнахгүйгээр дахин дахин будаад л байна. Цагаан байтугай, цаадах нь ч мэдэгдэхгүй болтол будаад хаячихна. Ийм байхад, бид биенээсээ цагаан цайлган сэтгэл хүсээд яах юм? Адилхан бүгд сүүдэрт хучигдаад дуусах байтал.
Би арагш толгойгоо эргүүлсэн ч, түүн рүү харалгүй "Нар үргэлж баруунаас манддаг юм Ким Жинсу. Энэ бол байж болох хамгийн энгийн огторгуйн суурь мэдэгдэхүүн. Ийм байж чи өөрийгөө Q ангийнх гэх гээ юу?" ийн хэлсээр ёжтой инээхэд, манай анги чимээгүй болчих нь тэр. Алив л дээ, хулчгаруудаа! Тэгээд инээгээч!
Жинсу-н уур нь хүрсэн бололтой "Юу гэнэ ээ? Чи муу." гэсээр босож ирэхэд нь би хойш түүн рүү харсаар "Эртхэн Z ангидаа очих юм биш үү? Тэнд хэдийн нэг илүү суудал гарсан гэсэн. Бодвол тэр чинийх байсан бололтой. Тиймээс баяртай." хэмээн хэлэхтэй зэрэгцэн багш орж ирэн, Жинсу юу ч хэлж чадалгүй суудалдаа суулаа.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] My🆔: His mentor |LDM|
FanfictionБүгд л надад "Эмэгтэй юм байж..." гэж хэлдэг. 💑My ID series: 3rd book💑