💜s e v e n💜

641 101 2
                                    

"Даарч байна уу?" Инү дулаан хүрэмнийхээ энгэрт байдгаараа шигдэн алхах намайг харсаар ийн асуулаа. 

Харин би түүн рүү харахаасаа ч төвөгшөөн, урагш харан алхсаар "Тийм ээ." хэмээн хэлэв. 

Яг одоо бид сургуулиас гаран алхах агаад бидний гэр бараг л нэг зүгт учир хамт явж байгаа минь энэ. 

Одоо хэдийн 11 сар гарчихсан, Сөүлд шинэ жилийн уур амьсгал орж эхэлж байна. Үүнийг дагаад цаг агаар ч хүйтэрнэ. Анхны цас ороогүй хэр нь, яг л цас орчихсон аятай жавар хайрах чийглэг уур амьсгалыг би үзэн ядах аж. 

Өвлийн улирлыг би өөрийн бүхий л зүйлээрээ хайрладаг ч, энэ чийглэг хэр нь ээ, хүйтэн байдлыг нь л тэвчиж чаддаггүй юм. Энэ яг л хэн нэгэн чам руу мөстэй хүйтэн ус цацчихаад дөн өвлийн хүйтэнд гадаа гаргачихсан юм шиг санагддаг. Муухайгийн дээр хөгийн. 

"Түр хүлээж бай." Инү гараас минь татан зогсоогоод, өөрийн зузаан цагаан ороолтоо тайлан надад ороож өглөө. 

Би гайхах гэхээсээ илүү галзуу амьтан харж байгаа шиг л түүн рүү харсаар "Юу хийгээд байгаа юм?" хэмээн асуув. Ийм хүйтнээр хэн ч дулаан ороолтоосоо салахыг хүсэхгүй байтал энэ залуу юу вэ? Ямар драма биш дээ!

"Би зүгээр ээ. Харин чиний хоолой чинь өвдчихсөн болохоор даарч болохгүй шүү дээ." ийн хэлсээр түрүүлэн алхаж эхлэхэд нь, өглөө яарч гарахдаа малгай ороолтоо мартсан өөрийгөө зэмлэнэ. 

Би түүний араас гүйцэж очин, хажууд нь зэрэгцэн алхсаар "Баярлалаа." хэмээн чимээгүйхнээр хэлэв. 

Шинэ сар гарсан учир Инү бид хоёр дараачийн шалгалтад идэвхтэй бэлдсээр л байгаа. Өнгөрсний тухайд яривал бид илүү дотно болсон. Ер нь бол хамтдаа байх нь биднийг илүү ойр болгож байгаа гэсэн дүгнэлтэд хүрээд байна. 

Аав намайг алгадсаны дараа тэр намайг тайвшруулж надтай хамт байсан. Үнэндээ түүний эцэг эх Инү-д тийм ч их анхаарал хандуулдаггүй юм билээ. Түүний эцэг эхийнх нь хамаг итгэл найдвар нь түүний ах гэж тэр хэлсэн. Харин Инү-н хувьд зүгээр л жаргалтай амьдарч байх нь гол. Яг миний бодож байсанчлан, Z ангийнхны ихэнх нь Инү шиг амьдралтай хүүхдүүд байдаг. 

Эцэг минь одоог хүртэл надад уурласаар байгаа бол ээж гэр доторх уур амьсгалыг сайжруулахаар чадахаараа л хичээж байгаа. Харин ах минь хаа байсан гадаадаас энэ бүгдийг сонсчхоод юу гэхээ ч мэдээгүй. Тэр намайг буруутгаж эсвэл аавд уурлаж чадаагүй. Зүгээр л байдал удахгүй дээрдэнэ байх аа гэж найдаж байна гэсэн. Магадгүй түүнд хэцүү байгаа байх л даа. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] My🆔: His mentor |LDM|Where stories live. Discover now