Машины тоормослох, зам дээр шарвах муухай дуу гарсаар би нүдээ аньж орхилоо. Яг одоо би барианаас ойролцоогоор 20-н алхмын зайд байгаа учир тэр юу ч болж байсан түрүүлэх болно. Харин түүний дараах зүйл явдлыг би хэлж мэдэхгүй юм.
Хэрэв түүний машинд дайруулбал үнэндээ мэдэх зүйл алга. Магадгүй бид шалгалтаас чөлөөлөгдөж болох юм. Эсвэл бүр дор нь би эмнэлэгт шалгалтаа өгч, харин Ча Инү шалгалтаас бултаж, миний дүн хэдэн байраар буурна. Юу ч болж байсан одоо нэгэнт өнгөрсөн. Би шийдвэрээ гаргасан учир үүнээсээ буцаж чадахгүй.
Хянганд минь халуу төөнөх мэдрэгдэхэд би хурдхан нүдээ нээв. Хөлөөс минь ердөө 20-хон сантиметрийн цаана түүний машины хамар байх агаад би үүнийг харахдаа бараг л ухаан алдахаа шахав. Ядаж л миний тооцоолол зөв болж. Хэрэв би ахиад ганц л алхам урд байсан бол хэдийн газар өнхрөн хэвтэж байх нь байна шүү дээ.
Гүнзгий амьсгаа авсаар санаа алдахад, Ча Инү машинаасаа бууж ирэн хамгаалалтын малгайгаа тайллаа.
Тэр халуунаас болж хөлөрсөн байх агаад үс нь бага зэрэг чийгтэй болсон байх аж. За яахав, Ча Инү үнэхээр царайлаг гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Тэр тусмаа дуулгаа тайлан, үсээ сэгсэрч байх үедээ царайлаг юм. Харин бусад нөхцөлд тэр миний үзэн яддаг, намайг үл тоодог хөгийн амьтан байх болно!
"Тэгж их үхэхийг хүсээ юу?" Тэр машинаа түшсээр ийн асуухад, би түүнээс харцаа буруулан "Мэдээж үгүй ээ." дурамжхан гэгч хариулав.
Магадгүй би маргааш сургууль дээрээ очихдоо багш нарынхаа өмнө гурвантаа бөхийн ёслох ёстой байх. Хэрэв тэдний сургах гэсэн хичээл зүтгэл байгаагүй бол би өдийд энд ингээд зогсож байхгүй байлаа шүү дээ. Тийм ээ, багш гэдэг хүн үнэхээр гайхалтай, үргэлж талархаж явах ёстой хүмүүс юм!
Тэр миний хариултад уурласан бололтой машиныхаа хаалгыг чанга хаагаад "Тэгвэл намайг авто осолд оруулж алахыг хүсээ юу?" гэж асуухад нь би түүн рүү дээгүүр харсаар "Бас л үгүй залуу минь. Би чамайг машинаа эргүүлэхгүйг мэдэж байсан." ийн хэлээд, цоо ширтэхийг хичээлээ.
Гэхдээ энэ болно гэж бодохгүй байна. Саяын үйл явдлаас болж зүрх минь хурдан цохилж, адреналин ихээр ялгарсан тул нүд минь байн байн цавчиж байх аж.
"Тэгвэл яагаад?" тэр над руу дөхөн ирж, урд минь тулаад ийн асуухад би эргэн тойрноо ажив.
Бүх хүмүүс чимээгүй болсон байх агаад тэдний анхаарал бидэн дээр дэндүү их тусаж байх аж. Бүр Ча Инү-н өрсөлдөгч залуу хүртэл барианы наахна машинаа зогсоон, цонхоороо толгойгоо гарган бидэн рүү харан сууж байлаа. Хүлээгээрэй, би лав амьд жүжиг тоглохыг хүсэхгүй байна. Тэр тусмаа энэ олон хүний насан туршдаа инээлдэн ярих сэдэв болохыг бүр ч хүсэхгүй байна.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] My🆔: His mentor |LDM|
FanfictionБүгд л надад "Эмэгтэй юм байж..." гэж хэлдэг. 💑My ID series: 3rd book💑