Khan Jaemin's POV
Химийн томьёонуудыг харсаар өөрийн дэвтэр рүүгээ ахин харж, алдаагаа олохыг хичээв. Гэсэн ч, яг юу буруу болоод байгааг ойлгосонгүй.
Удаагүй ширээн дээр минь олон хуудас бичгийн цаас чанга чимээ гарган савагдахдаа гар дээр минь унасанд, би нүдээ анив. Өвдөж байна. Гэхдээ тайван байх хэрэгтэй. Энэ бол ердөө л энгийн үзэгдэл. Тиймээс би үүнийг байдаг л зүйл шиг хүлээж авах хэрэгтэй!
Алгуурхнаар нүдээ нээсээр, урд минь хамраа сарталзуулан хүнд амьсгалан зогсох залуу руу тайвнаар харлаа. Хөөрхийлөлтэй юм!
Тэгээд дараа нь зөөлхөн инээмсэглээд "Өдрийн мэнд! Жинсу. Би чамд юугаар туслах вэ?" хэмээн асуухад, Жинсу уурандаа багтрах шахан "Чи энэ удаад ч бас нэгт орж зүрхэлжээ. Ямар гайхалтай их зориг вэ? Хан Жэмин!" шүдээ зуусаар хэлэхэд, би гайхсан аятай "Хөөх, энэ тийм том зүйл гэж үү? Асуудал байгаа хэрэг үү?" ийн хэлэв.
Жинсу над руу үл итгэсэн байртай хнн гэчихээд, "Үгүй л дээ. Гэхдээ чи нэг зүйлийг мартсан бололтой. Хорвоо ертөнц тэргүүн байрны эмэгтэйг биш, удаах байрны эрийг шүтдэг юм шүү дээ." хэмээн хэлээд, ширээн дээр минь гараараа тулан над руу ойртохдоо ёжтой инээмсэглэлээ мартсангүй.
Би түүн рүү тогтуун харсаар "Та үүгээрээ юу хэлэхийг хүссэн юм?" хэмээн асуухад, Жинсу ширээн дээр минь савсан цааснуудаа аван "ЭМЭГТЭЙ ЮМ БАЙЖ ХЭРЭЭ МЭДЭЖ БАЙ!" гэсээр нүүр рүү минь өнөөх цааснуудаа шидлээ.
Эмэгтэй болохоор тэргүүн байранд орж болохгүй.
Эмэгтэй болохоор бусдаас илүү байж болохгүй.
Эмэгтэй болохоор үргэлж хэн нэгэн эрийн ард байх ёстой.
Хэрэв эдгээрийг дагахгүй бол тэд эмэгтэй хүн шиг бай гэдэг.
Эмэгтэй хүн шиг...
.
Writer's POV
Дөнгөж саяхан хөл бөмбөг тоглож дууссан Инү найзуудын хамтаар сургуулийн хонгилоор алхана. Удаан гүйснээс болж хөлөрсөндөө өмссөн хөл бөмбөгийн хослолынхоо энгэрийг сэвсээр алхах нь хүн бүрийг нүдийг хужирлана.
Эдгээр залуус бол сургуулийн нүүр царайнууд юм. Жинү, Мёнжүн, Мүнбин, Минхёг, Санха тэгээд бас Инү. Сургуулийн хамгийн тусгай ангид байдаг тэдэнд хичээл хийх ч хэрэг байхгүй. Ердөө энэ сургуулийн сурагч байхад л болно.
Инү хонгилоор алхаж байхдаа нүднийхээ булангаар нэгэн анги руу харвал түүний нэрийг нь мэдэх ч, харьцахаас дургүй нь хүрэх хөвгүүн, зүс таних охины ширээн дээр очин доош тонгойсоор ямар нэг зүйл ярьж байлаа.
Инү зогсон тэр хоёрын байдлыг ажиглавал, хөвгүүн ширээн дээрх 3-н хуруу зузаан цаасыг авсаар охины нүүр рүү шидэж орхих нь тэр.
Инү-н явахгүй байгааг анзаарсан Санха түүний хажууд очсоор, харж буй зүйлийг нь дагуулан харахдаа уулга алдаж орхив.
"Бурхан минь гэж, өвдсөн байхдаа. Хан Жэмин ч хамаагүй оролдож болохооргүй нэгэн юм аа. Хүүхдүүдийн гадуурхал, багш нарын шахалтыг үл тоогоод энэ удаагийн шалгалтаар нэгт орж л байдаг. Гайхалтай юм." Санха-г ийн хэлэхэд, Инү гараа атган нүдээ анисаар суух охин руу харан "Үл тоож биш тэвчиж байгаа юм аа." хэмээн бувтналаа.
Санха түүний яриаг сонсоогүй бололтой лавлан асуухад, Инү түүн рүү хараад "Юу ч биш ээ." гэсээр тэд цааш явав.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] My🆔: His mentor |LDM|
FanfictionБүгд л надад "Эмэгтэй юм байж..." гэж хэлдэг. 💑My ID series: 3rd book💑