Инү бид хоёрын хоорондын зай дэндүү ойрхон байх агаад би шүлсээ залгав. Энэ нөхөр яг яах гээд ингээд байдаг байна аа?
"Халуун ногоогоо хийхгүй юм уу? Одоо л хийхгүй бол дараа нь амт нь сайн мэдрэгдэхгүй шүү." намайг ийн хэлэхэд, Инү надаас холдон хэлснээр минь халуун ногоог нь хийв.
Би шүүгээнээс хоёр жижиг таван гаргаж тавьсаар "Ингэхэд чиний мөрөөдөл юу вэ?" ийн асуухад, Инү санаа алдаад "Мэдэхгүй ээ." хэмээн хэллээ.
Хүлээгээрэй, тэр өөрийгөө сая бараг л мөрөөдөлгүй гээд хэлчхэв үү дээ?
Би гайхсаар "Чи арай мөрөөдөлгүй юм биш биз дээ?" огцом эргэж харсаар асуухад, тэр цааш харсаар "Үнэндээ аль нь мөрөөдөл, аль нь хүсэл болохыг ч ялгаж мэдэхгүй байна. Бас алийг нь мөрөөдөж болох, алийг нь болохгүй болохыг ч мэдэхгүй байна." ийн хэлсээр гараараа тавцан тулан зогсов.
"Мөрөөдөхөд болох эсэх нь хамаатай гэж үү?" түүний хажууд очин зогссоор асуухад, тэр надаас харц буруулан цааш харан зогсоод "Мөрөөдөл байгаа бол түүндээ хүрэх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ буруу зүйл мөрөөдчихвөл яах юм? Түүндээ хүрэхээр зорьж байгаад зөв гэх замаас хэт их хазайчихвал яана? Буруу замаар явж байгаад хэдийн бүх цаг хугацаа, боломжоо алдчихвал яах юм? Миний гэх мөрөөдлөөс болоод эргэн тойрон минь, хайртай хүмүүс минь шархлавал... Мөрөөдөхөд ч гэсэн бодож төлөвлөх, боломжтой эсэхийг нь бодолцох хэрэгтэй. Тэгж байж л бүгд сэтгэл хангалуун үлдэнэ." ийн хэлсээр толгой гудайлгав.
Би түүний мөрөн дээр гараа тавих гэснээ татаж аваад "Тэгвэл чи яах юм? Чи бусдад тааруулах гэж явсаар, өөрөө юу ч үгүй хоцрох уу? Эсвэл бусдад таалагддаг нэгэн болох гэсээр өөрийгөө алдах уу? Тэгж болохгүй биз дээ!" нүдээрээ мөрийг нь хэмжсээр "Мөрөөдөхөд юу ч хамаагүй шүү дээ. Мөрөөдлөө заавал биелүүлэхгүй байсан ч болно. Миний хувьд мөрөөдлийн хамгийн чухал зүйл нь намайг аз жаргалтай болгох явдал. Тиймээс хүссэнээрээ мөрөөдөж болно оо. Биелүүлж чадахгүй байсан ч болно. Зүгээр л хүссэнээрээ бай. Эрх чөлөөтэй, дураараа, хэний ч эрхэнд оролгүй." ийн хэлэхэд, нүдэнд минь нулимс цийлгэнэж байлаа. Түүний мөр яагаад ийм өргөн байдаг байна аа?
Нулимсаа хурдхан шувтраад, галаа унтраалаа. Гоймон хэдийн болчхож.
Гал тогооны жийрэглэдэг бээлийгээ өмссөөр, тогоотой хоолоо ширээн дээр тавилаа. Харин Инү араас нь яг мэдсэн мэт аяга авч ирж тавив. Би түрүүн орж ирэхдээ л халбага савхаа бэлдчихсэн байсан учир бид хоолоо идэхэд бэлэн болж байгаа нь тэр.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] My🆔: His mentor |LDM|
FanfictionБүгд л надад "Эмэгтэй юм байж..." гэж хэлдэг. 💑My ID series: 3rd book💑