7.

231 55 5
                                    

"Боль"

Жонү-гийн хажуугаар зөрөх гэтэл тэр гараас минь чанга татлаа.

"Сонсох хэрэгтэй биз дээ? Сонирхолтой шүү дээ"

"Болиоч дээ гуйж байна"

Жонү атгалтаа улам чангаруулах нь нүднээс нулимс урсгахад хүргэх аж.

"Өрөвдөлтэй болж жүжиглэх хэрэггүй. Чамд зохихгүй байна Пак Хэжон"

Би яагаад юу нь ч мэдэгдэхгүй энэ хараал идсэн газарт ирчхээд ингэж зовох ёстой гэж? Дэндүү шударга бус байна.

"Би чиний яриад байгаа тэр Хэжон чинь биш. Хүсээд байгаа өшөөгөө жинхэнэ Хэжон-оосоо ав."

"Чи тэгээд хэн юм? Хэжоны ихэр үү? Инээд хүргэж байх шив"

Би санаа алдаад Жонү-гийн хажуугаар зөрлөө.

"Чи жинхэнэ эсвэл хуурамч хэн ч байсан надад хамаагүй. Би Пак Хэжонд шийтгэлийг нь заавал амсуулах болно"

"Хүссэнээрээ л бол, гэхдээ намайг байх ёстой газар луугаа явсны дараа"

Өрөөндөө орж ирээд орон дээрээ хэвтлээ.

Бүх юмыг эхнээс нь бодохгүй бол толгой задрах нь.

Баттай зүйл гэвэл Пак Хэжон тийм ч сайн охин биш. Магадгүй миний бодсоноос ч дор.

Жэёон түүнээс болж нас барсан гэж үү? Жонү Тэюун яг ямар холбоотой юм бол. Бурхан минь энэ ямар кино биш дээ!

Хараал ид энэ миний оролцох асуудал биш, хурдан буцах хэрэгтэй.

Явах аргаа олох хүртлээ хэнтэй ч харьцахгүй чимээгүй байж байя. Жинхэнэ Хэжон ирээд өөрөө энэ асуудлаа шийдэх биз.

Ямартай ч эмээгийн тэмдэглэлийг уншъя.

Орны минь дэргэд байх элэгдэж хуучирсан дэвтрийг аваад хамгийн сүүлд уншсан хуудсаа нээлээ.

1972 оны 1 сарын 7

Өнөөдөр би маш сонирхолтой зүйл олж мэдсэн. Саяхныг хүртэл бидний бие солигдсон гэж бодож байсан ч үгүй байж! Зэргэлдээ ертөнцийн миний хувилбар үнэндээ хязгааргүй огторгуйн орон зайд байгаа. Тэнд юу ч байхгүй зөвхөн хязгаар нь үл мэдэгдэх ертөнц л бий. Одоо л айж эхэлж байна. Тэгэхээр дэлхий дээр би байхгүй байгаа гэсэн үг. Аав ээж минь яаж байгаа бол? Намайг хайж байгаа болов уу. Би буцах замыг хайх хэрэгтэй юу?

Хайртай хүнээ сонгох уу? Эсвэл ирээдүйгээ сонгох уу? Би энэ зэргэлдээ ертөнцөд хуурамч баг зүүж амьдарч байгаа нэгэн. Надад цаашдаа энд байх эрх байхгүй.

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now