12

225 62 11
                                    

Нулимс дүүрэн нүдээр Жонү рүү харахтай зэрэгцэн бүх зүйл харанхуйлж удалгүй өнөөх өрөөнд ирлээ.

Ямар ч тавилга гэх зүйлгүй цав цагаан өрөө.

Урд минь зогсох жинхэнэ Хэжон.

"Чи эхний боломжоо алдлаа. Жэёон чамаас болж үхсэн"

"Тоглоод байна уу! БИ ТҮҮНИЙГ ТҮЛХЭЭГҮЙ!"

Дотор минь бачуурч өөрийн эрхгүй нулимс урслаа. Яагаад би энд байгаа юм бэ? Жэёон  уначхаад байхад би энд ямар новшоо хийж байгаа юм!

"Одоо мэдэрч байна уу? Миний амссан зовлонг, хийгээгүй зүйлдээ гүтгүүлж үзэн ядагдах ямар байдгийг. Чамаас болж Жэёон үхсэн"

"Новш гэж надаар тоглоод байна уу! Хараал идсэн өөрийнхөө асуудалтай яагаад намайг хутгаад байгаа юм, Жэёон яагаад надаас болж үхнэ гэж?"

"Өмнө нь хэлсэн шиг бүх зүйлийг байранд нь оруул. Тэр цагт чи буцаж чадна."

Урьдын адил түүний царай бүдгэрэн дуу нь цуурайтсаар удалгүй өнөөх цагаан өрөөнд ганцхан би л үлдэв.

Яагаад? Яагаад хараал идсэн би гэж? Яасан болоод энэ бүхнийг би зохицуулах ёстой гэж?

Жэёон нүдний минь өмнө үхчхээд байхад.

Удалгүй дахин бүх зүйл харанхуйлсаар би өрөөндөө зогсож байх нь тэр.

Юу болоод байна аа?

Элдэв зүйл ч бодож амжаагүй байтал хэн нэгэн намайг дуудах шиг боллоо.

Эргэж харахдаа би ард минь зогсох гурван хүнийг хараад цочирдон газарт унав.

Жэёон над руу санаа зовонгуй хараад "Хэжон-а зүгээр үү?"

Тэюун намайг босгоод бие минь өвдсөн эсэхийг асуух үед би арайхийн Жэёон руу харлаа.

"Ж-жэёон-а ч-чи зүгээр биз дээ?"

"Тийм ээ яасан? Чи өөрөө зүгээр үү? Гялс хувцсаа өмсөө хичээл орох цаг боллоо" хэмээхэд нь гайхсаар ханын календарь луугаа хартал он сар  2017 оны 3 сарын 10 байх нь тэр.

Юу вэ? Энэ чинь... Би дахиад цаг хугацааг ухраачихсан хэрэг үү? Үгүй ээ жинхэнэ Хэжон л байх. Тийм ээ тэр надад дахиад нэг боломж өгч.

Жэёон ч амьд байна. Тэгэхээр энэ удаа би түүнийг үхүүлж болохгүй. Жонү-гаас хол байх хэрэгтэй.

Бодлоосоо салан бодит байдалд эргэн ирэхэд өрөөнд Жонү бид хоёр л үлдсэн байлаа.

Тэр ханын календарь луу гайхан харж байгаад гарчих нь тэр.

Хувцсаа сольчхоод доош буун өглөөний цайгаа хамтдаа уучхаад гарлаа.

Тэюун Жэёон хоёр ам хуурайгүй ярьсаар явах бол Жонү гүн цочролд орсон мэт газар луу гөлөрсөөр алхана. Яасан юм бол? Үгүй ээ болохгүй би түүнтэй дотно харьцаж болохгүй.

Жэёоны үсрэхээсээ өмнө хэлсэн үгийг санаж байгаа биз дээ? Тэр Жонү бид хоёрыг кино үзэж байхыг харчихсан.

-

Ангийн багш хэдэн зүйл хэлээд гарсны дараа математикийн багш орж ирэн шалгалт авахаар боллоо. Тийм ээ би энэ шалгалтыг өмнө нь харж байсан юм байна.

"Цаг хугацааг ухраах ч ашигтай юм аа. Одоо бол нүдээ аниад ч бодчихно"

Өөрийн мэдэлгүй ийн амандаа шивнэчхээд хүн сонссон эсэхэд санаа зовон дээш харвал Жонү л над руу гайхан харж байлаа. Арай тэр сонсчихсон юм биш биз?

-

Хичээл тарах үед Жэёон Тэюун хоёрын гэр ойрхон тул цуг явж харин би Жонүтай цуг явлаа. Яг үйл явдлын дагуу бол одоо тэр надаас зайрмаг идэх үү? гэж асуух ёстой.

Энэ удаа заавал гүзээлзгэнэтэй зайрмаг авахуулна даа. Шоколадны харшилтай болчихсон шүү дээ.

"Зайрмаг идэх үү?"

Тийм ээ яг л үйл явдлын дагуу байна.

Намайг толгой дохих үед тэр ойролцоох мухлаг руу явав. Хэд хоногийн дараа тэр надаас кино үзэх талаар асуух ёстой. Тэр үед заавал Жэёонтой цуг үзүүлнэ дээ.

Өө гүзээлзгэнэтэй зайрмаг гэж хэлэхээ мартчихаж. Гэхдээ шоколадтайг авчирвал хаячхад л болно шүү дээ.

"Май"

Доош харвал Жоэү надад гүзээлзгэнэтэй зайрмаг авчихсан байх нь тэр.

"Гайхаж байна уу? Үйл явдлын дагуу бол шоколадтай зайрмаг авж өгөх ёстой биз дээ?"

Түүнийг ийн хэлэх үед би цочирдон өөдөөс нь харлаа. Сая юу гэсэн бэ?

"Үнэхээр өнгөрсөнд ирчихсэн юм уу? Яагаад одоо болж байгаа цаашид ч болох зүйлийг би мэдээд байгаа юм? Пак Хэжон математикийн цаг дээр хэлсэн зүйлийнхээ талаар тайлбарла. Бас чи Жэёоныг түлхсэн биз дээ? Дээвэр дээр чамайг над руу харахтай зэрэгцэн бүх зүйл харанхуйлж нэг л мэдэхэд би Тэюун Жэёон хоёртой танай гэрийн гадаа зогсож байсан. Чи яг хэн юм бэ?"

Esurim's note: Шинэ хэсгээ удаан хүлээлгэсэнд зөндөө их уучлаарай🙏🏻🦋❤️

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now