15.

239 57 21
                                    

"Т-Тэюун"

"Сая юу гэсэн бэ? Жонү өглөө эрт чиний өрөөнд юу хийж байгаа юм?"

Тэр хөмсгөө зангидсаар ийн асуух үед би хамаг чангаараа "ЗЭРГЭЛДЭЭ..."

-

"Юу болчхов? Сая Тэюун энэ өрөөнд байсан биз дээ?"

Жонү ийн гайхсаар асуух үед би чимээгүй байхыг дохиод "Одоо Тэюун ирж байгаа, түрүүний явдлыг дахиад болгомооргүй байвал гялс нэг газар нуугд эсвэл цонхоор үсрээд хаалгаар юу ч болоогүй юм шиг орж ир" хэмээхэд тэр хачин царайлсаар "Дараа нь тайлбарлаарай" хэмээгээд цонхоор үсэрлээ.

Балрах дөхлөө. Өмнө нь ч бас ийм явдал давтагдаж байсан шүү дээ, зэргэлдээ ертөнцийн талаар хэн нэгэн мэдэх гэвэл шууд мэдээгүй байх үе рүү буцна.

Удалгүй Тэюун орж ирээд  "Ашгүй босчихсон байх шив, гялс хувцсаа өмс хоцрох нь байна" хэмээлээ.

"Жэёон яасан юм?"

"Эгчтэй юм яриад сууж байгаа"

"Ойлголоо гарч бай"

За тэгэхээр энэ удаа заавал Жэёоныг аварна шүү!

Хамаг хурдаараа хувцсаа өмсөн цүнхээ үүрчхээд доош буухад Жонү Жэёон хоёр ээжтэй юм ярин инээлдэж харин Тэюун утсаараа оролдоод сууж байлаа.

Ахх яаж ч харсан Жонү Жэёон хоёр төгс тохирох юм байна

Үгүй ээ үгүй юу бодоод байна аа?

-

Урьдын л адил бүх зүйлс давтагдсаар хичээл тарах боллоо.

Өнөөдөр Жэёонтой ярилцах хэрэгтэй.

Тэюун Жонү Жэёон гурав намайг хүлээн хаалганы хажууд зогсох бөгөөд би тэдэн дээр очин "Жэёон бид хоёрт ярих зүйл байна, та хоёр явж бай" хэмээгээд Жонү рүү нүдээрээ дохив.

Тэр ойлгосон бололтой худлаа инээн "Хоёулаа хийх зүйлгүй юм чинь тоглоомын газар орох уу?" хэмээн Тэюуныг чирсээр цааш явлаа.

"Юуны тухай ярих гэсэн юм?"

"Юу ч гэсэн нэг газар очиж сууя"

Бид хоёр сургуулиас гаран ойролцоох кафе руу оров.

"Би нэг мөстэй хар кофе, чи юу захиалах юм?"

"Гүзээлзгэнэтэй бялуу"

Аа ямар эвгүй уур амьсгал бүрдчихэв ээ? Өмнө нь байнга Тэюун Жонү хоёртой цуг байдаг байсан ч Жэёонтой хоёулханаа байсан нь ховор.

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now