8.

221 56 5
                                    

"Бид сайн найзууд байсан. Одод хүртэл атаархмаар гэрэлтдэг найзууд байсан."

Тэюун хоолой хүйтэн хэрнээ гунигтай сонсогдож байсанд би алхаагаа удаашруулан түүн рүү харлаа.

Гэр лүү харих замдаа би Тэюунээс бүх зүйлийг ярьж өг хэмээн шалсны эцэст тэр ам нээсэн.

"Хэн хэн сайн найзууд байсан гэж?"

"Чамаас айж байна шүү Пак Хэжон. Жэёон Жонү чи тэгээд би, бид дөрөв багадаа тангараг өргөж нөхөрлөсөн найзууд. Жэёон Жонү-д сайн болохоос өмнө үгүй ээ бид бие биедээ сайн болохоос өмнө зөрсөн бүхэн атаархмаар нөхөрлөлтэй байсан."

Бурхан минь толгой өвдөж байна. Жэёон Жонүд сайн гэсэн үү? Тэгвэл би яагаад түүнийг алчихсан юм? Хэжон гуай яриа чинь үнэхээр хэрцгий сонсогдож байна шүү.

"Жонү Жэёон хоёр бие биедээ сайн байсан юм"

"А-арай тэр бишээ би голоор нь орчихсон юм биш биз?"

Бинго! Тэгэхээр энэ ертөнцийн Хэжон тэр хоёрын голоор орчихсон юм байна шүү дээ. Тэгээд л Жонү үзэн яддаг юм байна. Гэхдээ яагаад Жэёоныг алчихсан юм бол? Арай Жонүд сайн болохоор Жэёонд өс санаад? Өө бурхан минь ямар гээчийн уянгын халил вэ. Дэлхий дээр очоод энэ түүхээр бичвэр бичвэл ч...

"Хөөе Хэжон-а намайг сонсож байна уу?"

Тэюун нүүрний минь урдуур гараа савчуулахад бодлоосоо салан эргэн тойрноо харвал хэдийн гэрийнхээ гадаа ирчихсэн байлаа.

"Саравчинд суух уу?"

Би толгой дохиод түүнтэй хамт саравч руу явав.

"Гэхдээ чи бүх зүйлийг сонсохдоо бэлэн гэж үү?"

"Бэлээн, хурдан ярь л даа"

Намайг ийн хэлэхэд Тэюун инээмсэглээд цааш нь ярилаа.

"Жэёон чи бид хоёртой цуг байхдаа Жонүд сайн гэдгээ хэлсэн. Үнэндээ өмнөх өдөр нь Жонү надад Жэёон таалагддаг гэж хэлсэн юм л даа. Жэёоныг явсны дараа чамд тэр тухай хэлтэл чи инээмсэглээд "Хөөрхөн юм аа" гэсэн. Гэхдээ би тэр үед чамайг Жонүд сайн гэдгийг мэдсэн. Чиний харц тогтворгүй болж хүчээр инээгээд л. Тэр явдлаас сарын дараа чи биднээс харилцаагаа тасалж хичээлдээ ч явахаа больсон. Дээрээс нь Жонү Жэёон хоёр үерхчихсэн. Энэ бүхэн чамд маш хүнд цохилт болсон байх"

Хэрвээ би оронд нь байсан бол аз жаргал хүсээд Жонүг хайрлахаа болих байсан. Магадгүй Хэжон миний ч мэдэхгүй их хайраар Жонүг хайрладаг байсан биз.

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now